Онцлох мэдээСониуч

“Чөтгөрийн нүд” буюу түүний онцгой хүч чадал

Okoto-na-Hor

Дэлхийн хамгийн нууцлаг, ид шидийн гэмээр хамгаалагч, хүчтэй  зүйлийн талаар ярихаар “чөтгөрийн нүд” хэмээх олонд танигдсан өрөөсөн нүдний тухай хүмүүс хамгийн их ярьдаг. Хүмүүсийн хэрэглээ бүрт шингэж байдаг энэ нүд нь кольбат- хөх өнгийн онцгой дүрс бүхий билэг тэмдэг бөгөөд зөвхөн Истанбулын зах дээр ч зарагддаг юм биш ээ. Энэ нүдийг дэлхийн өнцөг булан бүрээс тэр ч байтугай комик номын хуудаснаас ч олж харах боломжтой.

Stuart Weitzman Pop-Up Event

Загвар өмсөгч Жижи Хадидын нүд загвартай гутал

Уг нүдний өвөрмөц шинжийн гол түлхүүрийг тайлбарлахдаа  хараал эсвэл шүтээний нүд буюу энэ нь хараалыг арилгадаг хэмээн үздэг. Өнгөрсөн арван жилийн турш чөтгөрийн нүдний дүрсийг дэлхийн загварын чиг хандлагад өргөн тусгасаар ирсэн. Ким Кардиашн спорт загварын бугуйвч, толгойн гоёл дээрээ уг нүдийг ашиглаж зургаа даруулсан бол загвар өмсөгч Жижи Хадед 2017 оны сүүлээр өөрийн нэрийн  “EyeLoveshoe” коллекцийг гаргажээ.

Үүнээс гадна олон алдартнууд өөрийн нэрийн нүдтэй бугуйвч, хүзүүний зүүлт, түлхүүрийн оосор хийлгэсэн байдаг. Энэ бүхнээс харахад чөтгөрийн нүд нь сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг ихээр татах болсон мэтээр ойлгогдох болсон. Гэвч энэ билэг тэмдэгийг хүн  төрөлхтөн олон мянган жилийн өмнөөс шүтэж иржээ.

p05yfdpd

Эртний Египтийн нүд шүтээний загвар

Чөтгөрийн нүдний талаар ойлголттой болохын тулд сахиус буюу  чөтгөрийн нүдний өвөрмөц онцлогыг ойлгох хэрэгтэй.  Ихэнхи тохиолдолд чөтгөрийн нүд хэмээн хөрвүүлдэг энэ тэмдэг- сахиус хэмээх нэр  нь үнэн хэрэгтээ чөтгөрийн нүдийг эерэгжүүлсэн утга илэрхийлэх бөгөөд хараалыг хорлолт гэрлээр дамжуулдаг гэх. Нэг үгээр атаархлаас үүдсэн хорлолыг дамжуулдаг гэлцдэг. Сахиусыг нүд хэлбэртэй болгосон нь олон мянган жилийн турш төрөл бүрээр дахин сэргээгдсээр иржээ. Энэ нь хараал бидний бодож байгаагаас ч урт настай ба хариулахад төвөгтэй гэдгийг илэрхийлэхийг хүсэх гэсэн мэт.

Үнэн хэрэгтээ чөтгөрийн нүдний хараал бол тийм ч ойлгоход бэрх санаа биш юм. Энэ нь хэн нэгэн амжилттай яваа хүн болоод олонд танигдсан хэн нэгний эргэн тойронд байгаа хүмүүсийн анхаарлыг татаж, атаархал төрүүлж  байгаа тухай юм. Тэр атаархал нь хараал болон илэрч, тухайн хүний сайн сайхан ирээдүйг эсрэгээр чиглүүлдэг. Өөрөөр хэлбэл монголчуудын ярьдагаар цагаан хэл ам гэсэн утгыг илэрхийлнэ. Уг үзэл санааг анх эртний Грекийн роман болох Афиопикад тодорхой дурдсан байдаг. Уг романд бичихдээ “Хэн нэгэн ямар нэгэн гайхалтай зүйлрүү атаач харцаар харах үед түүний ойр орчмын уур амьсгал хордож, тэрхүү хор нь ойрхон байх зүйлд нь шингэн ууршдаг” хэмээжээ.

Энэхүү хараалын тухай үе дамжсан итгэл үнэмшил оршсоор ирсэн байдаг. Эртний Грекийн олон билэг тэмдэгт нүд шингэж дүрслэгдсэн байдагаас гадна Библи болон Коран сударт энэ талаар өгүүлсэн байдаг. Эртний Грекийн суут сэтгэгч Плутархын бичснээр хараалыг шингээх хамгийн шилдэг зүйл бол цэнхэр нүд хэмээжээ.

American US One Dollar Note Showing a Pyramid with 13 Steps and an Eye in the Apex, Close Up.

