НийтлэлОнцлох мэдээ

Түүхэндээ улсын хэмжээнд замаа хааж засвар хийсэн орон

1200px-Kungsgatan_1967

Швед улсад 1967 оны 9 сарын 3-ны өдөр эхлүүлсэн зам тээврийн салбарт хийсэн томоохон өөрчлөлтийг хүн бүр дурсдаг. Тухайн үед энэ ажилд оролцсон нэгэн ажилчин энэ явдлыг дурсахдаа “Сэтгэл цочирдом” хэмээжээ. Учир нь энэ үед Швед улс даяар зам дээр яваа мотортой болон моторгүй хэрэгсэл жолооддог бүх хүмүүсийг бүхий л амьдралынхаа турш сурсан дадал зуршлаас нь салгах ажлыг эхлүүлсэн буюу баруун гарын дүрмийг баримтлуулах төслийг эхлүүлжээ. Хүн бүр үүнийг бүтэхгүй зүйл хэмээн бодож байж. Тухайн үед төслийн инженерээр ажилласан өдгөө 77 настай нэгэн инженер хэлэхдээ хүн бүрт үүнийг яаж хийх юм болоо гэсэн гайхшрал төрж байсныг нуусангүй. Тэр өдрийг “Dagen-H” өдөр хэмээн нэрийддэг. Энэ алхмыг хийснээр Швед улс Европын бусад улс орнуудтай хөл нийлүүлэн хөгжих боломжийг олгох замыг нээх үйл явдал байсан гэж үздэг. Учир нь тухайн үед Европын дийлэнхи орнууд баруун гарын дүрэм баримтлаад эхэлсэн байжээ. Олон улстай хөл нийлүүлэн алхахаас гадна Шведийн засгийн газар зам тээврийн аюулгүй байдлын талаар ихээхэн анхаарал хандуулсан юм. Тухайн үед тооцоолсноор автомашины тоо 862 мянга 992 гэх тооноос Даген өдөр хүртэл 1 сая 976 мянга 248 болтлоо өссөн гэх тоон үзүүлэлт гарчээ. Тэр үе буюу 1967 онд Шведийн хүн ам 7,8 сая байсан.

p064l0h4

Шведийн иргэдийн олонхи нь зүүн гар талдаа жолоодлоготой машин худалдан авсан байсан нь дийлэнхи нь импортын машинууд байх ба Шведийн өөрийн үйлдвэрийн Volvo загварын автомашин тэр үедээ түгээмэл сонголт болжээ. Ийнхүү автомашин эзэмшигчдийн тоо өссөн нь зам тээврийн осол нэмэгдэх нэг шалтгаан байсаныг дурддаг. Учир нь 1950 онд 595 зам тээврийн осол бүртгэгдсэн бол 1966 онд энэ тоо 1313 болж өсчээ. Дээрхи ослууд ихэвчлэн Шведтэй хил залгаа орших Дани, Норвеги, Финланд улсуудын замтай ойролцоо гардаг байжээ. Швед улсын хувьд автомашины зах зээл хумигдмал байснаас зүүн гарын жолоодлого бүхий автомашин авах нь элбэг тохиолддог байв.

p064lkl3

Нөр их ажил эхэллээ

“H-өдөр” эхлэхэд хотын захиргаанууд нүсэр ажилд дарагдаж эхэлжээ. Зам дээрх гарц, тэмдэглэгээг нийтийн тээвэр болон гэрлэн дохионд тохируулж ахин будах, унадаг дугуйны зам болон нэг чигийн урсгалтай замыг дахин төлөвлөх шаардлага үүссэн нь нөр их ажил болжээ. Стокхольм, Мало болон Хелсинбург зэрэг зарим хотууд илүү өргөн хүрээнд зам засварын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд трамвайн замыг хааснаар нийтийн тээврийн хөдөлгөөнийг нэмэгдүүлжээ. Ингэснээр орон даяар 100 гаруй шинэ автобус үйлчилгээнд гаргаж, хуучин 8000 орчим автобусуудын хаалгыг өөрчилж, хоёр талаас нь буух суух хаалгатай болгожээ. Нийтийн тээвэрт хийсэн шинэчлэлт өөрчлөлтөд зарцуулсан мөнгөн дүн нийт 301,457,972 сая Швед крон болсон байна.

