АмьдралОнцлох мэдээХүн төрөлхтөн

Хандлага, оюуны чадамжаас өндөр байх ёстой юу

BV-Acharya-5

Амжилтын тухай яригдахад ухаантай хүмүүсийн тухай хамгийн түрүүнд яриа үүсдэг. Гэтэл сүүлийн үеийн судалгаанаас үзвэл энэ нь ташаа ойлголт гэдгийг хэлж байна. Сэтгэл судлаач эрдэмтдийн үзэж байгаагаар хүний хандлага нь тухайн хүний оюуны чадамжаас илүү амжилтанд хүргэдэг болохыг урт хугацааны судалгааны үр дүнд тогтоожээ.  Хүмүүсийн гол хандлагыг хоёр бүлэг хэсэгт хувааж үзэж болно. Үүнд эхнийх нь тогтвортой сэтгэлгээ, нөгөөх нь өсөлттэй сэтгэлгээ гэж хуваана.

  • Тогтвортой сэтгэлгээтэй байвал тухайн хүн өөртөө итгэлтэй бөгөөд хувирашгүй зан чанартай байх юм. Энэ нь асуудал дагуулдаг бөгөөд ямар нэг зүйл чамаас илүү гэдгийг мэдэж, сорилттой тулгарах үед түүнийг даван туулах чадваргүй байх ба итгэлээ алдаж, цочирдоно.
  • Өсөлттэй сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд өөрсдийгөө хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж чадна гэдэгт итгэдэг. Эдгээр хүмүүс оюуны чадамжаар доогуур байсан ч тогтвортой сэтгэлгээтэй хүмүүсээс илүү амжилт үзүүлж чаддаг. Учир нь тэд сорилттой нүүр тулж, түүнийг шинэ зүйл сурах боломж гэж хандаж хүлээн авдаг.

Ухаантай байх нь өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлдэг гэсэн нийтлэг ойлголт байдаг. Энэ нь үнэний хувьтай хэдий ч хялбархан нөхцөлд  шийдэгдэх асуудал юм. Шийдвэр гаргах нөхцөл байдал үүсэх үед тухайн саадыг хэрхэн зохицуулж, сорилттой нүүр тулж байгаагаар хандлага нь ажиглагдана. Өсөлттэй сэтгэлгээтэй хүмүүс саад бартааг алгаа дэлгэн хүлээж авдаг.

Амжилт гэдэг бол уналттай хэрхэн тэмцэж байгааг илэрхийлэх зүйл юм. Уналт бол мэдээлэл юм. Бид уналтанд орох үедээ түүнийгээ тод томруунаар тэмдэглэж үлдээдэг. Гэхдээ үүнийг хүлээн авч энэ удаад бүтэлгүйтсэн ч асуудлыг шийдэж чадна, үүнээс өөр гарц байх ёстой гэсэн бодлоор авч үзэх нь чухал байдаг.

Уншигч танд зориулж таны сэтгэлгээнд тааруулсан төлөвлөгөөг танилцуулах гэж байна. Ингэснээр танд өсөлттэй сэтгэлгээгээр асуудлыг даван туулах бүрэн боломжийг олгох болно.

AAEAAQAAAAAAAAzGAAAAJDNkMTU5ODFkLWVmZGUtNDIwNS04ZjVlLWM0YmM3YjFmMTFkZg

Найдвараа бүү алд

Бид бүгд л заримдаа ямар ч гарах гарцгүй болсон мэт санагддаг. Алдаанаасаа суралцаад урагш ахих уу эсвэл асуудал чинь таныг доош татан унагахыг хүлээх үү гэдгээ та өөрөө шийд. Амжилтанд хүрсэн хүмүүсийн олонхи нь итгэл найдвараа алдаагүй учраас урагш ахисан тухайгаа ярьдаг. Дисней компанийг үүсгэгч Walt Disney нь Kansas City Star-аас  түүнд ямар ч төсөөлөл байхгүй, шинэ санаачлагагүй гэсэн шалтгаанаар халагджээ.  Телевизийн шоуны хатан хаан гэгддэг Опра Уинфри нь телевизийн нэвтрүүлэгчийн ажлаасаа өөрийнхөө амьдралыг хэтэрхий их онцолдог гэсэн шалтгаанаар халагдсан байна.  Жүжигчин Хенри Форд нь Форд компаниа нээхээс өмнө хоёр ч удаа автомашины үйлдвэрлэлийн бизнес эхлүүлж, дампуурсан түүх бий. Алдартай найруулагч Стивен Спилберг Кино Урлагийн Сургуулиас хасагдаж байсан түүхтэй. Хэрэв эдгээр хүмүүс тогтвортой сэтгэлгээтэй байсан бол тэдэнд юу тохиолдох байсныг та бодоод үзээрэй. Тэд итгэл найдвараа алдаж, уруудан доройтох байсан биз. Өсөлттэй сэтгэлгээтэй хүмүүс найдваргүй байдалд үүрд үлддэггүй. Тэд амжилтад хүрэхийн тулд хүндхэн давааг туулах хэрэгтэй гэдгийг мэддэг. Ингэснээр эргээд зөв замдаа орж чадна гэж үздэг.

