АмьдралХүн төрөлхтөн

Эмэгтэйчүүдийн талаархи эрчүүдийн бодол

Эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биенийхээ тухай мэдэх гэж мөнхийн асуудал үүсгэсээр ирсэн. Хэрвээ та эр хүнийг юу бодож байгааг мэдэхийг хүсдэг бол доорхи зүйлийг уншаарай.

  1. Амттанаас бүү татгалз

Эр эм хүмүүсийн хооронд үргэлж үгээр илэрхийлэх аргагүй  бодлын тоглоом өрнөж байдаг. Хоол идэхдээ багахан салат авчихаад сэрээгээ дүрж ядан идэх эмэгтэйчүүдэд эрчүүд тийм ч таатай ханддаггүй. Өд шиг хөнгөн, нарийхан байлаа гээд эрчүүд танд татагдана гэсэн үг биш юм. Энэ нь таныг өөртөө итгэлгүй харагдуулдаг. Өөрийнхөө зүс царай, жинд  хэт санаа зовдог хүүхнүүдэд эрчүүд дургүй байдаг. Тиймээс дуртай амттанаа санаа зоволгүй захиалж, амтархан ид. Хэрвээ таны гэдэс үнэхээр шувууных шиг бол хүчээр идэх шаардлагагүй. Хоолны дуршил сайтай бол хүссэнээ ид. Мэдээж соёлтой бай. Хуурамч байдал гаргах нь эрчүүдэд таалагддагүй. Хуурамч дур тавилт, наранд шарж борлосон өнгө гэх мэт хуурамч бүхэн эрэгтэй хүнийг өдөөдөггүй.

  1. Эхний алхмыг хий. Эрчүүдэд өөртөө итгэлтэй байх боломж олго.

Хүүхнүүдийн эрлэг байлаа ч эрчүүд царайны хувирал болон өөрийг нь доош нь хийх явдалд дургүй байдаг. Үнэхээр өдөхийг хүсэж байхад та хаалттай байгаа нөхцөлд тэд яах ёстойгоо мэддэггүй. Тэдэнд ямар нэг дохио өгөх хэрэгтэй. Хэрэв бүсгүй та санаачлагыг гартаа авч, хариу үйлдэл үзүүлж чадахгүй бол ядаж биеийн хөдөлгөөнөөрөө харуул. Гарт нь хүрэх, ялдам инээмсэглэх гэх мэт үйлдэл үзүүлж болно. Ердөө л ямар нэг боломж олгох үйлдэл үзүүлсэнээр эрчүүдийг дараагийн алхам хийж, яриа өдөхөд тус болоорой. Эрчүүд хаанаас эхлэхээ мэдэхгүй тохиолдолд таны алхам нөлөөлж болох юм.

 

  1. Орон дотроо санаачлагыг гартаа ав.

Сексийн үед эрчүүд үргэлж санаачлагыг гартаа авдаг арга хэдийгээр уламжлалт, үр дүнтэй арга боловч зарим тохиолдолд бүсгүйчүүд удирдан, бүхнийг мэдэж хийх нь эрчүүдэд тааламжтай байдаг. Эрчүүдийг шалан дээр түлхэж, нүдийг нь боож, гарыг нь хүлж, хоолойг нь багалзуурдахгүй ч гэсэн тэдэнд юу хийх ёстойг нь хэлээд өгчих. Өөртөө юу таалагдаж байгаагаа, юунд биеийн таашаал авдагаа ичиж нэрэлхэлгүй хэл. Хэрвээ эр хүн сандарч байгаа бол таныг тааламжтай байлгаж чадахгүй байх вий гэхээс санаа зовж байгаа гэсэн үг. Хэрвээ та санаачлагыг гартаа оруулвал эр хүнийг удирдан чиглүүлж, түүнийг юу хийх ёстойг нь ойлгуулж чадсанаар та хоёр гайхалтай таашаал авах болно.

 

  1. Чи хөөрхөн. Битгий гоншигно.

Чи сайхан бүсгүй биш байсан бол эр хүн  хэзээ ч чамтай хамт байхгүй. Эрчүүд үргэлж гадаад үзэмжийг таашааж ирсэн. Эмэгтэй хүн бүр өөртөө тохирсон биеийн харьцаа, зүс царайтай.  Та холливуудын одод болон дуучидтай өөрийгөө харьцуулах шаардлагагүй. Тэр талаар бодож сэтгэлээр унах хэрэггүй. Эр хүн таныг секси гэж боддог учраас хамт байгаа. Хэрвээ өөрийнхөө ямар нэг зүйлийг өөрчлөхөөр шийдсэн бол эрчүүдэд биш өөртөө зориулж өөрчил. Найз залуу эсвэл хамтрагч чинь таны гадаад үзэмжийн талаар байнга ямар нэг зөвлөгөө хэлээд байвал харилцааныхаа талаар нухацтай бодох хэрэгтэй болжээ. Үнэндээ бол та түүнд хамгийн хөөрхөн бүсгүй шиг санагддаг.

5. Дэгжин, тансаг хувцаслах нь нэг давуу тал

Дэгжин, хээнцэр хувцасладаг эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй, амжилттай, классик маягийн үзэсгэлэнтэй харагддаг. Эрчүүд гадуур хамт яваа бүсгүйгээ улаан хивсэн дээр алхах гэж байгаа мэт харахыг хүсдэг. Тиймээс даашинзаа сонгоход цаг бүү харамла. Хээнцэр хувцасласанаар оройн зоог, болзоог тансаг үдэш болж хувиргаж болно. Заримдаа энгийн богино банзал ч дажгүй. Гэхдээ эрчүүд годогносон охинтой биш бүсгүй хүнтэй хамт яваагаа мэдрэхийг хүсэх нь элбэг тохиолдол юм.

