Онцлох мэдээСониуч

Дэлхийн сүүлчийн эрэгчин цагаан хирс үхжээ

sqmG1F1

Судан хэмээх нэртэй дэлхийн сүүлчийн умардын эрэгчин цагаан хирс өчигдөр үхсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүний эрүүл мэнд сүүлийн хэдэн сар эрс муудсан талаар хирсийг асарч байсан амьтан сургагч хэлжээ.

Судан 45 настай байсан бөгөөд Кени улсын Ол Пежетад амьдарч байжээ. Уг цагаан эрэгчин хирсний нас хэт өндөр болсон учир даваа гаригт нойрсуулах эмчилгээ хийжээ. Судан хэмээх уг хирснээс үлдсэн хоёр эмэгчин хирс байгаа нь түүний охин болон ач охин хирснүүд юм.

FF972C88-8AED-4AFD-ADDA-B9601DB9BB0E_cx0_cy5_cw0_w1200_r1_s

IMG_6997-1280x853

sudan-white-rhino-DSC_4822

jaymi-heimbuch-_JH_1008-01

Цаашид умардын цагаан хирсийг зохиомлоор үржүүлэх талаар арга хэмжээ авна гэдэгт найдаж байна. Чех улсын амьтны хүрээлэнгийн эрхлэгч Двүр Кралова хэлэхдээ “Түүний үхэл нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэй хэрхэн зүй зохисгүй харьцаж байгааг харуулж байгаа явдал юм. Суданыг мэддэг байсан хүн бүрт энэ явдал маш хүндээр тусаж байна. Гэсэн хэдий ч бид бууж өгөх ёсгүй. Бид зохиомол хээлтүүлгийн аргаар үржүүлж, энэ хирсний төрөл зүйлийг авч үлдэхийг хичээнэ. Энэ нь төсөөлөхөд бэрх сонсогдож байгаа хэдий ч орчин үеийн дэвшилтэт техникийн ачаар Суданы үр удмыг залгуулж чадна гэж найдаж байна” хэмээжээ. Судан хирс нь  Чехийн амьтны хүрээлэнд 2009 он хүртэл амьдарчээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close