АмьдралОнцлох мэдээХүн төрөлхтөн

Дэлхийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулж буй өсвөр настнууд

p0617tb7

Өсвөр насныхны зан араншингийн өөрчлөлт, олон нийтийн сүлжээний донтолтын талаар болон тэдний загварын чиг хандлагын тухай бүгд ам уралдан ярьдаг. Харин зарим өсвөр насны хүүхдүүд энэ хандлагыг эвдэж байна. Шинэ үеийн хүүхдүүдийн төлөөлөл болсон, цаг үеэсээ түрүүлж хөгжсөн өсвөр насныхан дэлхий ертөнцийн асуудалд анхаарлаа хандуулж, тэдгээрийг шийдэх гарцыг хайж, технологийг эзэмшиж байна. Дэлхий ертөнцөд гайхалтай өөрчлөлтийг авчирахаар тэмүүлж буй дөрвөн сурагчийг уншигчиддаа танилцуулая. Тэд бидний амьдарч буй дэлхийг аврах төлөвлөгөөг боловсруулж байна.

C15aguBXUAQVR80

Кеайна Кэйв, 18 настай, Нью Орлеанс мужид амьдардаг

Кэйвийн хувьд түүний зохион бүтээх аялал нь Deepwater Horizon-д гарсан ослын дараа далайн мандал дээр их хэмжээний газрын тос асгарснаас эхэлжээ. Энэ явдал 2010 онд Мехсик улсын Галф хотод болсон юм. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн том хэмжээний далайн халилт байсан бөгөөд 4,9 сая баррель газрын тос ( энэ нь 210 сая галлон буюу 780 куб.метртэй тэнцэнэ) асгарчээ. Энэ явдлаас үүдэж далай тэнгисийн ус, далайн амьтад, тэдгээрийн хүрээлэн буй орчинд ноцтой аюул үүссэн талаар дурдсан байдаг. Баттай эх сурвалжийн тооцоолсноор далайн гахайн үр төл энэ ослоос хойш өмнөхөөсөө зургаа дахин ихээр үхсэн тухай мэдээлжээ. Үүнээс гадна загасчдын хэлснээр өрөөсөн нүдтэй сам хорхой, шархаа цувуулсан болон гэмтсэн загас ихээр гарч ирсэн талаар ярьж байна.

Дээрхи мэдээг зурагтаар үзсэн Кэйвийн хувьд ямар нэг нууцлаг аюул байгааг ойлгож авчээ. Ийнхүү тэрээр энэ асуудалд анхаарлаа хандуулахаар шийдсэн байна. 15 настайдаа Кэйв далайн мандал дээр газрын тос асгарснаар гарах үр дагаварын талаар судалж эхэлжээ. Далайн мандал дээр байгаа газрын тос нь нарны хэт ягаан туяанд удаан шарагдснаар химийн бодис болон хорт хавдар үүсгэгч бодис болон хувирдаг талаар тэр олж мэджээ. Одоогоор Кэйв өөрийн судалгааны ажлаа хоёр шинжлэх ухааны бүтээл болгож зохиогчийн эрхээ баталгаажуулаад байна. Тэрээр химийн бодис болон хорт хавдар үүсгэгч бодисыг илрүүлэх талаар судалгааны материал хэвлүүлжээ. Кэйв мөн “Mare” хэмээх сайн дурын ажлыг санаачилснаар далайн амьтдыг тараах ажлыг хийж байгаа бөгөөд ингэснээр тэднийг гэмтэж, хордохоос сэргийлэх юм. Түүний хүмүүнлэгийн үйлсэд зориулан хуримтлуулсан мөнгөн дүн одоогоор 1,2 сая ам.доллар хүрээд байна.

Shaarook

Рифа Шаруук, 18 настай, Энэтхэгт амьдардаг

Шаруук жоохон хүү байхдаа аавтайгаа хамт телескопоор олон цагийн турш харж суудаг байжээ. Харамсалтай нь түүний аав болох эрдэмтэн, профессор Мохаммед Шаруук хүүгээ дунд сургуульд байхад нас баржээ.

