Гадаад мэдээМэдээ

Дэвид Копперфилдыг илбэний нууцаа задлахыг шаарджээ

_100950856_gettyimages-487754298

Америкийн илбэчин Дэвид Копперфилдыг  өөрийн алдартай илбэний нууцуудаасаа задлахыг хүсчээ. Түүний Лас Вегас дахь тоглолтын үеэр сайн дураараа оролцсон нэгэн эр бэртэл авсан байна. 58 настай Их Британийн жуулчин Гевин Гокс нь илбэчин Дэвид Копперфилдийн “Азын-13” үзүүлбэрт оролцож байхдаа Дэвидийн хайхрамжгүй байдлаас болж унаж, бэртсэн гэж шүүхэд ханджээ. Уг жуулчны мөр мултарч, байнгын өвчтэй болсноос гадна тархиндаа гэмтэл авсан хэмээн мэдүүлжээ. Илбэчин Копперфилд энэхүү үзүүлбэрээ мянга мянган удаа ямар ч осол, гэмтэлгүйгээр үзүүлсээр ирсэн юм. Өдгөө 61 настай илбэчин уг үзүүлбэрийн үеэр үзэгчдийн дундаас 13 хүнийг “Азын13” илбэндээ оролцуулахаар гаргаж иржээ.

Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй илбэчний өмгөөлөгчийн хэлснээр илбэний нууцыг задлах нь илбэчний хувьд санхүүгийн том эрсдэл дагуулна гэдгийг анхааруулсан байна. Гэсэн хэдий ч Лас Вегасын шүүхийн зүгээс түүнийг илбэний нууцаа тайлбарлахыг шаардсаар байжээ.

Илбэчин Копперфилдын продюссер Крис Кеннер уг илбэний нууцыг өнгөрсөн мягмар гаригт шүүгчдэд танилцуулжээ.

Тухайн үед 13 сайн дурын оролцогчийг тайзан дээр гарч, үзүүлбэр дууссаны дараа хөшиг хаагдаж, оролцогчдыг  Лас Вегасын MGM амралтын газрын арын хаалгаар гаргахаар дагуулан явжээ. Тэд уг байшингийн ослын гарцаар гарсан байна. Харин Когс оролцогчдыг байшингаас гаргах гэж яаравчилж байх үед унаж бэртжээ. Тэрээр эмнэлэгт мөр нь гэмтэлтэй хүргэгджээ. Үүний дараа түүнийг эмч нар тархиндаа гэмтэл авсан гэж оношилсон гэдгийг мэдэгдсэн байна. Тэрээр эмчилгээ, эмнэлгийн зардалд нийт 400 мянга гаруй ам.доллар зарцуулсан гэдгээ хэлжээ.

Когсын өмгөөлөгчийн хэлснээр үзүүлбэрийн үеэр оролцогчдын аюулгүй байдлыг сайтар хангаагүйн улмаас ийм явдал болсон хэмээн мэдэгджээ. Шүүгчдийн зүгээс илбэчин Копперфилд нь энэхүү хэрэгт буруутай эсэхийг лавлахад тэрээр “Яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Хэрэв энэ хэрэг надаас шалтгаалж болсон бол буруутай гэдгээ  хүлээхэд бэлэн” гэдгээ мэдэгджээ.

Харин Когсын мэдүүлж байгаагаар тайзны ард барилгын хог хаягдал болон хог шороо ихтэй байсан гэхэд илбэчин Копперфилд тэр замаар өдөр нь явахад цэвэрхэн байсан талаар хэлжээ.

Лас Вегасын MGM амралтын газрын зүгээс тайзны арын зам цэвэр байсан гэдгийг гэрчилж байна. Когсыг халтирч унаагүй бөгөөд өөрөө бүдэрсэн гэж үзэж байгаагаа амралтын газрын зүгээс хэлжээ. Уг шүүх хурал үргэлжлэх ба илбэчин Копперфилд ахин нягтлаж үзэх хүсэлт гаргажээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close