Гадаад мэдээМэдээ

Австралийн иргэн Монголын нүүрсний хэргээр шоронд хоригджээ

1200

Австралийн иргэн ИхБритани-Австрали гаралтай Мохаммед Ибрахим Мунши нь  хууль бус наймаа хийсэн гэгдэж, Монголын хуулиар долоон жилийн хорих ял авчээ. Монгол Улсын дээд шүүхээс түүний хэргийн маргааныг таслаж, ийнхүү ял оноосон боловч тэрээр шоронд өнгөрүүлэх долоон жилээ тэсэж гарахгүй гэж үзэж байгаа талаараа ярьжээ.

Мунши нь “Говийн нүүрс болон эрчим хүч” гэх компанитай 15 сая ам.долларын нүүрсний гэрээ хийсэн хэргээр ял авсан байна. Мунши нь Монгол улсын газрын баялагыг хууль бусаар  худалдаалах гэрээ хийсэн хэмээгдэж, түүнийг хилээр гарахыг хориглон мөрдөж эхэлжээ. Өнгөрөгч сард Монгол Улсын шүүхээс түүнд оноосон 11 жилийн ялын 7 жилийг биеэр эдлүүлэх болгож тогтоосон байна.

Мушины хүү болох Ариф хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа эцгийгээ долоон жилийн хорих ялаа дуусгаж чадахгүй ба эрүүл мэндийн хувьд боломжгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Мунши нь энэ хугацаанд эрүүл мэндийн хувьд доройтож, эмнэлгийн тусламж авснаар хэвтэн эмчлүүлсэн ба шаардлагатай эм тариа хэдийнэ дууссан тухай хэлсэн байна.

Түүний хүү хэлэхдээ “Аав маань эрүүл мэндийн хувьд тун тааруу байгаа. Би үүнд санаа зовж байна. Хэрэв Монголын хуулиар түүнд хэрэгтэй эм бэлдмэлийг өгөхгүй юм бол түүний эрүүл мэнд найдваргүй болно” хэмээжээ. Муншиг онц хүнд гэмт хэрэгтэнүүд болох хүчингийн болон хүн амины хэрэгтнүүдтэй цуг хоригдож байгааг ч хүү нь дурджээ. Ариф нь Австралийн засгийн газрын зүгээс аавынх нь асуудалд хандсан дипломат нөлөөллийн талаар сэтгэл дундуур байгаагаа хэлжээ.

Түүний хэлснээр тэрээр хэргийн явц болон шийдвэрлэх үйл явцын талаар хангалттай ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа боловч Австрали- Их Британийн зүгээс ямар нэг хууль ёсны арга хэмжээ авах талаар шаардсан гэдгээ ч хэлжээ. Тэд  Монгол Улсын хуулийн дагуу шийдэгдсэн энэ хэрэгт Австралийн засгийн газраас туслалцаа үзүүлэх байх хэмээн найдаж байжээ. Австралийн засгийн газраас түүний аавыг шударга шүүсэн эсэх талаар огт дурдаагүй гэдэгт гомдолтой байгаагаа ч хэлсэн байна.

Муншигийн Австрали өмгөөлөгч болох Алисдэйр Путтийн хэлснээр түүнд оноосон ял шударга байгаад эргэлзэж байгаагаа дуулгаад энэ асуудал бол хоёр компанийн хоорондох иргэний маргаан байсан гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.  Мунши нь Базын Чулуунбаатарын компанитай хамтран ажиллахдаа “Говийн нүүрс” компанид Монгол улсын  баруун өмнөд хэсгээс нүүрс олборлохоор 10 сая ам.долларын хөрөнгө оруулалттай гэрээ хийжээ. Гэвч 2012 онд нүүрсний үнэ огцом унаж, нийлүүлэгчийн анхны санал хойшлогдсон байна. Уг төслийг нүүрсний үнэ тогворжих хүртэл хүлээх саналтай байгаагаа мэдэгджээ. Бусад хөрөнгө оруулагчид нүүрсний үнийн уналтыг хүлээн зөвшөөрч, саналыг хүлээн авсан боловч Чулуунбаатар нь өөрийн оруулсан мөнгийг эргүүлэн авахыг шаардсанаар маргаан үүсчээ.

Мунши 2015 онд Монгол улсад ирэхэд түүний пасспортыг хураан авч хилээр гарахыг хоригложээ. Уг маргаан 2017 оны дунд хүртэл сунжирч Муншиг баривчилсны дараа Говийн нүүрс компанийн нүүрс олборлох эрхийг түр зогсоожээ. Хэргийн явцад Чулуунбаатар нь өөрийн хөрөнгө оруулсан мөнгийг залилуулсан гэж үзэж байгаагаа хэлжээ. Муншигийн хэлж буйгаар энэ асуудлыг бизнесийн гэрээний дагуу хэлэлцэх ёстой бөгөөд арбитрийн шүүхээр авч хэлэлцэгдэх учиртай гэдгээ хэлжээ.

эх сурвалж: The Guardian.com

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close