АмьдралОнцлох мэдээЭрүүл мэнд

Хаврын синдром гэж юуг хэлдэг вэ

SAD-feat

Улирлын чанартай сэтгэл хөөрөх өвчлөл гэдэг нь ужиг сэтгэл гутралын хам шинж байдаг бөгөөд жил бүрийн тогтмол хугацаанд эхэлж, дуусдаг. Ихэвчлэн энэ хам шинж нь намар болон өвөл эхэлж, хаврын дунд сар хүртэл үргэлжилдэг. Гэсэн хэдий ч энэ өвчний шинж тэмдэг бүхий хүмүүсийн 10 хүн тутмын нэгд нь өвчний шинж тэмдэг ахин сэдэрснээс хавар, зун эргэж өвчлөх нь бий. Энэхүү өвчний гол илрэх шинж тэмдэг нь нойр хулжих, уур уцаартай болох, тайван бус болох, хоолны дуршил муудах, огцом жин хасах гэх мэтээр илэрдэг. Энэ төрлийн сэтгэл гутрал ихэвчлэн хэт халуун болон чийглэгээс болдог гэж үздэг. Энэ үед сэрүүн уур амьсгалтай газарт очвол өвчний шинж тэмдэг буурах боломжтой.

Мэдээж хавар бол хамаг бүхэн цэцэглэн ургаж, урин цаг ирж буй дохио хаа сайгүй илэрдэг. Амьтай бүхэн ахин сэргэж буй энэ байдал зарим хүнийг сэтгэл гутралд хүргэдэг. Энэ нөхцөлд зарим хүнд “Би ганцаараа энэ сайхан бүхнийг мэдрэх завгүй байна” гэх мэдрэмж төрөхөөс гадна сэтгэлээр унаж эхэлдэг.

Хэрэв энэ төрлийн хүний тоонд багтаж байгаа бол та ганцаараа ийм өвчлөлд өртөөгүй гэж ойлгож болно. Хэрэв танд туслалцаа хэрэгтэй байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө аваарай. Сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлж, дархлаагаа сэргээх, ачаалалтай ажиллахаас зайлсхийж, биеийн хүч болон сэтгэлийн тэнцвэрийг хадгалах бүхий л талын арга хэмжээг авахыг хичээх хэрэгтэй.

Улиралын чанартай сэтгэл хөөрөх өвчний үед дараах хурц шинж тэмдгүүд мэдэгдэж болох юм.

  • Өдрийн турш сэтгэлээр унах буюу өдөр бүр энэ байдал давтагдах
  • Урьд нь дуртай байсан зүйлээ хийхийг хүсэхгүй болох
  • Эрч хүч буурах
  • Нойргүйдэх
  • Хоолны дуршил буурах болон огцом жин хасах
  • Анхаарал төвлөрөл сулрах
  • Итгэл найдвараа алдаж, өөрийгөө голж, буруутгах
  • Амиа хорлох  болон үхлийн талаар ойр ойрхон бодох

sadness-winter-400x400

Хавар болон зуны синдромын үед илрэх шинж тэмгүүд

  • Нойр хулжих
  • Хоолны дуршил буурах
  • Жин хасах
  • Түгших, санаа зовох

Мэдээж зарим өдөр сэтгэлээр унах нь хүн бүрт хэвийн тохиолдох үзэгдэл боловч олон өдрөөр сэтгэлээр унаж удаан явснаар дуртай зүйлээ ч хийх хүсэл сонирхолгүй болсон бол эмчид хандахыг зөвлөж байна. Хэрэв таны нойр болон хоолны дуршил огцом өөрчлөгдөж, согтууруулах ундааг тайвшруулах хэрэгсэл болгон ашиглаж, итгэл найдвараа гээж, амиа хорлох талаар бодож эхэлвэл нэн даруй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close