Улс даяархи  360 мянга замын тэмдэг тэмдэглэгээг өөрчлөхөд ердөө нэг өдөр зарцуулсан нь баруун гарын дүрэм баримталж эхлэх өдрөөс өмнө дуусгахаар шамдацгааж, энэ ажилд цэрэг армийн ажилчид нэмэгдэж, уртасгасан цагаар болон шөнийн цагаар ажилласнаар шуурхайлжээ. Бараг бүх замыг буюу гол замуудыг шөнийн цагаар хааж байгаад зам засварын ажлуудыг явуулжээ. Малмо хотын 3000 тэмдэг тэмдэглэгээг өөрчилсөн нэгэн ажилтны хэлснээр тэд шөнийн цагаар асар ачаалалтай ажилласанаа дурсав. Малмо хотын замын асуудлыг хариуцаж байсан дарга тухайн үед хийсэн ажлаараа ихэд бахархаж, Стокхольмоос түрүүлж замын ажлаа дуусгасандаа ихэд баяртай байсан гэж ярьлаа. Харин зарим ажилчид ачаалалтай ажилласнаас болж ямархуу стресст автаснаа ч ярив. Хамгийн хэцүү нь цаг хугацаанд баригдаж ажил хийх нь хүндрэлтэй байсан гэв. Ямар ч амралтгүй, нэг сард олон цагаар ажиллах нь биднийг сүйрүүлж байсан ч гэж дурсжээ. Тэр стресс зарим хүний хувьд ажлаа дуусганаас жилийн дараа нөлөөлжээ. Зарим нь Африк уруу амралтаа аван явахаас өөр аргагүй байдалд хүрснээ ч дурсав.

p064l1cz

Шинэ эрин

Dagen-H өдөр болоход энэ том ажлын үр дүнг харах цаг нь боллоо. Швед улс даяар баруун гарын дүрэм баримталж эхэлсэн талаар үндэсний радиогоор мэдээлж, нэгэн зэрэг эхлүүлж байгаагаа 1967 оны 9 сарын 3-нд мэдэгджээ. Урьд өмнө нь ямар ч улс орон ийм их ажиллах хүч, мөнгийг олон улсын замын хөдөлгөөний дүрэмд зориулж зарцуулж байсангүй хэмээн тухайн үеийн Шведийн Ерөнхий Сайд үндэсний радиогоороо хэлжээ.

Улс даяар хэрэгжүүлсэн зам засварын ажилд нийт 628 сая крон зарцуулсан ба тухайн үеийн засгийн газрын хоёр жилийн төсвөөс 5 хувь хэтрүүлсэн явдал байлаа. Энэ нь одоогийн ханшаар 2,6 тэрбум Швед крон буюу 316 сая ам.доллартай тэнцэх юм. Гэсэн хэдий ч эдийн засгийн түүхийг сөхөж харвал энэхүү төсөл нь харьцуулашгүй бага бөгөөд Швед улсын хувьд дэд бүтцэд зарцуулсан хамгийн том төсөл байсан гэж үздэг.

2017 онд зам тээврийн салбарт Шведийн засгийн газраас төсөвлөсөн мөнгө 25 сая крон байсан. Тиймээс ч тухайн үедээ маш хямд өртөгөөр боссон нүсэр ажил гэж хэлж болохоор юм. Энэ бол Швед улсыг дэлхий нийтэд харуулах басхүү маш няхуур ажил байсан нь шинэ эриний бодлого байсан ч гэж хэлж болно. Тэр үед зам төлөвлөлт одоогийнхтой харьцуулахад тийм ч сайн байгаагүйгээс гадна иргэдийн дийлэнхи нь зүүн гартаа жолоодлоготой автомашинтай байсан.

