АмьдралЭрүүл мэнд

Өдөр бүр алхвал таны биед гарах 10 эерэг өөрчлөлт

Хүн өдөрт 15-30 миинут алхахад жингээ хасах, биеийн хэлбэрт нөлөөлөхөөс гадна сэтгэл санаа, эрхтэн тогтолцоонд олон эерэг өөрчлөлтүүд гардаг талаар мэргэжилтнүүд зөвлөж байна. Та өдөр бүр багахан хугацааг алхахад зарцуулснаар дараах 10 эерэг өөрчлөлт гарна.

1.Тархины үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд гарч эхлэнэ

21459860-28232760-1-0-1520325696-1520325703-1500-1-1520325703-650-a9979954b7-1522855313

Идэвхитэй дасгал хөдөлгөөн буюу аеробекийн дасгал, алхах зэрэг нь хүний тархины үйл ажиллагааг сэргээдэг бөгөөд зөнөх өвчнөөс сэргийлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Үүнээс гадна тархи мэдрэлийн бусад төрлийн өвчнөөс сэргийлж, эндорфений хэмжээг зохистой байлгахад тустай.

2.Нүдний харааг сайжруулдаг

Beautiful Woman Eye

Алхах нь нүдэнд яаж нөлөөлдөг юм бэ гэж гайхаж магадгүй. Алхах үед нүдний булчинд нөлөөлж, хараанд сайнаар нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

3.Зүрх судасны өвчлөлөөс сэргийлнэ

Human Heart Circulation

АНУ-ын эмч мэргэжилтнүүдийн тогтоосноор тогтмол алхах нь гүйхтэй ижил хүний биед эерэг нөлөө үзүүлдэг гэжээ. Энэ нь цус харвалт болон зүрхний шигдээсээс сэргийлдэг байна. Тогтмол алхах нь цусны даралтыг бууруулж, цусан дахь хлострелийн хэмжээг зохистой байлгахаас гадна цусны эргэлтий сайжруулдаг.

4.Уушгины багтаамжийг нэмэгдүүлнэ

Male lungs anatomy

Алхах нь аеробекийн дасгал бөгөөд бие дэх хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлдэг. Ингэснээр уушгинд эерэг нөлөөтэй ба уушги нь биеэс хорыг гадагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Урт, чөлөөтэй амьсгалдаг болсноор уушгинд үүссэн зарим төрлийн өвчлөл устах боломжтой.

5.Нойр булчирхайнд үзүүлэх эерэг нөлөө

21460110-Depositphotos_19128139_xl-2015-1520325331-650-a9979954b7-1522855313

Чихрийн шижин өвчтэй хүнд гүйхээс илүүтэй алхах нь сайн нөлөө үзүүлдэг гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Судалгаанд хамрагдсан бүлэг хүмүүсийн 6 сарын турш гүйх болон алхах судалгаанаас үзэхэд тэдний цусан дахь глюкозын хэмжээ алхасны дараа эрс багассан болох нь тогтоогджээ.

6.Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулна

21460060-28240910-wew-0-1520326500-1520326505-1500-1-1520326505-650-a9979954b7-1522855313

Өдөрт 30 минут алхаснаар ходоодны хавдраар өвчлөх эрсдэл буурахаас гадна гэдэс дотор хөдөлгөөнд орсноор хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирдаг.

7.Булчингийн хэлбэр өөрчлөгдөнө

21460010-28235560-011-0-1520326138-1520326146-1500-1-1520326146-650-a9979954b7-1522855313

Алхах нь булчингийн хэлбэр болон биеийн жинд маш сайнаар нөлөөлдөг. Өдөрт 10 мянган алхам алхах нь биеийн хүчний дасгал хийсэнтэй тэнцэх хэмжээнд эерэг үр нөлөө үзүүлдэг. Алхсаны дараа хүнд дасгал хийсэнтэй адил бие булрахгүй байдаг талтай.

8.Яс болон үе мөчинд нөлөөлөх

Runner training  knee pain

Алхах нь үе мөчний уян хатан байдалд нөлөөлж, ясны жинд нөлөөлөхөөс гадна гэмтэл бэртэл авахаас урьдчилан сэргийлдэг.Өдөрт 30 минут алхаснаар үе мөчний өвчлөлд өртөхгүй байх боломжтой.

9.Нурууны өвчлөлөөс сэргийлэх

Back pain - Athletic running man with injury

Нуруу нь өвддөг хүмүүс хүнд дасгал хийхэд хэцүү байдаг. Тэгвэл алхаснаар энэ асуудлыг шийдэж болно. Тогтмол алхаснаар нуруу, ууцны өвчлөлөөс сэргийлэхээс гадна ачаалал авахгүйгээр эрүүл мэнддээ эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

10.Сэтгэл санааг тайвшруулдаг

Mind Metaphor

Хайртай дотны хүмүүс, найз нөхөдтэйгээ хамт алхах нь аз жаргалтай мэдрэмжийг төрүүлж, сэтгэл гутралаас сэргийлдэг болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close