БусадОнцлох мэдээШинжлэх ухаан

“Мөнхийн буцалт” онолын хувьд хүн нэг амьдралаар олон удаа амьдардаг

a182dcd8-33a2-4688-cec1-3ac1b6ed4e2b

Шөнө дунд гүн нойрондоо автаж байх үед  хэн нэгэн дүрсгүй дуу хоолой чихэнд чинь “Энэ амьдрал бол чиний одоогийн амьдрал. Гэвч өмнө нь ч бас чи энэ амьдралаар амьдарсан” гэж хэлнэ. Тэрээр “Чи ахиад энэ амьдралаар олон удаа амьдрах болно” гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл та энэ амьдралдаа зөвхөн амьдраад зогсохгүй,  ахин дахин амьдарсаар байх болно. Шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү тайлбарын талаар сонсоход танд ямар сэтгэгдэл төрөв. Та өдөр бүр үздэг зүйлээ ахин дахин үзмээр байна уу. Аль эсвэл айж балмагдаж байна уу. Алдарт философич Фредрих Ницшегийн баталснаар та амьдралдаа хэр аз жаргалтай амьдарснаас бүх зүйл шалтгаална гэнэ. Үнэхээр энэ бүхэн үнэн гэж үү?

time-machine-blog-image

Бид урьд нь энд байсан

Ницше энэ асуултад маш их ач холбогдол агуулсан. Тэрээр үүнийгээ “Мөнхийн давтамж” буюу мөнхийн буцалт гэж нэрлэжээ. Тэрээр “Ижил хүйстэний шинжлэх ухаан “ номондоо анх удаа энэ талаар дурджээ. Энэ нь амьдралын жинхэнэ утга учрыг ойлгоход анхаарал хандуулсан сэдэв юм. Хэрэв та яг одоогийн амьдралаараа ахин амьдрахыг хүсэж байгаа бол, хэрэв та яг одоогийн алдаагаа ахин давтаж, хийсэн сонголтоо ахин хийхийг хүсэж байгаа бол, хэрэв  мэдэрсэн аз жаргал, өвчин зовлон, баяр баясгаланг ахин мэдрэхийг хүсэж байгаа бол та энэ амьдралаа үнэ цэнэтэй өнгөрүүлжээ гэсэн үг. Хэрэв дээрхи бүх зүйлийг ахин давтаж хийж чадахгүй бол амьдрал чинь үнэ цэнэгүй болжээ. Ойлгоход хэцүү байж болох ч Ницше өөрөө ч  өөрийнхөө гэрэл гэгээтэй үйлийг мэдэж чадаагүй.

hqdefault

Хамгийн сонирхолтой нь Ницшегийн хувийн гар бичмэлүүдээс үзэхэд энэхүү асуулт нь таамаг төдий байгаагүй гэдгийг харж болно. Тэрээр энэ онолыг үнэхээр баттай гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэж байсныг гэрчлэх зүйлүүд түүнд байжээ.  Тэрээр эгчдээ энэ талаар бичихдээ иймэрхүү зүйлүүдийн үр дүнгээс болж хэрхэн тарчилж байгаа талаараа дурджээ. Түүнчлэн физикийн шинжлэх ухааны түвшинд батлах үнэн бодит нотлох баримтуудыг дурджээ. Ницшегийн олон нийтэд хэвлүүлсэн баримтуудаас харвал түүний нийтлэл нь ёгт үлгэр мэт эс бөгөөс яруу найргийн бүтээл адил болжээ. Алдарт философичийн үзэж буйгаар далд үнэний талаар нухацтай асуудлыг гаргаж ирэхийг хүссэн мэт харагдана.  Орчин үеийн физикийн зарим үзэл санааг авч үзвэл түүний батласан энэхүү онол зарим талаараа зөв байгаа нь харагддаг.

Нэг үйл явдал ахин давтагдах үзэгдэл

Дэлхий ертөнцийн “Их ойлтын”-ийн онолоос үзвэл энэ нь жирийн нэг тэлэлт агшилт байгаагүй бөгөөд урьд нь олон удаа энэ үйл явц болж өнгөрснийг илтгэнэ. Та үүнийг ойлгохын тулд тэлж сунадаг эргэлддэг тоглоомыг төсөөлөөд үз. Нэг ижил матери, нэг ижил энерги ахин дахин нэг л хэвэнд орсоор байгаа нь орчлон ертөнцийн өөрчлгдөшгүй хууль гэлтэй. Яг л өнөө өглөө ямар зүйл өглөөний цайнд уусан чинь маргааш ширээн дээр чинь байгаатай ижил юм.

Мэдээж үүнд хэтэрхий баярлаж хөөрөх хэрэггүй. Түүний онол мэдээж батлагдаагүй байгаа. Нэн тэргүүнд ихэнхи эрдэмтэд “Их тэсрэлт”-ийн онолд итгэдэг. Тэдгээр эрдэмтэд энэ орчлон ертөнцийг яг л эргэлддэг таваг шиг эрчимжсээр байгаад ор үгүй хоосон болтлоо уусна гэдэгт итгэдэг. Үүнээс гадна хэрэв “Их Ойлт” онол үнэн байлаа ч орчлон ертөнцийн амьдрал ахин дахин давтагддаг гэдэг талаар бодож тархиа гашилгах хэрэггүй. Физикийн хуулиар бол орчлон ертөнц ахин үүсэхдээ хамгийн жижиг хэсгүүд ч ижил хэлбэрээр үүснэ гэдэг төсөөлөхөд бэрх юм. Хэрэв тийм бол физикийн хууль хэзээ ч хувирашгүй гэсэн үг. Гэхдээ танд ахиад нэг боломж олдвол бүх зүйлийг ахин дахин хийхээс буцахгүй байж чадах уу.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close