АмьдралХүн төрөлхтөн

Өдөрт 30 ширхэг лаазалсан ундаа уудаг эмэгтэй

_100499496_d57c744a-0b44-4c44-aa55-e44c6a2f3c1a

Тэрээр өдөрт 30 ширхэг лаазтай ундаа болон энергийн ундаа уудаг ба энэ нь түүнийг мөрийтэй тоглоомонд донтсоноос ч илүү донтуулсан талаар ярьж байна.

Эмма Форрест хэмээх уг эмэгтэй өдөрт 3000 калорийг биедээ нөөцөлдөг. Энэ нь 200 халбага элсэн чихэр идсэнтэй тэнцэнэ. Тэрээр үүнийгээ өөрийн ихэр болох эгчээсээ харилцаагаа таслахаас ч ярвигтай явдал хэмээжээ. 29 настай Эмма шөнө дунд өөрийн дуршлыг дарахын тулд таван удаа босдог бөгөөд өдөрт нэг л удаа хооллодог гэжээ. Харин одоо түүнд тусламж хэрэгтэй байгаа талаараа ярьж байна. Эмма долоо хоногт 250 еврог энергийн ундаа болон бусад хөөсөрдөг, лаазалсан ундаанд зарцуулдаг.

_100499497_f5504d14-0a3a-4bd5-9dc8-f1080f26d193

Тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа энэ дуршил нь гурван жилийн өмнө эхэлсэн талаар хэлж, эхэндээ гурван лааз, дараа нь зургаа гэх мэтээр тоо нь өссөөр байжээ. Нэг л мэдэхэд тэрээр өдөрт 20 лааз ундаа уудаг болсон байв. Хэрэв үүнийгээ уухгүй бол толгой нь өвдөж эхэлдэг гэж тэрээр хэлжээ. “Би гараасаа лаазаа огт салгадаггүй. Яг одоо би хоёр лааз ундаа бариад сууж байна. Нэг нь хөөсөрдөг ундаа, нөгөөх нь энергийн ундаа байна. Би гэртээ 2000 лааз ундаа нөөцөлдөг. Эгчийнхээ гэрт 48 лааз ундаа үргэлж нөөцөлдөг” хэмээв.

_100500220_cans

Эммагийн хувьд энэ дуршлаа зогсоож дийлэхээ больсоноос гадна энэ нь түүний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэж үзжээ. Хэрэв өдрийн уух ёстой хэмжээгээ уухгүй бол толгой нь өвдөж, гар нь чичирдэг гэж тэрээр ярьж байна. Ундаагаа уусны дараа түүний бие хэвийн болж, өдрийг эрч хүчтэй өнгөрүүлдэг. Эмма ажил дээрээ юм уух хориотой байдаг хэдий ч нууцаар уух зүйл авч орох аргаа олжээ. Тэрээр Tesco сүлжээ дэлгүүрт ажилладаг ба уг супермаркет нь 16 наснаас доош насныханд энергийн ундаа зарахыг хоригложээ.

Түүний хувьд залуу хүүхдүүдийг өөрийнх нь адил зүйлд донтохгүй байхыг хүсэж байгаагаа илэрхийлж байна.

_100495323_gettyimages-93296103

Тэвчээртэй байхад суралцах

“Хүүхдүүд энергийн ундаа ууж байгааг харахад надад хэцүү санагддаг. Тэд донтож байна. Хэрэв тэд 10 настайдаа ийм ундаа уугаад сурчихвал 16 нас хүрэхээрээ тэд бүрэн донтоно. Миний хувьд ердөө гурван жилийн дотор л үүнд донтсон” гэж Эмма хэлэв. Эммагийн энэ донтолт нь түүнийг сүйрүүлж байгааг тэр мэдэж байгаагаа ч сэтгүүлчид хэлжээ. Энэ бол хүний эрүүл мэндийг сүйрүүлэх хэмжээний донтолт ба маш их сахар, кафейны хамааралтай болгож байгаа явдал юм.

Харин азаар түүний шүдний эмч Эммагийн шүд эрүүл байгаа гэдгийг дуулгажээ. Түүнээс гадна тэрээр өдөрт 2000 калори авдаг хэдий ч огт жин нэмээгүй байна. “Би өдөрт нэг л удаа хоол иддэг. Өглөөний цай уудаггүй. Өдөр 15.00 цагийн үед нэг хоол иддэг. Тэгээд л болдог. Өчигдөр би нэг хачиртай талх л идсэн. Гэхдээ би өлсдөггүй” гэв.

Эмма энэ дуршлаа зогсоохыг хүсэж байгаагаа хэлээд ойролцоох дэлгүүрээс энергийн ундаа авахгүй байснаар өөрийн донтолттойгоо бага ч болов тэмцэж байгаа гэдгээ хэлэв. Гэсэн хэдий ч өөр дэлгүүрүүдээс ундаа худалдан авах боломж гарвал авч уухаас татгалздаггүй хэвээр. Тэрээр өмнө нь мөрийтэй тоглоом тоглодог байсан ч одоо ундаанд донтох болсон байна. Энэ бол сонголт биш энэ бол хэрэгцээ болсон гэж тэр үзжээ. Эмма мэргэжлийн сэтгэлзүйч эмчтэй уулзахад бэлэн байгаагаа хэлээд энэ нь түүнийг аймшигтай донтолтоос нь салахад туслана гэдэгт итгэлтэй байна.

Мэргэжлийн эмч, сэтгэлзүйчид түүний энэ донтолтын талаар хэлэхдээ Эммаг энэ байдлаас гарч чадна гэж үзэж байна. Учир нь түүний хувьд шийдвэр гаргах чадвартай бөгөөд даван туулж чадах ухамсартай гэж үзжээ. Эммаг өөрийгөө удирдахад суралцаж, мэргэжилтэнтэй нүүр тулан уулзахыг мэргэжлийн эмч нар сануулж байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close