АмьдралОнцлох мэдээХүн төрөлхтөн

Хөлд орж буй хүүхдээ хөгжихөд нь туслаарай

d310f574fd069797dfc7bb8e1a7603a0

Таны хүүхэд хөлд орж, өөрөө хоолоо идэж, тоглож, өөрөө хувцсаа өмсөхийг хичээдэг болжээ. Хэрэв та энэ бүхнийг түүний өмнөөс хийж өгөхийн оронд өөрөөр нь хийлгэвэл тэр илүү хурдан хөгжиж, юмыг сурах чадвартай болно. Хоёр настай хүүхдээ эмч дээр авч очсон нэгэн ээж түүний биеийн ерөнхий өсөлтийг шалгуулахыг хүсчээ. Эмч түүнээс хүүхэд чинь бүтэн өгүүлбэрээр ярьж байна уу? Гүйж байна уу?  хэмээн асуугаад аяга таваг хэрэглэж сурсан уу гэдэг асуултанд хараахан үгүй, түүний бохирдуулсан ширээг цэвэрлэх шаардлага үргэлж гардаг гэж хариулжээ. Хүүхдийг өөрөө хөгжиж, суралцах чадварт сургахгүй байхад эцэг эхийн нөлөө их байдаг. Тиймээс эцэг эхчүүд дараах зөвлөмжийн дагуу хүүхдээ асарч, тэдэнд өөрсдөө бие дааж юмыг хийж сурах, хөгжихөд нь туслаарай.

Kids-eating-healthy

Хооллох

Хүүхдийг хооллох үед өөрийнх нь ширээ эсвэл унадаг дугуй, машин дээр суулгаад хоолоо идэх үед нь хэрхэн амруугаа хийх, амтыг нь яаж мэдрэх талаар ярилцаж, зааж өгөөрэй. Хэрэв хүүхдийг хоолоо өөрөө иддэг болгоход сургах гэж байгаа бол түүнд өдөрт нэг удаа өөрөө бие дааж хооллох боломжийг гаргаж, ингэхдээ хоёрдугаар хоол буюу хуурай хоол, хүнсний бүтээгдэхүүнийг өгөх нь зүйтэй. Үүний дараа түүний бохирдуулсан зүйлийг цэвэрлэхэд илүү амар байх болно.

maxresdefault (1)

Ганцааранг нь тоглуулах

Хүүхэд эцэг эхээсээ үргэлж анхаарал халамж шаардаж байдаг. Гэсэн хэдий ч эцэг эх байнга цаг гаргаж чаддаггүй. Хэрэв бүх зүйлийг хүүхэдтэйгээ хамт хийгээд байвал хүүхэд өөрөө бие дааж юм хийж чадахгүй болно. Түүнд тоглоомоороо байшин барихад нь туслахын оронд түүнийг хэрхэн хийж байгааг нь ажиглан суугаарай. Хүүхдийн хувьд тоглоом нь бүтэлгүйтэж уйлах нь хэвийн үзэгдэл юм. Энэ нь өсөлтийн нэг үе шат бөгөөд хүүхэд энэ бүхнийг өөрөө даван туулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг. Хэрэв хүүхэд тоглоомын хүндхэн хэсгийг хийж өгөхийг гуйвал түүнд “Эхлээд чиний хийхийг хармаар байна. Чамд хэцүү байвал би туслахад бэлэн” гэж хэлээрэй. Хүүхэддээ багшлахдаа урам зоригоор тэтгэж өгвөл түүий өрсөлдөх чадварыг хөгжүүлэхээс гадна бусад зүйлийг өөрийн хүчээр хийхэд түлхэц болж өгдөг.

AM_t_fee_healthyfoodideas_WP

Ахуйн ажлыг хийлгэх

Хүүхдийг гэр бүлийн нэг гишүүн гэдгийг ямагт мэдрүүлж, түүнд үүрэг даалгавар өгдөг байх хэрэгтэй. Түүнд өөрийнх нь хийж чадах энгийн даалгаварыг өгснөөр хүүхэд өөрийгөө гэрт чухал байр суурь эзэлдэг гэдгээ мэдрэнэ. Тоглоомоо хураахдаа хөгжилтэй дуу зохиож дуулж болно. Түүний хувцсыг өөрийнх нь гар хүрэх газар өлгөх, өөрийнхөө хоол идсэн аяга тавгаа хурааж гал тогоонд авчирч өгөх гэх мэт ажлуудыг хийлгэж болно. Хүүхдээрээ өөрийн цаг завыг  хэмнэсэн ажил хийлгэх шаардлагагүй. Таны зорилго бол түүний хариуцлагатай байх, үүрэг даалгавар гүйцэтгэх чадвар, мэдрэмжийг хөгжүүлэх явдал юм.

rosie5

Урлаг бүтээхүй

Хуруугаараа зурах, хуруун хүүхэлдэйгээр тоглох зэрэг нь хүүхдийн танин мэдэх, жолоодох чадварыг хөгжүүлдэг. Үүнд олон төрлийн хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй. Усан будгаас гадна ахуйн хэрэглээний хөөс, харандаа хүнсний зүйлээр ч урлагийг бүтээж болно. Урлагийн бүтээл туурвих нь хүүхдийн бичих чадварыг ч давхар хөгжүүлдэг. Энэ нь бага насны хүүхдийн гарын булчинг хөгжүүлж байдаг. Хүүхдээ тухайн бүтээлийг урлах ажлыг удирдуулан хийлгээрэй. Түүнд өнгөө сонгох, ямар зураг зурах гэх мэт сонголтыг олгож, дагаж хийгээрэй. Хэрэв онцгой, этгээд хийсвэр зураг зурвал түүнээс юу болохыг нь заавал асуугаарай. Хэрэв хүүхэд ханан дээр, гал тогооны шалан дээр зурахыг хүсвэл түүнд зориулж ханандаа бяцхан урлан байгуулж өгч болно.

IMG_3360

Хувцаслах

Хөлд орсон хүүхэд өөрөө хувцаслах дуртай байдаг. Үүнийг 2 настайгаасаа эхэлж сурдаг. Хамгийн чухал нь хүүхдээ өөрөө хэрхэн хувцаслаж чадах эсэхийг эхлээд хараарай. Тэр мэдээж эхлээд гутлаа буруу харуулж өмсөөд, цамцны ханцуйгаа хөлдөө хийж, өмдний шуумгаа гарандаа углаж ч болох юм. Энэ тохиолдолд түүнд зааж, зөвлөж өгөх бөгөөд өмнөөс нь хийж өгөх хэрэггүй. Ингэж түүнийг өөрөө хувцсаа зөв өмсдөг болгож сургана. Гэхдээ яарч сандарч байхдаа түүний энэ байдлыг шүүмжлэх хэрэггүй. Үнэхээр яарч байгаа үедээ би чамд энэ удаа туслая. Дараа чи өөрөө хувцсаа өмсөөрэй гэж хэлж болно.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close