Шийдвэрлэх үе ирлээ

Аюулгүй байдлын үүднээс энэ ажил нь бараг эхэлсэн даруйдаа амжилт авчирсан гэж хэлж болно. Шведчүүдийн хувьд тэдний ажлын жинхэнэ өдөр тэр л өдөр эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Даваа гаригийн тэр нэгэн өдөр улс даяар 157 зам тээврийн осол бүртгэгдсэн боловч нэг ч хүн нас бараагүй гэх мэдээ байдаг. Энэ бол Шведчүүдийн хувьд чухал өдөр байлаа. Магадгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд их хэмжээний зам тээврийн ослын талаархи мэдээнүүд ирэхийг хүлээж байсандаа гонсойсон байх хэмээн “Dagen-H өдөр” номын зохиогч Петер Кронборг өгүүлжээ. 1967 онд зам тээврийн ослоор нийт 1077 хүн нас барж, 21001 хүн гэмтэж бэртсэн гэх тоо баримт байгаа нь өмнөх 1313 хүн нас барсан гэх тоон үзүүлэлтэй харьцуулахад буурсан нь илэрхий харагдаж байв. Мөн өмнөх гэмтэж бэртсэн 23 мянга 618 хүний тооноос даруй 2000аар буурчээ. Ийнхүү дараах гурван жил нь зам тээврийн ослын тоо эргэж хэвийн хэмжээндээ хүртэл энэ тоо тогтвортой байсаар ирсэн.

Switch-from-driving-on-the-left-hand-side-of-the-road

Жолооны дамжаа

Хөрөнгө оруулалт болон зам төлөвлөлтийн хүрээнд жолооч нарыг будилахаас сэргийлэх арга хэмжээг авах талаар мөн тусгагджээ. Түүнээс гадна Dagen өдөрт зориулж засгийн газраас олон нийтэд зориулсан сурталчилгааны загвар төлөвлөгөөг гаргах мөнгийг ч төсөвлөж өгчээ. Сонин хэвлэл дээр бичигдэж байгаа зүйлүүд тийм ч эерэг байсангүй. 1955 онд нийт сонгогчдын 83 хувь нь өөрчлөлтийн эсрэг байгаа нь мэдэгджээ. Мэдээлэл түгээх ажилд нийт 43 сая крон зарцуулсанд телевиз, радио, сонин хэвлэлийн зар сурталчилгаа болоод сургуулийн аман суртал ухуулгууд багтсан байна. Энэ өдөрт зориулж тусгай лого зохион самбарт байршуулах, нийтийн тээвэр болон цаасан хайрцагтай сүүн дээр байрлуулах гэх мэт ажлуудыг хийжээ.

Тэр ч байтугай тус өдөрт зориулсан дуу зохиох уралдаан зарлаж, үндэсний хэмжээнд санал асуулга явуулж, сонгосон нь Шведийн хитэд 5-р байранд орж байжээ.

Олон нийтийн телевизийн шоуны үеэр олны танил нэр хүнд бүхий хүмүүсийг урьж оролцуулахдаа аль болох олон үзэгчийг танхимд суулгаж, Dagen H өдрийн талаар томоохон сурталчилгаа явуулахад анхаарлаа хандуулжээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одооийнхоос бага шүүмжилж, мэргэжилтнүүдийн хэлсэн зүйлийг бичиж, нийтэлдэг байсан. Түүнийгээ өндөр үнээр хийхийг чухалчилхаас илүүтэй, хүн бүрт хүртээмжтэй тал дээр анхаарлаа хандуулдаг байжээ. Нэгэнт энэ ажлыг эхлүүлснээр Швед улсыг дэлхийд таниулахаас гадна Европын хувьд томоохон тоглогч гэдгийг илтгэх чухал ач холбогдолтой байсан учраас энэ өөрчлөлт урт хугацааны үнэ өртөг зарцуулсан ч үр дүнд нь Швед орон худалдаа наймаа болон зам тээврийн хувьд бусад улс оронтой холбогдох өндөр ач холбогдлыг үнэлж үзсэн байна.

