Онцлох мэдээШилдэг технологиШинжлэх ухаан

Идэж болдог гялгар уут

84d03722-a33c-4c30-fb56-1872e3d9a704

Гялгар уут, хуванцар сав дэлхийг сүйрүүлж байна, экологийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж байна, 2050 он гэхэд хуванцар сав, гялгар уутнаас болж  далайн загаснууд устаж үгүй болно гэх мэт гялгар уутны талаар олон сөрөг мэдээллүүд цуварсаар байна. Гэсэн хэдий ч үүний зэрэгцээ сайн гялгар уут буюу идэхэд тохиромжтой гялгар торыг бүтээжээ.

eat-packaging

Далайн замагаар хийсэн гялгар уут

Та хачиртай талх авахдаа ороосон уутыг нь хамт идэж болно гээд төсөөл дөө. Энэ бол боломжтойгоор барахгүй байгаль орчинд болоод хүний биед хор нөлөөгүй зүйл гэж баталж байна. Далайн замаг үйлдвэрлэгч компани энэхүү идэж болдог ороодог уутыг хийжээ. Хоолны уутаа хог ч үлдээлгүй идээд, байгаль дэлхийгээ хамгаална гээд боддоо.  Уг уутыг үнэргүй, амтгүй хийсэнээрээ онцлогтой. Энэ уутнаас та шим тэжээлээс өөр зүйл авахгүй. Уг далайн замаган уут нь  сайтар боловсруулсан мяндас, амин дэм, эрдэс бодисыг агуулдаг. Түүнээс гадна лалын шашинтнуудын хоол бэлтгэх аргаар баталгаажсан.

Бид эх дэлхийгээ цэвэр цэмцгэр, аюулгүй байлгахын тулд хуванцар сав, гялгар торноос татгалзах зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Энэ ажлыг Evoware эхлүүлж байна. Уг компани нь Индонез улсад төвтэй бөгөөд тус улс бол гялгар болон хуванцар эдлэлийн хог хаягдлыг далайн их хэмжээгээр хаядагаараа Хятадын дараа хоёрдугаарт жагсдаг. Индонези улсын дөрвөн ч гол хуванцар, гялгар эд материалаар дүүрчээ.

this-edible-packaging-material-is-based-on-seaweed-01-598x400

Хэрэв та хоолныхоо уутыг хараахан идэж зүрхлэхгүй бол санаа зовох хэрэггүй. Уг далайн замаган уут байгаль дэлхийд 100 хувь шингэдэгээрээ онцлогтой.  Түүнээс гадна ургамал, моддыг тэжээх байгалийн бордоо болж өгнө. Тиймээс цэцэрлэгтээ суугаад идсэн хоолныхоо уутыг шидээд суухад асуудалгүй боллоо. Evoware нь “Дахин боловсруулах загвар”-ын  уралдаанд 1 сая ам.долларын шагнал хүртсэн зургаан компанийн нэг юм. Evoware болон бусад шагнал хүртсэн компаниуд 2018 онд байгаль дэлхийг хамгаалах урт хугацааны хөтөлбөрт хамрагдахаар сонгогджээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close