Гэсэн хэдий ч хүүгийнх нь хүсэл зорилго унтарсангүй. Өсвөр насанд хүрэх үедээ Шаруук хүү “Энэтхэгийн Сансар Судлаач Хүүхдүүд” грүүпт элсэн оржээ. Энэ байгууллага нь өсвөрийн залуу сурагчдыг технологит дур сонирхолтой болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тэрээр байгууллагынхаа үүсгэн байгуулагч болон захирлын туслалцаатайгаар зургаан хүнтэй хамтран дөрвөн жилийн турш хиймэл дагуул хийх ажилд оролцжээ.

Орой бүр эдгээр өсвөр насны хүүхдүүд үүрийн 4 цаг хүртэл хоорондоо дүрстэй дуудлага хийж, өөрсдийн хийж буй ажлуудынхаа талаар ярилцдаг.

Тэдний хийсэн хиймэл дагуул нь 64грамм бөгөөд хангалттай том зай хураагууртай. Үүнийг гурван хэмжээст хэвлэх машинаар хэвлэсэн ба 3,8сантиметр хэмжээтэй, техникийн алмазан мяндас бүхий ган төмрөөр бүтээжээ. Уг хиймэл дагуул нь хэд хэдэн мэдрэгчтэй, үүнд агаарын хэм, таталцал, даралт мэдрэгч багтжээ. Үүнээс гадна уг хйимэл дагуул өөрийгөө цэнэглэх боломжтой мөн жижиг компьютертай. Ингэснээр бүх мэдрэгчийг зөв цагт ажиллуулж, мэдээллийг хадгалах боломжтой болгожээ.

Тэдний төлөвлөгөөгөөр уг хиймэл дагуулыг тойрог замруу илгээж, КаламСат хиймэл дагуултай холбох байсан бөгөөд татах хүчгүй орчинд хуванцар ган материал хэрхэн ажиллахыг туршихаар шийджээ. Сансар огторгуйд хөнгөн биетүүд чөлөөтэй тогтох чадвартай ба сансрын аялалын даралтыг тэсвэрлэхэд хамгийн боломжтой гэж үздэг. Энэ төрлийн хиймэл дагуул ойролцоогоор 10 мянган ам.долларын өртөгтэй байдаг. Харин хиймэл дагуул дэлхий уруу буцаж буугаад далайд унах хүртлээ ердөө 12 минутын мэдээлэл цуглуулдаг. 2017 оны 7-р сарын 22-нд уг хиймэл дагуул НАСА-ийн Виржиниа муж дахь Валлопс арлаас амжилттай хөөрчээ.

p0617tqs

Ханна Эрбст, 17 настай, Флоридад амьдардаг

Эрбст анх 15 настайдаа өөрийн анхны бүтээлээ хийжээ. Тэрээр энэ санаагаа Этиоп улсад амьдардаг 9 настай хүүгээс анх олжээ. Тэр хүү гэрэл цахилгаангүй амьдардаг нь Эрбстийн сэтгэлийг ихэд эмзэглүүлсэн байна. Дэлхий даяар 1,3 тэрбум хүн гэрэл цахилгаангүй амьдарч байна. Эрбст энэ талаар бодсоны эцэст далайн эрчим хүчээр дамжуулж цахилгаан гаргах талаар ажиллаж эхэлжээ. Энэ нь далайн давалгаанаас эрчим хүч гаргах арга юм. Эрбстийн бодож байгаагаар тухайн хүн ам далайтай ойрхон амьдардаг байх нь чухал гэж үзэж байна. Дээрхи 1,3 тэрбум хүн амын 40 хувь нь далайгаас 100 километр хол зайтай амьдардаг. Ердөө 10 хувь нь цэвэр усны нөөцөөс 10 километр зайтай амьдардаг.

Далайгаас эрчим хүч гаргаж авах уг төхөөрөмжийг  хуванцар хоолойгоор хийсэн ба уг хоолойн нэг үзүүрт онгоцныхтой ижил сэнс байрлуулж, нөгөө үзүүрт нь усан цахилгаан станцын үүсгүүр суурилуулжээ. Эхний загвар болох хоолойг хийсний дараа компьютер загварчилгааг гаргаж, гурван хэмжээст хэвлэх машинаар хэвлэснээр тэрээр далайн хөвөөний суваг дээр туршилт явуулжээ.

