АмьдралЭрүүл мэнд

40 наснаас хойш жингээ хасахад анхаарах зүйлс

Хүний бие организм арав арван жилийн мөчлөгөөр уруудаж байдаг. Хэрэв биеийн жингээ хадгалахыг хүсвэл 40 наснаас хойш хоол хүнснийхээ илчлэгээс 100 орчим калорийг хасах шаардлагатай болно. Үүнээс гадна калори шатаах олон аргууд байдагыг уншигч танд сонирхуулая.

  1. Дасгал хөдөлгөөнийг зөв хийх

20484810-28701110-running_F-0-1519822871-1520398841-3704-1-1520398841-650-6f9081b3ae-1520398910

Clamshells-1

Step_up_with_Knee_Raise

493541956

Bird-Dog

f5a12f7fbcd52af8_Basic-Push-Up

Бие организм сулрахын хэрээр өдөрт зүрх судсанд нөлөөлөх дасгалыг 30 минут хийхэд хангалттай. Түүнээс гадна үүний эсрэг 4-5 багц дасгал сонгож долоо хоног тутам хийх нь зүйтэй. Хөлийн булчин хөгжүүлэх хэвтээ дасгал, алхалтын дасгалууд, хэвтээгээр гэдэсний таталт хийх, гар болон хөлийг зэрэг өргөх дасгал, гар дээр суниах зэрэг нь булчингаа эрүүлээр хөгжүүлэхэд нэн тустайгаас гадна калори ихээр шатаадаг. Өдөрт 10 мянган алхам алхах нь бие органзмд ашиг тустай.

2.Бодит үр дүнг хүсэх

20484860-28701210-641060-0-1519728584-1520398853-1098-1-1520398853-650-6f9081b3ae-1520398910

Биеийн жингээ хурдан хугацаанд хасна гэж зүтгэх хэрэггүй. Долоо хоногийн дотор та байгаа жингийнхээ талыг хасна гэсэн биелэгдэшгүй үр дүн бүү хүсээрэй. Иймэрхүү хүнд хэцүү амлалтыг өөртөө өгч, биелүүлэх гэж хичээх нь таны биед эерэг өөрчлөлтийг авчирхаас илүүтэй гэмтээх магадлалтай. Үүний оронд долоо хоногт 1 кг хасах талаар бодсон нь дээр. Хурдан хугацаанд огцом жин хасах үед бие болоод сэтгэлзүйд дарамт үүсдэг. Эрүүл, боломжит үр дүнг хүсэх нь таны эрүүл хооллох, зөв зохистой амьдралын хэв маягтай болоход нэмэр болдог. Удаан хугацаанд үр дүнтэй ажиллах нь чухал юм.

3.Амин дэмээр биеэ тэтгэх

Assortment of fruits

Бидний бие организмд нас бүрийн онцлогоос шалтгаалж өөр зүйлүүд шаардлагатай болдог. 40 наснаас хойш эмэгтэй хүмүүсийн хувьд кальц, В12 амин дэм, магни, Д амин дэм, Омега-3 шаардлагатай болдог. Өөрт тохиромжгүй, зохисгүй хэрэглээг хязгаарлаж, авокадо, хатаасан жимс, гадил гэх мэт зүйлүүдэд агуулагдах амин дэмийн ач холбогдолыг сайтар ойлгож, түлхүү хэрэглээрэй. Алмонд самар болон тараганд кальц ихээр агуулагддаг. Харин нарны гэрлээс Д амин дэмээ нөхөх боломжтой.

4.Зөв зохистой цагийн хуваарьтай болох 

Illustration woman in blue nightgown eating instant noodle in ki

Байнга боловч олон давтамжтай идэх нь тустай. Хоолоо сойх нь бие организмд гэмтэл учруулдаг. Хоолоо сойсноор хүний бие калори шатаахын оронд түүнийг нөөцөлж эхэлдэг. Ингэснээр та хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Өглөөний цайндаа зөв хооллолтыг эрхэмлэх нь чухал. Харин шөнийн цагаар элдэв амттан, идэх зүйлийг ходоод уруугаа чихсэнээр ходоод гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна жин хасах боломжийг олгохгүй.

5.Сайтар унтаж, амрах
Beautiful woman lying and sleep on the snowy bed

Хангалттай нойр авах нь зөвхөн таны арьсанд чухлаас гадна таны бие эрүүл байхын үндэс юм. Унтаж амрахгүй явах нь хүний тархинд цэгцгүй бодлуудыг оруулах буюу элдэв буруу хоололтыг сонгох, дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх гэх мэтэд уруу татдаг. Та ядарч туйлдсанаар өөрийн хоол хүнсэндээ анхаарал хандуулах чадваргүй болж, их идэж байгаагаа хянаж чадахаа болино. Унтахаасаа өмнө гар утас, зөөврийн компьютер ширтэхгүй байж, сайн амрахыг чухалчил.

6.Өрөөний хэмээ сэрүүн байлга

1490462

Хүйтэн, сэрүүн агаар нь өөх шатаахад тус болдог. Учир нь бид дулаахан байхын тулд илүү ачаалалтай хөдөлж эхэлдэг.Насанд хүрсэн хүнд хоёр төрлийн тарга байдаг. Эдгээрийг муу цагаан болон сайн бор гэж нэрлэдэг. Бор тарга нь калорийг шатаах, дулаан ялгаруулах зорилготой байдаг бөгөөд гэрийн дотор хэм дулаан болох тусам бор тарга үүргээ гүйцэтгэж чадахгүй болж хашигддаг. Эрдэмтдийн зөвлөснөөр гэрийн хэм нь 19с байхад тохиромжтой гэж үзжээ.

7.Хангалттай ус ууж байгаа эсэхээ шалгах

Young woman drinking water

Зарим хүмүүс 40 наснаас хойш уух усны хэмжээгээ багасгаж эхэлдэг. Хангалттай ус уух нь жингээ хасахад нөлөө үзүүлдэг. Түүнчлэн ус ууснаар биеэс хорыг гадагшуулж чадна. Хоолны өмнө аяга ууснаар хоолны огцом дуршлыг бууруулж, калорийг багасгаж өгдөг. Хүйтэн ус уух нь биеийн энергийг зөв зохистой зарцуулахад тус болж, калори шатаахад дөхөм болно.

8.Эрүүл мэндийн үзлэг хийлгэх

20484960-shutterstock_126707999-1519735506-650-c5033c3fbb-1520398910

Заримдаа 40 наснаас хойш дээрхи зөвлөгөөнүүдийг дагасан хэдий ч жингээ хасахгүй тохиолдол байдаг. Энэ нь таны элгэнд хор ихээр хуримтлагдсан буюу бамбай булчирхайн үрэвсэлтэй байх магадлалтай. Мэдээж үүнээс өөр шалтгаан ч байж болох хэдий ч энэ бол хамгийн түгээмэл тохиолддог шалтгаан юм. Энэ тохиолдолд эмчид хандаж, мэргэжлийн зөвлөгөө авснаар элгэндээ тустай амьдралын зөв хэв маягийг сонгох нь зүйтэй. Зөв зохистой хооллолтыг баримталж, эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.

 

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close