АмьдралОнцлох мэдээ

Шинээр бизнес эхлүүлэхэд тааламжтай 5 улсыг нэрлэжээ

Шинээр бизнес эхлүүлэх гэж буй хүмүүст бизнесийн таатай орчин нөхцөл, боломж бололцоотой байх нь хамгаас чухал. Шинэ санаа, шийдвэртэй байдал, тэсвэр хатуужил гээд бүхий л зүйл бүрдсэн байхад бизнес хийх бүрэн боломж бий. Үүн дээр нэмээд тухайн улс орны нөхцөл байдал, эдийн засгийн үзүүлэлт чухал ач холбогдолтой. Шинээр бизнес эхлүүлж байгаа хүмүүсийн хувьд бизнес эхлүүлэхэд хамгийн тааламжтай гэх 5 улсыг нэрлэжээ. Үүнд салбар бүрийн тоо болон хөгжил, дэлхий ертөнцтэй холбогдох бизнес харилцаа, ур чадвартай, боловсорсон ажилчид, дэд бүтцийн хөгжил, хөгжлийн ерөнхий бүтэц, хөрөнгө оруулалтыг татах боломж гэх мэтийг харгалзан үздэг.

p063jzg2

Герман

Дэлхийд эдийн засгийн цар хүрээгээрээ дөрөвт, Европт нэгт бичигддэг Герман улсын хувьд бизнесийн соёл, өндөр боловсролтой ажиллах хүчин, гарааны бизнес эрхлэхэд тааламжтай нөхцөл байдал зэрэг нь эдгээр орнуудын эхэнд бичигдэх хангалттай үндэслэл болж өгчээ. Герман улсын хувьд бизнесийн ёс суртахуун болон хууль эрхзүйн орчин, түүнийг сахин биелүүлэх тал дээр өндөр гэгддэг. Засгийн газар нь шинээр эрсдэл бүхий бизнес эрхлэгчдэд хангалттай хялбар боломжийг олгодогоороо давуу юм. Тус улсын төр засгийн зүгээс шинээр бизнес эрхэлж буй хүмүүсийн бизнесийг өргөжүүлэхэд ихээхэн анхаардаг төдийгүй хамтран ажиллагсдын зүгээс хангалттай дэмжлэг үзүүлдэг гэдгийг тус улсад бизнес эрхэлж буй олон хүмүүс хэлж байна. Бусад улс орныг бодвол Герман улс нь эдийн засгийн гол зангилаа гэж үзэж болно. Герман улсын олон хотууд болох Берлин, Франкфурт, Мюнхен, Хамбург хотууд нь бизнесийн гол цөм хот гэгддэг. Энэ бол дэлхийн зах зээл дээр шинэ бараа бүтээгдэхүүн гаргах туршилтад онцгой ач холбогдолтой улс юм. Тус улсын хувьд шинэ бүтээгдэхүүн гаргахад хангалттай зах зээл байгаа учраас том хотуудаас жижиг хотуудруу цаашлаад бусад улс орнуудад харилцаа тогтооход хялбар байдаг талаар дурдаж байна. Герман улсад англи хэл өргөн хүрээнд ашиглагддаг бөгөөд энэ нь бизнесийн анхдагч хэл болж, гарааны бизнес эрхлэгчдэд илүү хялбар байдаг гэдгийг онцолжээ.

Германд шинээр бизнес эрхлэгчдэд зарим нэг шалгуур тавьдаг нь татварын цогц бодлого бөгөөд нягтлан бодогч, татварын зөвлөхтэй байх зайлшгүй шаардлага тулгардаг. Хүн амын өсөлтөөс үүдэж орон сууцны хомсдол үүсэх болсон. Цагаачлалтай холбоотойгоор барилгын салбарт хомсдол гарч байгаа гэх олон асуудлуд байгаа хэдий ч Европын бусад орны нийслэлтэй харьцуулахад амьжиргааны өртөг бага хэвээр байна. Берлин бол урлаг болон соёлын дүр зураг булан тохой бүрт харагддаг хот. Энд хаа сайгүй музей, уран зургийн галлерей, шар айргийн цэцэрлэг, дэлгүүр, кафе, цэцэрлэгт хүрээлэн байрлаж, төрөл бүрийн фестиваль болж байдаг хот юм.

p063jz45

Япон

Япон бол дэлхийн бусад улс орнуудыг бодвол бизнесийн урт болоод парадокс хэв загвартай. Уламжлалт технологи буюу факс гэх мэтийг одоо ч өргөн хэрэглэсээр байгаа ч бас сүүлийн үеийн робот болон шинэ сонирхолтой технологи хаа сайгүй бий.

