АмьдралХүн төрөлхтөн

Гэрлэхээсээ 11 жилийн өмнө нэг газар зураг авхуулж байснаа мэджээ

514

Бие биенээ огт танихгүй хүмүүс нэг газар зураг авхуулах нь хэвийн боловч 11 жилийн дараа тэр хүнтэйгээ гэрлэнэ гэдгээ хүн бүр мэддэг болов уу. Хятадын нэгэн хотод улаан цагираган хөшөөний дэргэд эрэгтэй эмэгтэй хоёр зургаа авхуулж байжээ. Харин энэ талаараа гэрлэсэн хойноо мэдсэн бөгөөд эмэгтэйгийн зурган дээр нөхөр нь ард талд нь зогсож байгаагаар гарчээ. Тэд тус зургийг авхуулснаас 11 жилийн дараа ийнхүү хуримаа хийжээ. Шү болон түүний нөхөр Ие нар бие биеээсээ хэдэн мянган километрийн зайтай хотуудад амьдардаг боловч 2000 оны 7 сард тэд бие биеэсээ хэдхэн метрийн зайд зогсож байснаа мэдсэнгүй.

AsiaWire-PhotoFate-01.jpg

Хосууд тэр өдөр Шиндао хотын Мэй 4-р өргөн чөлөөн талбай дээр очиж зургаа авхуулжээ. эхнэр болох Шүгийн ээж тэр үед дөнгөж хагалгаа хийлгэсний дараа охинтойгоо зугаалж явсан бөгөөд Иегийн хувьд ээжийнхээ бүртгүүлж өгсөн жуулчлалын багт багтаж, аялж байжээ. Нэг мөчид нэг газарт ийнхүү зураг авхуулсан хосуудын очсон уг талбай нь нэгдүгээр дайны дараа хятадын оюутнууд төр засгийн эсрэг бослого гаргаж байсантай холбогдуулж хөшөө босгосон газар юм.

Хосууд зургаа авхуулж дууссны дараа өөрсдийн замаар явцгаасан хэдий ч 11 жилийн дараа ахин учирна гэдгээ мэдсэнгүй.  Ие хэлэхдээ “Би Шүгийн зургийг харчихаад бүр цочирдсон” хэмээжээ. Хосуудын найз нөхөд тэднийг заяаны хань байх хувь тавилантай байжээ хэмээцгээнэ. “Шиндао бол маш онцгой хот гэж бодогдож байна. Бид хүүхдүүддээ том болохоор ахин тийшээ очиж хүүхдүүдтэйгээ хамт тэнд зураг авхуулна” хэмээн нөхөр Ие хэлжээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close