АмьдралОнцлох мэдээЭрүүл мэнд

Элэгний хавдар болон хавдар үүсэх нөхцөл шалтгаан

liver-cancer

Элэг нь цусыг тогтмол шүүж, цусны эргэлтийг сайжруулж байх үүрэгтэй. Түүнчлэн хоол боловсруулалтын явцад биед хэрэгтэй шим тэжээлүүд болон эрдэс бодисуудыг шүүн авч хадгалдаг. Элэг нь цөс үйлдвэрлэдэг ба мөн глюкозыг гликоген болгон хувиргана. Уураг болон өөхийг глюкоз хэлбэрт хувиргадаг. Элэг нь ургийн үед цус төлжүүлэх эрхтний үүрэг гүйцэтгэдэг. Бие дэх уургийн задралд үүрэг гүйцэтгэж, уургийг амин хүчил болгон задалдаг. Элэг нь мөн бүх төрлийн хорт бодисыг задалж ялгаруулах үүрэгтэй. Замбараагүй эм, бэлдмэл хэрэглэсэн тохиолдолд элэг хордож гэмтдэг. Хүний гар хуруун дээр дуссан химийн бодис, угаалгын нунтаг, принтерийн хор зэргийг элэг дотроос нь цусны эргэлтээр дамжуулж цэвэрлэх, задлах хүндхэн үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс ямар нэг химийн бодис хэрэглэх шаардлага гарвал гартаа заавал бээлий өмсөх, амны хаалт зүүх хэрэгтэй.

liver_stages

Элэг нь хавдарт өртөх магадлалтай хамгийн анхдагч эрхтэн юм. Хавдар нь элгэнд тарах эсвэл биеийн бусад хэсэгт үүссэн хавдарын эс элэгрүү шилждэг.  Элэгний хавдар нь хоёрдагч шат буюу бусад эрхтнээс үүсэлтэй байх нь элбэг тохиолдоно. АНУ-ын хувьд нийт элэгний хавдарын  2 хувь нь анхдагч шинжтэй байдаг бол энэ нь буурай хөгжилтэй оронд элбэг тохиолддог. Энэ нь ихэвчлэн хепатит вирусын нөлөөллөөс шалтгаална. АНУ-д элэгний анхдагч хавдараар өвчлөгсдийн эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс хоёр дахин олон бөгөөд  дундаж өвчлөгсдийн нас 67 гэсэн үзүүлэлттэй байдаг. Монгол улсын хувьд жилд 1900 орчим элэгний хавдар оношлогдож байгаа гэсэн тоо гарчээ.  Үүнээс зөвхөн 15 хувь нь мэс засал болон элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэдэг байдаг бөгөөд эмчлэгдэх боломжтой шатандаа оношлуулдаг байна.

Элэг нь олон төрлийн эсүүдийн нийлмэл байдаг учраас төрөл бүрийн хавдар үүсэх боломжтой. Тэдгээр хавдруудын шалтгаан болон эмчилгээ ч харилцан адилгүй юм. Тухайн хүний эрүүл мэндийн шалтгаан, эдгэрэх нөхцөл байдлаас шалтгаалж ямар хавдар байгааг тогтооно.

fat-saves-liver-cancer

Хамгийн түгээмэл  тохиолдох элэгний хавдар

  • Гемангиом
  • Хепатит вирус
  • Зангилаа эдийн хэт өсөлт
  • Цулцан
  • Өөхний хавдар
  • Фибром
  • Лейомиома

Элэгний хавдарын шалтгаан

Анхдагч хавдар нь төрөлтийн гажиг болон согтууруулах ундааны хамаарал мөн хепатит В вирусын халдвараас үүсдэг. Элэгний хавдараар өвчилсөн хүмүүсийн тал хувь нь элэгний цирроз буюу анхдагч хавдартай байдаг. Энэ нь согтууруулах ундааны хамааралтай шууд холбоотой. Хепатит В болон С вирус нь элгийг гэмтээж, ажиллагаагүй болгодог. Элэгний хавдар мөн таргалалт болон элэгний өөхлөлттэй холбоотой.

Согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг хүн давхар тамхи татдаг бол элэг хатуурч хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Афлатоксин нь хавдар үүсэх бас нэгэн шалтгаан бөгөөд энэ нь ургамлын хөгцөнд агуулагддаг. Энэ нь үр тариа, газрын самар, будаа, эрдэншиш болон буурцгийн шош зэрэгт үүсэх боломжтой. Энэ нь ховор тохиолдох хавдарын төрөл хэдий ч хөгжингүй орнуудад түгээмэл тархах хандлагатай байна. Элэгний бусад хавдарын тохиолдол болох дааврын өөрчлөлт нь мөн ховор тохиолддог.

Элэгний хавдрын бусад тохиолдлууд

  • Хүйсийн ялгаа: Эрэгтэйчүүдийн хувьд гепатит эсийн хорт хавдар тусах магадлал эмэгтэйчүүдээс илүүтэй байдаг
  • Жин: Таргалалт нь гепатит өмөнүүгээр өвчлөх нэг шалтгаан болж байна.
  • Үндэстэн: АНУ-ын хувьд ази гаралтай америкчууд болон номхон далайн орчмын иргэд элэгний хавдраар өвчлөх нь илүү хувьтай байдаг.
  • Булчин хөгжүүлэх бэлдмэл: Биеийн хүчний дасгал хийдэг, спортоор хичээллэдэг эрэгтэйчүүдийн хувьд дааврын нэмэлт бэлдмэл, булчин хөгжүүлэх бэлдмэл хэрэглэх нь удаан хугацаандаа элэгний хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг.
  • Чихрийн шижин: Судлаачид чихрийн шижин болон элэгний хавдрын хоорондох хамаарлыг тодруулж, чихрийн шижин болон элэгний өөхлөлтийн хавдар хамааралтай гэж үзэж байна.
  • Удамшлын өвчин: Бодисын солилцооны өвчлөлүүд нь элэгний хавдар үүсэх томоохон эрсдлийг дагуулдаг
  • Ховор өвчнүүд: Судлаачид элэгний хавдар болон зарим ховор төрлийн өвчлөлүүдийн хамаарлыг судалжээ. Альфа-1 болон антитрипсин, теронинемиа болон Вилсоны халдвар зэрэг үүнд багтаж байна.
Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close