Япон улсад бизнес эрхэлж буй хүмүүсийн хувьд энэ улс бол уламжлалт шилжилт хөдөлгөөний томоохон давалгаан дээгүүр явж буй гэж үздэг. Олон улсын хэмжээний томоохон корпорациуд урт хугацааны хүний нөөцийн бодлого баримталдаг бол залуу үе эсрэгээрээ жижиг болоод илүү зохион байгуулах чадвар бүхий компанийг сонгож байна. Эдийн засгийн хувьд Токио хот бол амин зүрх юм. Учир нь гадаадын иргэдийн томоохон төлөөлүүд энд төвлөрдөгөөс үүдээд мэргэжлийн харилцаа холбоонд гадаадын иргэдийн хоорондын холбоо чухал түлхэц болж өгдөг. Түүнээс гадна зөвхөн Япон улсын уламжлал, соёлд тулгуурласан онцгой туршлага, нөхцөл боломж гардаг. 2020 оны Олимпийн наадмыг угтаж англиар ярьдаг иргэдийн тоог нэмэгдүүлэх засгийн газрын бодлогын хүрээнд Япон хэл сурах нь гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүст хялбар болсон гэж үзэж байна. Энэ улсад амжилттай бизнес эрхлэхийн тулд Япончуудын бизнес болон олон нийтийн ёс суртахууны далд суурь давхаргын талаар ойлгож, мэдэрч сурах хэрэгтэй.

Бизнес эрхлэгчдийн завгүй хэв маягт уусан орох боломжийг алдахгүй байх нь энэ улсад амьдрах нэг хэлбэр болж өгдөг. Япон бол дэлхий дээр наслалтаараа тэргүүлдэг орны нэг бөгөөд энэ нь тэдний амьжиргааны түвшин болон олон нийтийн харилцаа, эрүүл хооллолттой холбоотой.

p063jzlq

АНУ

Америк мөрөөдөл гэж юу вэ? Энэ бол хэн боловч хүссэндээ хүрч чадах боломж бололцоог олгохыг хэлдэг. Америк улс одоо ч шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст асар их боломжийг олгосоор байна. Хүн бүр өөрийн хүссэн зүйлээ авахын төлөө тэмцэж, шаардсаар байна. Тэр нөхцөл бололцоог хааж, боох гэсэн хүмүүстэй тэмцсээр байна. Энэ тэмцэгч чанар бидний Америк генд оршиж байдаг хэмээн тэд ярьдаг. Их хямралын дараагаас америкийн эдийн засгийн хувьсгал эхэлсэн. Үүнээс хойш сансарт нисэж, шинэ сонин, шилдэг санаануудыг хэрэгжүүлэх болсон. Бусад улс орнуудыг бодвол энэ улсад гарааны бизнес эрхлэгчид эрсдэлээс айдаггүй. Шинээр бизнес эрхлэх уламжлалын хувьд тэднийг дэмжих, туслах олон бизнес эрхлэгчид байдаг. Калифорнийн “Цахиуртын хөндий”, Нью Иорк хотуудад олон олон гарааны бизнесээ эхлүүлсэн хүмүүс бий. Учир нь АНУ бол маш том зах зээл, бизнесийн уламжлалтай улс юм. Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд өөрсдийн санаагаа худалдаж, томоохон өөрчлөлтийг эхлүүлэх боломжтой. Өөрсдийн дуу хоолойгоо хүргэснээр нэг хүн, нэг санал энэ улсын хөгжлийн тулгуур болж чадна гэх үзэл санаа энд хүчтэй оршдог. Хэтийн төлөвт олон ургальч үзэл санааг дэмжиж, чөлөөт зах зээлийг тэлснээр хөгжлийг урагшлуулах болно гэж америк хүн бүр итгэх учиртай хэмээн бизнес эрхлэгчид үздэг.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлт нь  дэлхий дээр хамгийн шилдэгтээ тооцогддог. Энэ улсын иргэд аль ч хотод амьдардаг байлаа ч энэ зүйлийг үзэх боломжтой. Жинхэнэ байгалийг бишрэн, харах нь бидний үеийн хүн төрөлхтөн ямархуу гайхамшиг дээр амьдардаг гэдгээ мэдрэхээс гадна биднээс хойш ямар байхыг ч мэдрэх боломжтой.

