Сониуч

Далайн гахайн бэлгийн амьдралын талаархи баримт

delfines-primax-1

Амьтад заримдаа сексдэх үедээ хачирхалтай, этгээд зан авир гаргадаг. Зарим нь хамтрагчаа хазах, идэх, алах гээд этгээд, гаж үйлдлүүдийг хийх нь бий. Харин далайн гахайнууд хүний хайрыг татсан, өхөөрдөм учраас тэднээс тийм авир гарахгүй гэж та бодож байна уу. Тэд ер нь яаж сексддэг юм бол гэж сонирхож байвал дараах мэдээллийг уншаарай. Тэдний өхөөрдөм, хөөрхөн зан ааш, гадаад үзэмж нь сексийн үеэр этгээд сонин болж хувирдаг гэдгийг хэлмээр байна. Ялангуяа эрэгчин далайн гахайнууд сексийн үеэр эвгүйцмээр хачин зүйлүүд их хийдэг. Далайн гахай хамтрагчаа солихдоо гарамгай. Тэд сексийн идэвхитэй амьдралын хэв маягтай гэж хэлж болно. Зарим нь бүр ижил хүйстэн болох нь ч элбэг. Тэдний бусад амьтдаас ялгарах нэг онцлог нь сексийг таашаал авах зорилгоор хийдэгт оршино.

https://www.youtube.com/watch?v=TvLZxG6pB6U

Эрэгчин далайн гахайнууд  өөртөө дур хангалга хийдэг

Тэд могой загас эсвэл үхсэн загасыг ашиглаж дур ханадаг. Эрэгчин далайн гахайнууд ихээхэн бүтээлч сэтгэлгээтэй боловч бас заваандуу. Тэд өөрсдын дурыг хангахын тулд үхсэн эсвэл амьд могой загасыг ашиглана. Тэд амьд эсвэл үхсэн могой загасыг өөрийн эрхтний ойролцоо байрлуулж эрхтнээ амруу нь шургуулдаг. Тэд мөн толгой нь тасарсан загасны толгойг ашиглаж дур ханаж байгаа бичлэг байдаг.

slideshow-03

Эрэгчин далайн гахайны бэлэг эрхтэн гарны үүрэг давхар гүйцэтгэдэг

Тэд өөрсдийн бэлэг эрхтнээ гар шиг ашиглах буюу эргэлдүүлж чаддаг. Тэд эрхтнээрээ юм барьж, мэдэрдэг. Далайн гахайны эрхтэн юмыг барих чадвартай. Тэд энэ чадвараа халимнуудад ашигладаг.

Далайн гахайнууд хүнтэй дотно харилцаанд орохыг хүсдэг

Хачин санагдаж болох хэдий ч далайн гахайнууд хүнд татагддаг төдийгүй, ялангуяа эмэгтэй хүнд ихээхэн татагддаг. Тэд эмэгтэй сэлэгчийг эргэлдэн  тойрч анхааралд нь өртөхийг хичээдэг. Ингэж эргэлдэж хүрээлэхдээ тухайн хүнийг олны нүднээс зайтай аваачих, завь болон эргээс холдуулахыг хичээдэг.  Англи улсын Велмутт дахь далайн эрэг дээр  2002 онд Жорж нэртэй лонхон хамарт далайн гахай ийм байдал үзүүлжээ. Учир нь далайн гахай дур хүсэл нь дээд цэгтээ тулсан үедээ хүнтэй хийхийг оролддог. Жоржийн аймшигтай, дур тачаал нь тэнд байсан олон мянган амрагчдад заналхийлж байжээ. Мэдээж Жорж хэн нэгнийг үхэлд хүргэхүйц ааш авир гаргаагүй юм.

they-occasionally-practice-incest-photo-u1

Далайн гахайнууд санамсаргүй байдлаар цус ойртох тохиолдол байдаг

2004 онд гаргасан судалгаагаар 1993 онд нэгэн эрэгчин далайн гахай өөрийн 15 настай охин далайн гахайтай үр хөврөлд орсон болохыг тогтоожээ. Үүнээс гадна зарим эрэгчин далайн гахай нь эхтэйгээ ойртох тохиолдол байжээ.

many-male-dolphins-are-bisexual-photo-u1

Эрэгчин далайн гахай ижил хүйстэн байх нь элбэг

Лонхон хоншоорт эрэгчин далайн гахайны сексийн амьдрал маш этгээд. Учир нь тэд ижил хүйстэн болдог. Хүний хувьд ижил хүйстэн байх нь онцгой содон биш ч далайн гахайнууд ижил хүйстэн байна гэдэг хачирхмаар хэрэг биш гэж үү. Зарим ижил хүйстэн далайн гахайнууд бие биедээ үүрэг хүлээсэн мэт хамт байдаг. Насанд хүрсэн эрэгчин ижил хүйстэн далайн гахай амьдралынхаа турш хамтдаа ижилдэн явах нь ч элбэг. Тэдний нэг нь үхэхэд үлдсэн нэг нь өөр нэгэн бэлэвсэн ижил хүйстэн далайн гахайг хайж олж, хамтдаа үхэн үхтлээ амьдрах тохиолдол байдаг. Гэвч энэ нь тун ховор. Учир нь бусад ижил хүйстэн эрэгчингүүд хэдийнэ өөрийн гэсэн хостой болсон байдаг.