Хэрэв уг төхөөрөмжийн загварыг томруулвал Эрбстийн тооцоолсноор төхөөрөмжид гурван машины цэнэг хугааруур ашиглаж, ингэснээр нэг цагийн турш тасралтгүй ажиллана гэж үзэж байна. Түүний хэлснээр энэхүү төхөөрөмжийг усыг цэвэршүүлэх болон эмнэлэгт цус эргэлдүүрт ашиглаж болно гэж үзжээ. Тэрээр уг бүтээлээрээ 2015 онд “Гурван сая залуу эрдэмтэд” тэмцээнд шагнал авснаас гадна өөр олон шагналуудыг хүртээд байна. Эрбст дунд сургуульд суралцахын хажуугаар компьютерийн инженерийн мэргэжил эзэмшихээр суралцаж байна.

p0617vzm

Жулиан Риос Канту, 18 настай, Мексикт амьдардаг

Тэрээр анх ээжийгээ хорт хавдараар өвчилсөн талаар мэдэхдээ 13 настай байжээ. Түүний хувьд ээж шигээ олон эмэгтэйчүүдэд туслах зорилгоор анх хөхний хорт хавдрыг эрт үед нь оншилдог хөхний даруулга зохион бүтээжээ. Түүний ээж хоёр хөхөө тайруулсан нь түүнд маш харамсалтай санагджээ.

Үүнээс хэдхэн жилийн дараа Канту анхны загвараа гаргаж, гурван найзтайгаа хамтран “Хигиа технологи” хэмээх компани байгуулж, өвчнийг эрт үед нь оношлох төхөөрөмж бүтээхээр ажиллаж эхэлжээ.

“Эва” хөхний даруулга нь мэдрэгчээс бүтсэн бөгөөд энгийн хөхний даруулгад суурилуулж болдог. Үүнийг зүүснээр долоо хоног тутамд нэг цаг хөхийг шалгах боломжтой. Энэхүү төхөөрөмж нь  эмнэлгийн оношлогоогоор  гол төлөв анхаарч үздэг арьсны хэм болон уян хатан байдалд өөрчлөлт орж байгаа эсэхийг шалгах юм. Шалгаж дууссаны дараа мэдээллийг компанийн аппликейшн уруу илгээнэ. Үүний дараа хиймэл оюун ухааны тусламжтайгаар тухайн хүний өвчний эрсдлийг тооцоолон гаргах болно.

Уг  төхөөрөмж хэдийнэ 20 мянган ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа бөгөөд Дэлхийн Оюутан Зохион бүтээгчдийн шагналыг хүртжээ. Гэсэн хэдий ч уг бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд багагүй хугацаа хэрэгтэй талаар зохион бүтээгчид хэлж байна. Одоогоор эмнэлэгийн нөхцөлд ашиглахад боломжгүй гэж үзэж байгаа бөгөөд урьд нь ижил төстэй төхөөрөмж хийж байсан нь үр дүнгээ хараахан өгөөгүй байгаа талаар мэдээлж байна.

Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжвэл дэлхий дээрхи олон сая хүний амийг аврах болно. 2012 оны хувьд гэхэд дэлхий дээр 1,7 сая хүн хөхний хорт хавдартай гэх онош тодорчээ. Тэдгээрийн хагас хувь нь нас барсан гэх мэдээлэл байна. Уг өвчний хувьд эрт үеийн оношлогоо маш чухал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулдаг.

Сүүлийн үед өсвөр насны зохион бүтээгчид олноор төрөн гарах болсон. Өнгөрсөн зуунд ч олон залуу зохион бүтээгчид зурагт, харилцуур утас, трамплин, тооны машин, мөсөн чихэр, чихний бөглөө зэрэг хүн төрөлхтөнд ашиг тустай бүтээлүүдэд гар бие оролцсон байдаг.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close