p063jz8t

Их Британи

Их Британийн Европтой харилцах харилцаанд Бриксет нь таамаглашгүй нөхцөл байдлыг авчирсан хэдий ч олон хүмүүс Их Британийг бизнес эхлүүлэхэд тааламжтай гэж үзсэн хэвээр. Учир нь бизнесийн саад тотгор багатайгаас гадна харилцаа холбоо хүчтэй хөгжсөн гэж үздэг. Засгийн газрын зүгээс цахим хөрөнгийг хангалттай үүсгэдэгээс гадна бизнесийн татварын асуудлыг хялбар бөгөөд хурдан шийдэж өгдөг. Бизнес эрхлэгчдэд бичиг цаасны ажлыг хөнгөвчилж өгснөөс гадна татварын асуудал огтхон ч ярвигтай бус гэдгийг онцолж байна.

Тус улс өнгөрөгч 2017 онд 4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг татсан гэх тоон үзүүлэлт байна. Лондон хотын хувьд анхлан бизнес эрхлэгчдэд харилцаа холбоо үүсгэх өргөн боломжтойгоос гадна тохиромжтой ажилтан олох, цагаар ажиллагсад, уулзалт, хамтын ажиллагааны боломж нөхцөл тааламжтай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хэрэв танд дэлхийн хэмжээний бүтээгдэхүүний зурагчин, олон нийтийн харилцааны мэргэжилтэн, бүтээлч нэгэн хэрэгтэй бол тэдгээр хүмүүсийг хаалганыхаа цаанаас төвөггүй олж болно. Бизнес эрхлэгчдэд байр түрээслэх нь өртөг өндөртэй байдаг бөгөөд олдоц тааруу. Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ энэ улсад сайн байдаг учраас гэнэтийн зүйлд санаа зовох явдалгүй гэжээ. Аль ч улсын хувьд анхлан бизнес эрхэлж байгаа хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээний уян хатан нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэж үздэгээ хэлжээ.

Бизнесийн орчны хувьд Лондон хотыг илүүтэй санал болгосон нь орчин үеийн соёл болон түүхэн ач холбогдолтой гэж үзжээ. Түүнчлэн тус улсын иргэд ч нийслэл хотынхоо олон соёл уламжлалд дуртай ба орон орны хүмүүс энд ирж, тухайн үндэстний хоол, соёлтой танилцдаг.

p063jy1l

Швейцарь

Байгалийн баялаг гэх зүйлгүй энэ улсын хувьд дэлхийн банк, санхүүгийн төв болж чадсан. Швейцарь улс нь санхүүгийн салбарт бат бөх байр сууриа олсон улс юм. Энэ нь шинээр бизнес эрхлэгчдийн сонирхлыг татах ба хөрөнгө оруулалт, санхүүгийн боломж нөхцлөөр хангагдах өргөн боломжийг олгодог. Сүүлийн үед крипто-валют болон блокчейн дээр суурилсан бизнес эрхлэгчид олноор төрөн гарах болжээ. Тиймээс ч тус улсын хувьд уламжлалт санхүүгийн бүтцэд тулгуурласан шинэ бизнесийн нөхцлийг бий болгож эхэлжээ.

Швейцарийн хойд хэсэгт байдаг Зуг хотыг “Крипто-хөндий” хэмээн егөөдөж нэрлэжээ. Энд крипто валютын гарааны бизнес эрхлэгчид олноор төвлөрөх болсонтой холбоотойгоор ийн нэрийджээ. Крипто төслийн олонхи нь Швейцарь улсыг сонгож байна. Учир нь бизнесийн таатай нөхцөл, татварын боломжит нөхцөл бололцоо нөлөөлж байгаа гэж үзжээ. Гэсэн хэдий ч амжиргааны түвшин хэт өндөрөөс болоод анхлан ирж суурьшсан хүмүүст хүндхэн нөхцөл үүсдэг гэдгийг ч дурдаж байна. Тус улсын иргэд нь дэлхийн хэмжээний сургууль, өндөр боловсрол олж авах боломж нөхцлийг ихэд таашаадаг. Түүнээс гадна байгалийн үзэсгэлэнтэй тогтоц, Альпийн нурууны эргэн тойронд ч татагддаг. Швейцарь улс бол Европын зүрхэнд байрладаг тул европын аль ч улсаас хямд нисэж хүрэх боломжтой.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close