  1. Эрчүүдэд урмын үг хэлэх нь тэднийг өвтгөхгүй.

Эрчүүдийг эрхлүүлж, тэднийг мэдрэх ёстой гэж хэн ч боддоггүй. Гэхдээ  бага зэрэг урам өгөхөд хангалттай. Энэ нь үгээр илэрхийлсэн байх шаардлагагүй. Булчинг нь базлах, маш ихээр хүсэмжлэн ширтэх, бүхэлд нь дээрээс нь доош харах гэх мэт нь эрчүүдэд таатай сэтгэгдэл төрүүлдэг. Энэ үүднээс авч үзвэл эрчүүд бүгд бие хаагаа гайхуулах дуртай байдаг.

  1. Уух зүйлээ захиалахдаа мэдрэмжтэй байх

“100 грамм архи”  гэж хэлэхийн оронд амттай интоортой космополитан захиалъя гэж хэлэх нь таныг боловсон бөгөөд юу уухаа мэддэг бүсгүй гэж харагдуулна. Энэ нь таныг архи дарс хэрэглэдэг гэж харагдуулахаас илүүтэй соёлтой хэрэглээтэй гэж бодогдуулах юм.

  1. Эрчүүд араас гүйх дуртай гэхдээ асуудлыг бүү хүндрүүл

Биелэгдэшгүй даалгавар кино шиг асуудлыг  битгий хүндрүүл. Эрчүүд ийм тоглоомонд дургүй. Энэ нь яршигтай, тээртэй болоод ирвэл эрчүүд бууж өгдөг.

  1. Өөртөө итгэлтэй байдал гарга. Хайхрамжтай бай гэхдээ хэт их анхаарал бүү хандуул.

Олон зөвлөгөөнүүдээс харахад илүүдэл жинтэй ч гэлээ илүү дутуу зангүй, өөртөө итгэлтэй бүсгүйчүүдэд эрчүүд дуртай байдаг. Ярианы чадваргүй, өөртөө итгэлгүй загвар өмсөгчөөс илүүтэй таны өөрийгөө авч явах байдал, хандлага эрчүүдэд таалагдана. Өөрийгөө үнэлдэг бүсгүйчүүдийг эрчүүд өндрөөр үнэлж харьцдаг.

  1. Будаггүй оригоороо байх нь далд утгаар итгэлцлийг нэмэгдүүлдэг

Эмэгтэйчүүд будаггүй, өөрийнхөө төрөлх төрхөөр байх нь хэт их нялсан будагтай байхаас хамаагүй тачаангуй харагддаг гэдгийг олон жилийн судалгаагаар баталсан. Бага зэрэг хөнгөхөн будалт хийх нь таныг аятайхан харагдуулах төдийгүй та өөртөө итгэлтэй байж чадвал авсаархан будаад явж болно. Эрчүүдийн сэтгэл зүрхийг хөдөлгөхийг хүсвэл өөрийн төрөлх төрхөө аль болох хадгалж байх нь дээр байдаг төдийгүй итгэлцлийг бий болгодог.

  1. Та эрчүүдэд таалагдахын тулд спорт сонирхдог болж жүжиглэх шаардлагагүй.

Спортод дур сонирхолтой хүүхнүүд байдаг хэдий ч хэт фанат болж хувирах нь эрчүүдийн хорхойг хүргэхгүй. Бүсгүй минь та үнэхээр тэр спортыг сонирхож, дурлахгүй байгаа бол багийнх нь зурагтай цамцыг өмсөж, шар айраг тулган, дэлгэцийн өмнө орилж хашгирах шаардлагагүй. Өөрийнхөө дуртай зүйлийг хийх нь хамгийн чухал. Хэрвээ та хуучинсаг үзэлтэй, эмэгтэйлэг бүсгүй бол, видео тоглоом тоглохоос илүүтэй дэлгүүр хэсэх дуртай бол тэрийгээ л хий. Эрчүүдэд тийм зүйлийг хамтдаа хийх найз нөхөд хангалттай олдоно.

  1. Дүр эсгэх хэрэггүй.

Дотно харилцааны эхэн үед хамгийн эелдэг, сайхан, гайхалтай царайгаа харуулж, бүхий л талаар хичээж болно. Гэхдээ байнга биш. Үргэлж дүр эсгэж, хиймэл царай гаргах нь сүүлдээ тэр байдлаасаа гарахад хүндрэлтэй болно. Хэрвээ та үргэлж ном унших дуртай, гадуур зугаалдаг, иогоор хичээллэдэг бол түүнийгээ л хий. Зураг авах дуртай, загвар сонирхдог болж жүжиглэх шаардлагагүй. Таныг бага байхад чинь эмэгтэйлэг байхад заавал ийм байх ёстой гэж зааж сургасан байлаа ч өөрийнхөө дур сонирхолтой зүйлээ орхих шаардлагагүй. Бусадтай адилхан байхаас илүүтэй өөрийн гэсэн имиджтэй бүсгүйгээс илүү сэтгэл татам эмэгтэй байдаггүй.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close