АНУ-ын мөнгөн дэвсгэрт дээр байх пирамидын орой дээрхи нүд

Чөтгөрийн нүдэнд итгэдэг олон суут эрдэмтэн, сэтгэгчид байсны нэг нь Плутарх юм. Тэрээр энэ талаар бичихдээ хүний нүд нь эргэн тойрондоо байх үл үзэгдэх энергийг хордуулах хэмжээний хүч чадалтай байдаг. Зарим тохиолдолд тэрхүү хүч чадал нь хүүхэд болон амьтныг ч хөнөөх чадалтай гэжээ. Зарим онолоор бол чөтгөрийн нүдний эрдэм чадал үүнээс ч илүү гайхамшигтай гэж үздэг.

Зарим соёл уламжлалд хараалыг амьдралын аз жаргалгүй зүйлсийг хаадаг хэмээн талархалтайгаар хүлээн авдаг. Энэ талаар Польшийн эртний үлгэрт бичихдээ хараал хүртсэн нүдтэй хүн өөрийн нүдийг ухаж авснаар хайртай хүмүүсийнхээ аз жаргалыг булаахаас сэргийлж чадсан тухай өгүүлдэг.

p05yfdqx

Телл Брак хотод байх сэтэрсэн нүдний шохойн чулуун загвар

Дэлхий дахинд өргөн тархсан, гүн гүнзгий итгэл үнэмшил яван явсаар гөлрөн ширтэх нь аз жаргалыг сүйтгэх нөлөөтэй гэсэн үзлийг бататгажээ. Нүд хэмээх уг шүтээний хамгийн эртний загвар нь Христийн тооллоос 3300 жилийн үед хамаардаг. Истанбулын Урлагийн түүх судлаач эрдэмтэн Нийс Еэлдиран хэлэхдээ “Шүтээн нь дэлхийн эртний хотуудын нэг болох Телл Бракаас олдсон байдаг. Энэ нүд нь абстракт загвартай шохойн чулуун дээр сийлсэн сэтлэгдсэн нүд байдаг” хэмээн дурджээ.

Blue-Evil-Eye-Charm-DIY-Wall-Hanging-Turkish-Elephant-Blue-Evil-Eye-Amulet-Glass-Charm-for.jpg_640x640

Ийм эртний загвар хэрхэн орчин үеийн хүн төрөлхтний амьдралд нэвтрэн үлдэж чадсан юм бэ гэдэг асуулт урган гарлаа. Шилэн шүр анх Агияан арлаас үүсэж, ази тивээр дамжсаар дэлхий нийтэд шилний үйлдвэрлэлийг бий болгожээ. Харин нүдний цэнхэр өнгө бол Египтийн шилэн шавраас үүсэлтэй. Эрдэмтэн Иеэлдирин Орусын цэнхэр нүдний талаар олон судалгааны тайлбар хийжээ. Энэ нь орчин үеийн нүдний загварын эх үүсвэр болсон гэж үздэг.

p05yfdl7

Еврей болон лалын шашинтнуудын билэг тэмдэгт олноор дүрслэгдэх гарын алган дээрхи нүд

Чөтгөрийн нүдний нууцлаг онол зөвхөн үүгээр дууссангүй. Уг билэг тэмдгийг эртний Египт болон Этрусууд хөлөг онгоцныхоо хажуу бөөрөнд зурж, аюул осолгүй аялахыг билэгддэг байжээ. Туркэд одоог хүртэл шинээр төрсөн хүүхдэд нүд бүхий зоос бэлэглэдэг. Учир нь бага насны хүүхдэд хүний нүдний хор шингэхдээ амархан байдаг хэмээн тэд үздэг байна.

Нүд шүтээн бол өнө эртний түүхтэй бөгөөд олон хүнээс өвлөгдөн ирсэн гэдэг нь тодорхой. Орчин үеийн хүмүүс үүнийг уламжлал болгон ашиглаж байна.

Trendy-Turkey-Evil-Eye-Pendant

Уг шүтээний билэг тэмдэгийн талаар хэтрүүлэгтэй ч байж болох юм. Энэ нь уламжлал, газар нутаг болоод шашны холбогдолтойгоос гадна тухайн үеийн загварын нэг чиг хандлага ч байсан гэж үзэж болно. Ямартаа ч чөтгөрийн нүд хүн төрөлхтний эртний сүсэг бишрэлийн нэгэн билэг тэмдэг болон үеэс үед дамжин иржээ. Утга учрыг нь мэдэхгүйгээр уг нүдийг зүүх нь нүдний хүч чадлыг бууруулах магадлалтайгаас гадна илүү хараал хүртэх ч боломжтой. Гэхдээ та энэ бүхэнд өөрөө итгэхийг хүсэж байгаа бол итгэж болно.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close