АмьдралОнцлох мэдээХүн төрөлхтөн

Стифен Хокинг: Ажил бол амьдралыг учир утгатай болгодог зүйл

South Africa former President Nelson Man

Хүн төрөлхтний түүхэнд нэр алдраа тод үлдээсэн цөөнгүй хүний нэг бол алдарт физикч, эрдэмтэн Стифен Хокинг байлаа. Тэрээр хүн төрөлхтөнд ашиг орлогоороо тэргүүлсэн ном бүтээл, киноноос ч илүү чухал зүйлийг өвлүүлэн үлдээсэн  гэж хэлж болно. Түүний шинжлэх ухаанд татагдах, орчлон ертөнцийн оньсыг нээх гэсэн хүсэл эрмэлзлэл нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүн бүрийн сониуч занг сэдрээж өгсөн юм.

“Ажил бол амьдралыг утга учиртай болгодог. Амьдрал эдгээргүйгээр  хоосон зүйл юм”- Стифен Хокинг

2010 онд ABC World News-д өгсөн ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс хүүхдүүддээ юу гэж зөвлөх вэ хэмээн асуухад тэрээр хамгийн чухал зөвлөгөөнүүдийн нэг болох “Ажил бол амьдралыг утга учиртай болгодог. Амьдрал эдгээргүйгээр  хоосон зүйл юм” гэдэг хариултыг өгчээ.

Түүний энэ зөвлөгөө бид бүгдэд хамаатай юу? Амьдрал үнэхээр ажилгүйгээр хоосон  зүйл гэж үү? Ажилтай байснаар өдөр бүр ширээн дээрээ талхтай байхаас гадна хүн өөрийгөө бүрэн утгаар бие даасан гэдгийг мэдрэх боломжтой.

Оксфордын Их Сургуулийн эрдэмтэн Сэлли Майтлисийн хэлснээр “Хийж буй зүйлдээ дур сонирхолтой байж чадвал жижиг асуудлууд чамайг боомилж чадахгүйгээс гадна чамд ухрах хүсэл төрөхгүй болдог. Бие даасан, зохион байгуулалттай байх сайн хэрэг шүү” хэмээжээ. Эрдэмтэн Майтлисын хувьд өнгөрсөн жил Вашингтон Их Сургуулийн эрдэмтэн Кира Шабрамтай хамтран, амьтантай ажилладаг 50 хүн дээр судалгаа явуулжээ. Тэдгээр ажилчдын дийлэнхи нь бага байхдаа амьтанд хайртай байсан учраас энэ ажлыг хийж байгаа гэдгийг олж тогтоожээ. Харин зарим нь ямар нэг өөрчлөлтийг хийж чадна гэсэн итгэл үнэмшлийн дагуу энэ ажлыг хийж байгаа гэдэг нь ажиглагдсан байна.

Судалгааны эцэст тус ажилчид илүү цагаар ажиллаж, хэцүү даалгаварыг сайн дураараа биелүүлж, өөрийн санал бодлыг байнга хуваалцдаг болох нь ажиглагджээ. Гэсэн хэдий ч олон хүн туйлдаж, ядарч байгаагаа ч хэлж байжээ. Тэдний хувьд амьтдын өвчинтэй олон удаа нүүр тулан ажиллахаас гадна, ажиллах хүчний нөөц бололцоо дутмагаас ачаалалтай байх, менежментийн алдаатай бодлогуудыг шүүмжилж байв. Зарим ажилчид хэдийнэ ажлаасаа гарчээ.

Stephen-Hawking3

“Дотоод оршихуйг тань зөв зүгт залах тийм ажил мэргэжлийг сонговол амьдралд гарцаагүй эерэг өөрчлөлт гардаг”

Майтлис болон бусад эрдэмтдийн үзэж байгаагаар өөртөө тохирсон буюу дотоод оршихуйг чинь зөв зүгт залуурдах тийм ажил мэргэжил сонгож чадвал амьдралд эерэг өөрчлөлт заавал ирдэг хэмээжээ.

Харвардын эрдэмтэн Тереза Амабелийн хэлснээр “Мөрөөдөл хэр том, жижиг байх нь хамаагүй. Хэрэв та өвчинтэй тэмцэж,  хамтран ажиллагсддаа ажил дээрээ туслах гэж оролдож  байгаа бол тэр бүх үйл явц бүр тухайн ажлын байран дээр аз жаргалыг авчирч байдаг” гэв.

Гэсэн хэдий ч бид бүгд зорилготой ажлаа олж чаддаг билүү. Нью Иоркийн Их Сургуулийн эрдэмтэн Анат Лечир хэлэхдээ “Дур сонирхолтой зүйлээ хийж байгаа хүнийг тухайн ажлаас нь хөндийрүүлнэ гэдэг боломжгүй явдал. Учир нь хүсэл сонирхлыг ажил мэргэжлээс ялгаж ойлгох боломжгүй. Элон Маскыг түүний хийж буй зүйлээс салгаж ойлгох гээд үз л дээ” хэмээжээ.

“Чи Элон Маскыг түүний бүтээн байгуулж буй зүйлээс салгаж чадахгүй” – Анат Лечир

Хүн өөрийн хүсэл зорилгыг тодорхойлсон  цагт өөрийн эрхгүй урагшилж эхэлдэг. Цаг хугацааг үл ажран, хийж буй зүйлээрээ амьсгалж, өөрийн гэсэн амжилтын онолыг бүтээж байдаг.

Арга ухааныг урлахуй

Иелийн Их Сургуулийн эрдэмтэн Эми Врзевснивскийн “Ажиллах арга мэх” хэмээх урлаг нь өмнөх ажлаасаа олж авсан ур чадвараараа өөртөө дур сонирхолыг бий болгох урлагт суралцаж болно гэжээ. Өөрөөр хэлбэл энэ нь өөрийн мөрөөдлийн ажилдаа орсон ч төсөөлж байгаагүй зүйлтэй тулгарах явдлыг хэлж буй юм.  Дээр дурдсан амьтадтай ажилладаг хүмүүсийн хувьд өөр ажилд орсон ч тухайн сонгосон ажил нь бас л амьтантай ямар нэг байдлаар холбоотой байсныг дурджээ. Бусдын үзэмжээр өөрийгөө дүгнэж, хорлох нь өөрийн дуртай зүйлийг хийж чадахгүй болох цээрлэл хүртдэг гэдгийг сануулж байна. Мэдээж энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд асар их сэтгэлийн дарамттай тулгарна. Өөрийн дуртай зүйлээс татгалзах нь тухайн хүнийг эрч хүчгүй болгож, нэр хүнд, амжилтыг нь устгах аюултай. Одоо хийж буй ажил чинь танд маш үнэ цэнэтэй байхаас гадна урамшуулалын араас хөөцөлдөх, байрны мөнгөө төлөх чадвартай байхаас ч илүү зүйл олж авах  боломжийг олгох  ёстой гэдгийг санаарай. Яг одоо юу хийж байгаа түүндээ уусаж чадвал чи цорын ганц давтагдашгүй нэгэн болж хувирна. Стифен Хокинг ч бас ийм хүн байсан гэдэгт итгэж байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close