АмьдралОнцлох мэдээХүн төрөлхтөн

24 жил хайсан охиноо олжээ

_100670503_taxi2

Хятад улсад амьдардаг эхнэр нөхөр хоёр тэртээ 24 жилийн өмнө алдсан охинтойгоо уулзжээ. Ванг Минггин болон түүний эхнэр Лю Дэнгюнг нар 1994 онд охин Кифингээ алдсанаас хойш уйгагүй хайжээ. Аав нь охиноо хайх эрлээ хэзээ ч зогсоогоогүй бөгөөд таксины жолооч болж, нэг л өдөр охиноо машинд нь ороод ирнэ гэдэгт найдсаар явжээ. Түүний охин энэ талаар 2018 оны эхээр мэдсэн бөгөөд тэрээр аавтайгаа холбоо тогтоосноор ийнхүү эцэг охин хоёр олон жилийн дараа нулимс асгаруулан, тэврэлдэн уулзсан байна. Аав нь охиноо тэврэхдээ хамгийн түрүүнд хэлсэн үг нь  “Аав нь охиндоо хайртай шүү” гэсэн үг байлаа. Энэхүү түүх Хятад даяар олны анхаарлыг татжээ. Ванг Минггинг болон түүний эхнэр Лю Денгюнг нар жимсний худалдаачид байсан бөгөөд Ченгду мужийн баруун өмнөд хэсэгт замын ойролцоо наймаагаа хийдэг байжээ. Нэг өдөр аав Ванг нь бутархай мөнгөгүй болсон учир ойролцоох мухлагруу очиж мөнгөө задлуулахаар явчихаад эргээд ирэх үед охин нь сураггүй алга болсон байв. Ванг болон түүний эхнэр охиноо хот даяар хайж, олон жил уйгагүй эрэл сурал хийжээ. Тэд сонинд зар байршуулж, цахим сүлжээнд ч мэдээлжээ. Хосууд бас нэг охин, хүүтэй бөгөөд тэд Ченгду мужаас хэзээ ч нүүгээгүй юм. Тэд охин Кифенгээ хэзээ нэг цагт өөрсдийг нь олоод ирнэ гэж найдсаар өдийг хүрчээ.

1_z-6XmbDbZc0jtuUoZJI0Lw

_100684787_18

2015 онд Ванг нь “Диди Чуксинг” компанид таксины жолоочоор ажилд орж, охиноо хайх эрлээ үүгээр үргэлжлүүлэхээр шийджээ. Тэрээр том самбар дээр охиныхоо талаархи мэдээллийг бичээд цонхон дээрээ наажээ. Тэрээр үйлчлүүлсэн зорчигч бүрт охин Кифенгийнхээ тухай ярьдаг байж. Харамсалтай нь түүнд охиных нь зураг байгаагүй учир өөр охиныхоо бага насны зургийг харуулдаг байсан гэдгээ хэлэв. Учир нь охид нь хоорондоо тун адилхан ажээ. Түүний энэ эрэл хайгуулын талаар Хятадын хэвлэл мэдээллүүд анхааралдаа авч, мэдээлснээр “Нэг л өдөр миний охин машинд минь ороод ирнэ” гэсэн түүний үг хүн бүрийн чихэнд хүрчээ.

Ийнхүү олон жил хайсны эцэст Хятадын цагдаагийн газраас хэд хэдэн эмэгтэйг төстэй хэмээн бүртгэж, тэднээс ДНХ шинжилгээ авсан боловч охин нь биш болохыг тогтоосон байна.

_100671170_1522740926277004607

_100676239_3

_100672933_1522740925134046555

Харин өнгөрсөн жилийн сүүлээр гайхамшигтай үйл явдал болж, цагдаагийн хөрөг зураг гаргадаг ажилтан Вангийн аман мэдүүлгээр өгсөн зургийг зурахдаа охиныг нь том болоод ямар дүр төрхтэй байж болохыг төсөөлөн зуржээ. Эл зураг олон нийтийн цахим сүлжээнд тарсанаар мянган километрийн цаана байсан Канг Иенг хэмээх бүсгүй үүнийг олж харжээ. Тэрээр өөрийгөө тэр зурган дээр байгааг хараад ихэд цочирджээ. Тэрээр өргөж авсан эцэг эхийн хамтаар хотоос 20км зайд амьдардаг ба түүний өргөж авсан эцэг эх тэр нэгэн өдөр охиныг Ченгдугийн замын ойролцоо явж байхад нь олсон талаараа хэлжээ. Ийнхүү тэрээр төрсөн эцэг болох Вангтай холбогдоод түүний охинд байх шинж тэмдэг өөрт нь байгаа талаар дуулгаж, түүний духан дээрхи сорви нь ч таарч байгаа талаар хэлэв. Үүний дараа охиныг яаралтай ДНХ шинжилгээнд хамруулж, энэ удаа охины ДНХ таарснаар Ванг охиноо олсноо мэджээ.

_100676241_1

_100672937_1522740926716021179

5ac40dcba3105cdce0a0bf90

Ванг охиндоо “Өнөөдрөөс эхлээд аав нь энд байна. Чи санаа зовох хэрэггүй. Аав нь чамд туслана” хэмээжээ. Тэрээр энэ баярт мэдээгээ цахим сүлжээн дэх найзуудтайгаа хуваалцахдаа  “Миний 24 жилийн хичээл зүтгэл талаар өнгөрсөнгүй. Би охиноо оллоо. Та нарт бүгдэд нь баярлалаа” гэж бичжээ. Өнгөрөгч мягмар гаригт гэр бүлээрээ эргэн нэгдэж, охин болох Канг Иенг өөрийн нөхөр болон охин хүү хоёрын хамт хүрэлцэн ирсэн байна. Канг Иенг өөрийн төрсөн ээж болох Лю Денгюнгтай тэврэлдэн уулзаж, нулимс асгаруулан учран золгожээ. Канг Иенг хэлэхдээ “Энэ дэлхий дээр надад ээж байхгүй юм шиг л санагдаж байлаа. Харин би ээжтэй юм байна” гэжээ. Ванг энэхүү гайхалтай уулзалтын талаар “Би өнгөрсөн 24 жилийн турш итгэл найдвар, урам хугарах олон өдрүүдтэй тулгарч байсан. Эцэст нь бид уулзлаа” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close