Ийм өргөн хүрээтэй ажлын үнэлгээг тухайн үеийн эдийн засаг эрчимтэй өсөж байсан цагт тооцоолоход хэцүү бөгөөд тиймээс ч тус улсын зам тээвэр, худалдаа наймааны ашиг тусыг ч мөн тооцоолон гаргахад бэрхшээлтэй.

p064l3md

Ирээдүйд өгөх зөвлөгөө

Өнөөгийн Швед улс Dagen-H өдөр шиг хүчтэй өөрчлөлтийг хийх боломж байгаа юу гэсэн асуултад тус улсын мэргэжилтнүүд ийнхүү хариулж байна. Европын холбоондоо зам тээврийн дэд бүтцийн хөгжлөөр өндөрт ордог, хүчтэй эдийн засагтай орнуудын нэг бол Швед юм. Норд үндэстнүүд зам тээврийн салбарт ахин нэг хүчтэй өөрчлөлт эхлүүлэхэд буруудах зүйлгүй. Гэвч…

Одоогийн улс төр болон эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл илүү шинэлэг уриалга хэрэгтэй болно. Төр засаг болоод олон нийттэй харилцах эрх мэдэлтнүүд иргэдийн үзэл бодол болон хэв хэмжээнд тохирох шинэ зөвшилцөлд хүрэхийн тулд тархиа гашилгах шаардлага үүснэ. Швед улсын иргэдийн хувьд жил ирэх бүр илүү бие даасан болж байна. Тиймээс ч өнөөгийн цагт хэн нэгэн улстөрч ямар нэг төсөл, төлөвлөгөөнд хэт анхаарал хандуулаад байвал асуудлыг өөр зүгт чиглүүлэх гэж зүтгэх болно.

Түүнээс гадна өнөө цагт мэдээлэл авах олон хэрэгсэл байгаа учраас олон нийтийн санаа бодлыг нэгтгэх тал дээр хүндрэл учрах нь гарцаагүй. Dagen-H цаг үед зөвхөн нэг телевизийн суваг, нэг радиогийн сувагтай байсаныг хүн бүр үзэж, сонсдог байсан.

Мөн өнөөгийн эдийн засгийн байдлыг авч үзвэл зам тээвэр тухайн үеийнхээс хэд дахин хөгжсөн болохоор тэр үеэс хэд дахин их хөрөнгө зарцуулагдах нь гарцаагүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Яг таг тооцоолол гаргахад хэцүү, гэхдээ тухайн үед зарцуулсан мөнгийг даруй 10 дахин үржүүлэх байх. Тухайн үед буюу 50 жилийн өмнө цөөн хэдэн хүчтэй удирдагчид шийдвэрийг гаргаж, асуудлыг дүгнэж, өргөн хүрээнд шийддэг байсан. Харин өнөөгийн нийгэмд ингэх боломжгүй. Гэсэн хэдий ч Dagen-H шиг өөрчлөлтийн талаар одоо ч хэлэлцсээр байна. 1997 онд Швед улсын хэрэгжүүлсэн хурдны зам дээрхи ослыг бууруулах төсөл нь олон улсын хэмжээнд яригдаж, тэд дэлхий дээр зам дээр нас барагсдын тоогоор хамгийн бага гэсэн үзүүлэлттэй улс болж чаджээ. 2016 онд зам тээврийн ослоор 270 хүн нас барсан бол энэ тоо 1967 онд 1313 байсаныг дээр дурдсан. Орчин үед Швед иргэдийг жолооны ард суух тоог цөөлөх арга хэмжээг идэвхитэй хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ улсын хувьд иргэдийг явган явах, дугуй унах, олон нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах боломж нөхцөл дээр илүү анхаарал хандуулж ажилласаар байгаа. Швед улсын анхны жолоочгүй автобусыг энэ оны 1 сараас үйлчилгээнд нэвтрүүлж эхэлжээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close