АмьдралЭрүүл мэнд

Шүршүүрт орохдоо хийдэг алдаанууд

maxresdefault-3

Өглөө бүр шүршүүрт орох нь биеийг сэргээж, цэвэрхэн мэдрэмж төрүүлдэг. Бид төрсөн цагаасаа усанд орох өөр өөрийн дадал зуршилтай болсон байдаг. Гэвч бид усанд орохдоо зарим алдааг гаргасаар байгаагаа мэддэггүй. Шүршүүрт орохдоо арьс болон үсэндээ тус болох хэдхэн алхмыг мэдээд авахад илүүдэхгүй.  Зарим хүн “усанд орж байвал болоо биш үү” гэж бодож магадгүй. Гэхдээ шүршүүрт ороход бидний хийдэг зарим үйлдэл буруу байдаг. Жишээ нь та үснийхээ уг хэсэгт ангижруулагч түрхэх хэрэггүй. Түүнчлэн биеийн шингэн савангаас илүүтэй хатуу саванг сонгож биеэ угаах гэх мэт жижиг зүйлүүд таны үс арьсыг гэмтээх магадлалтай.

01-8-ways-youre-showering-wrong-scalp

Шампунь, ангижруулагчийн хувьд хүн бүрт тохирсон бүтээгдэхүүн гэж байдаггүй. Таны хуйх бол биеийн тань нэг хэсэг учраас чийг өгч мөн тослогтохоос сэргийлэх шаардлагатай. Үхсэн үс буюу унаж буй үс хуйханд чинь тогтсон байдаг. Хэрвээ та ойр ойрхон шампунь хэрэглээд байвал үс хатаж унадаг. Гоо сайханч Эми МсМайклын хэлж байгаагаар орон орны хүмүүсийн үсний онцлог өөр байдагаас тэдэнд тохирох бүтээгдэхүүн өөр байдаг гэнэ. Хар арьст болон Испани хүмүүс хатуу үстэй учир шампунь бага хэрэглэх нь зүйтэй. Ямар ч шампунь хэрэглэдэг байсан та үсээ өдөр бүр угаах шаардлагагүй бөгөөд өдөр бүр шампуниар угаах нь хуйхны өөрийн тослогыг ялгаруулах боломж өгөхгүй, хуйханд тэжээл олгохгүйгээс болж үс хуурайшдаг.

this-showering-trick-will-make-you-more-energized-for-the-workday

Хуйхны эрүүл мэндийн тухай гоо сайханчид зөвлөхдөө хурууны хумсаар угаахаас зайлсхий гэж зөвлөж байна. Хумсаараа угаасанаас болж хуйхаа гэмтээж улмаар урах аюултай. Хүчтэй үрж угаах нь мөн үсийг гэмтээдэг бөгөөд ялангуяа үзүүр хэсгийг ихэд гэмтээдэг. Үүнээс гадна ангижруулагчийг зөвхөн үсний үзүүр хэсэгт түрхэх ёстой. Гэхдээ хуйханд ч бас чийг хэрэгтэй. Хэрвээ хуйхандаа ангижруулагч түрхсэн бол усаар сайтар зайлж, бүрэн арилсан эсэхийг шалгаарай. Ангижруулагчийг түрхсэний дараа ойролцоогоор таван минут үсэндээ байлгаад усаар зайлна. Үүнээс гадна зөвхөн өөрийнхөө үсэнд тохирсон бүтээгдэхүүнийг авч хэрэглэ.

Woman Taking a Shower

Шүршүүрт нүүрээ угаах нь нүүрийг хуурайшуулдаг учир аль болох зөөлөн бүлээн усаар нүүрээ угааж шампунь, ангижруулагчийг нүүрэндээ түрхэхгүй урсгахгүй байхыг хичээгээрэй.

Шүршүүрт ороод дуусахын өмнө хүйтэн усаар биеэ хурдан хугацаанд шүршээд эргүүлж халуун болгож шүршээд дахин хүйтэн болгож 30 сек шүрших нь эрүүл мэндэд тустай. Энэ нь стрессийг арилгаж, жин хасахад нэмэртэй бөгөөд ядаргаа тайлах гүн нөлөөтэй. Халуун усанд удаан зогсох нь арьсыг хуурайшуулж, нойрмог болгоно. Мэдээж энэ нь унтахын өмнө хэрэгжүүлж болох зүйл юм. Гэвч өглөө усанд орохдоо аль болох дээр дурдсан хүйтэн шүршүүрийн арга үр дүнтэй.

o-loofah-facebook

Шүршүүрт орж дууссан даруй биеийн тосоо түрхэх нь зөв юм. Учир нь шүршүүрт орсоны дараа угаалгын өрөөний уур болоод халуун ус таны арьсны бүх нүх сүвийг нээсэн байдаг. Тиймээс уснаас гарсан даруйдаа тосоо түрхэх нь таны арьсанд гүн нэвчиж өгөхөд нэмэртэй. Бие угаагч үрүүлээ ойр ойрхон сольж бай. Учир нь бие угаагч үрүүр болон сахлын хутганд бактери ихээр үрждэг. Бие угаадаг арчуур болон сахлын хутгаа дахин хэрэглэхээсээ өмнө хуурай газар байлгаж, хатаах шаардлагатай. Арьсандаа хүргэдэг бүх зүйлээ хэрэглэхээсээ өмнө сайтар хатааж, хуурай байлга. Арьсаа угаахдаа зөөлөн хандаарай. Арьсандаа хатуу савангаас илүүтэй чийгшүүлэгчтэй биеийн шингэн саван сонгон хэрэглэх нь таны арьсанд тустай. Эдгээр энгийн аргууд таны арьс үсийг өнгөлөг, торгомсог болгоно.

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close