Ангилаагүй

Сонгуулийн хууль зөрчсөн 30 фэйсбүүк хаягийг хаах дүгнэлтийг ШӨХТГ-аас гаргажээ

“Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ыг ЦЕГ болон ХХЗХ-ны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны 04-р сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 04-р сарын 28-ны өдөр бүртгэгдсэн байдаг.

Өмнөх сонгуулийн хуулиас ялгаатай гол зүйл нь цахим орчинд сонгуулийн сурталчилгааг хэрхэн хийх зохицуулалтыг илүү нарийвчилж, холбогдох эрх бүхий төрийн байгууллагууд хурдан шуурхай ажиллах уялдаа холбоог хангаж өгчээ.

Энэ хүрээнд ШӨХТГ сонгуулийн сурталчилгаа эхлэх хуулийн цаг хугацаанаас өмнө нэр дэвшигчдийг сурталчилсан фэйсбүүс хаяг нээсэн болон нэр дэвшигчидтэй холбоотой сурталчилгаа, чансаа тогтоох зорилготой санал асуулга явуулсан 30 фэйсбүүк хаягийг хаалгах дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байна.

Цахим хуудасны хувьд Нэр дэвшигчид Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1-д заасны дагуу 3 хэлбэрийн цахим хуудсыг ашиглаж болно.

Нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрийн цахим хуудас болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас тус бүр нэгийг хуульд заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авснаас хойш 3 хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлэх хуулийн заалттай.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Back to top button
Close
Close