male-dolphins-bite-during-sex-photo-u1

Эрэгчин далайн гахай сексийн үеэр хаздаг

Тэд сексдэж байхдаа маш хэрцгий болдог. Гэхдээ тэд тийм ч аюултай хаздаггүй. Энэ нь тэдний секс тоглоомын нэг хэсэг юм. Эрэгчин далайн гахай заримдаа секс хийхийн өмнө эмэгчингийнхээ бэлэг эрхтнийг  зөөлөн хаздаг. Мөн тэд эмэгчингийнхээ сэрвээг хаздаг.

aggressive-group-sex-is-common-photo-u1

Хэрцгий бүлэг секс хийдэг

Эрэгчин болон эмэгчин далайн гахайнууд дийлэнхи нь ижилхэн хэмжээтэй байдаг. Тиймээс ч эмэгчин далайн гахайг эрэгчин нь биеийн хүчээр дийлэх боломжгүй. Эрэгчин далайн гахайнууд эмэгчиндээ хэтэрхий хэрцгий хандах тохиолдол гардаг. Тэд бүлэглэж эмэгчингээ “хүчинддэг “ гэхэд болно. Эрэгчин нь эмэгчингээ хөөж, хазаж, сэрвээгээрээ цохиж, биеэрээ биеийг нь цохих гэх мэт үйлдэл үзүүлдэг. Ийнхүү төрөл бүрээр анхаарлыг нь татаж, биеэрээ өдөж байгаад нэг нэгээрээ эмэгчин далайн гахайг өөртөө татдаг. Нийт 10 эрэгчин далайн гахай нэг эмэгчинтэй сексддэг. Энэ үйлдлээ хагас цагийн турш ахин дахин давтдаг.

sex-lasts-less-than-a-minute-photo-u1

Тэдний секс 1 минутаас бага хугацаатай үргэлжилдэг

Далайн гахайнуудын сексийн оршил нь маш романтик. Тэд сайтар зохиосон үзүүлбэр үзүүлж, хэрцгий бүжиг бүжиглэдэг боловч яг сексийн үргэлжлэх хугацаа нь маш бага байдаг. Ихэнхидээ 10-20 секунд үргэлжилнэ. Эрэгчин далайн гахай сексийн үеэр эрхтнийхээ тал хэсгийг оруулж, ашигладаг.

unlike-many-animals-dolphins-have-sex-for-pleasure-photo-u1

Далайн гахай таашаал авахын тулд сексддэг

Далайн гахай нь зөвхөн таашаал авахын тулд сексддэг цөөн хэдэн амьтдын нэг юм. Зарим сарьсан багваахай, сармагчин тэгээд хүн энэ жагсаалтад багтана. Далайн гахайн секс нь хүнийхийг бодвол илүү шуналтай байдаг. Тэд гурван сарын турш сексийн идэвхитэй амьдралаар амьдардаг. Гэсэн хэдий ч далайн гахай нь хүнтэй адил стресст автсан үедээ сексдэхээ больдог.

2228.-Humans-Dolphins-Are-The-Only-Species-To-Have-Sex-For

Хэвлийнээс хэвлийрүү

Далайн гахайны этгээд сонин бэлгийн амьдралын талаар унших үед тэдний секс хийх байрлал сонирхолтой санагдах байх. Тэд усан дотор амьдардаг гэхэд  маш шаламгай бас спортлог амьтад юм.  Харин тэд секс хийхдээ зөвхөн хэвлийгээрээ наалдан хийдэг. Тэдний секс хийх хугацаа маш богино байдаг бөгөөд амьтны ертөнцийн хамгийн хурдан бөгөөд цоглог секс хийдэг амьтад гэж хэлж болно.

Далайн гахайн эм бэлэг эрхтэн нь ороомог хэлбэртэй байдаг

Эрдэмтэд далайн гахайн эм бэлэг эрхтний хэлбэрийг судлах явцад энэ нь гайхалтай гоёмсог хэлбэртэй болохыг ажиглажээ. Үхсэн далайн гахайнд задлан шинжилгээ хийж, тэдгээрийн эм бэлэг эрхтэнд силикон шахаж үзэхэд энэ нь ороомог хэлбэртэй болжээ. Энэ нь дэлбэн болон сэрвэн бүхий олон хэсэг булчинтай эрхтэн юм.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close