photo-oprah-sitting-couch_0

Хүсэл тэмүүлэлтэй бай

Хүчирхэг хүмүүс өөрсдийн хүсэл тэмүүллийнхээ араас зогсолтгүй хөөцөлдөж байдаг. Амьдрал дээр чамаас илүү чадвартай хүмүүс хаа сайгүй байгаа. Гэхдээ чиний авьяас чадвар чиний хүсэл тэмүүлэл дээр тулгуурлана. Хүчирхэг хүмүүсийн хүсэл тэмүүлэл нь тэдний давуу байдлыг хүчтэйгээр жолоодож байдагаас тэд амжилтанд хүрдэг. Хөрөнгийн зах зээлийн томоохон “махчин загас” гэгддэг Воррен Буффегийн хэлснээр өөрийнхөө жинхэнэ хүсэл тэмүүллийг олж мэдэх хэрэгтэй. Эхлээд өөрийн хамгийн ихээр анхаарч үздэг 25 зүйлийг тэмдэглэн бич. Үүний дараа тэдгээрээс 20-ыг нь хас. Үлдсэн 5 нь зүйл бол чиний жинхэнэ хүсэл юм гэжээ. Бусад нь бол ердөө самууруулах зүйлүүд гэж үзсэн байна.

The-Biggest-Barriers-to-Success-for-Iranian-Startups

Ямар нэг зүйл хий

Өсөлттэй сэтгэлгээтэй хүмүүс айдастаа автдаггүй. Учир нь тэд бусдаас илүү зоригтой байдаг. Яагаад гэвэл тэд айдас болон сэтгэл зовнил гэдгийг юу болохыг сайтар мэддэг. Тэд сэтгэл хөдлөлөө хянаж, түүнийг ямар нэг зүйл хийхэд зарцуулдаг. Өсөлттэй сэтгэлгээтэй хүмүүс бол хүчирхэг байдаг. Хүчирхэг хүмүүс л урагш ахихад төгс зам гэж байдаггүй болохыг мэднэ. Ямар нэг алхам хийх нь бүх сэтгэл зовнилыг арилгаж, уналтыг дүгнэж, эерэг зүг уруу хөтлөснөөр эрч хүчийг төвлөрүүлдэг.

3962970ad-1

Үүний дараа ахин хэд хэдэн алхам хий

Хүчирхэг хүмүүс өөрийн бүх хүч чадлыг зориулдаг. Амжилтгүй өдрүүд тохиолдсон ч тэд бүхнээ зориулна. Тэднийг хүсэл тэмүүлэл, зориг нь ахин алхам хийхэд хүргэж байдаг.

Брюс Лигийн нэг шавь өдөрт гурван километр газар багштайгаа гүйдэг байжээ. Нэг өдөр тэд гуравдахь километр замдаа орох үед Брюс Ли түүнд ахиад хоёр километр илүү гүйе гэж хэлжээ. Гэтэл түүний сурагч хариуд нь “Би маш их ядарж байна. Ахиад хоёр километр гүйвэл үхнэ шүү дээ” гэж хариулжээ. Брюс Ли түүнд “Тэгвэл тэгээд л гүйе” гэж хэлжээ.

Түүний шавь нийт 5 километр гүйсэндээ машид уурлажээ. Ядарч, туйлдаж багшийгаа яагаад үүнийг хийлгэснийг тайлбарлахыг шаардахад Брюс хариуд нь “Хэрэв чи өөртөө үргэлж хэмжээ тогтоож, түүнийгээ л биелүүлээд байвал энэ чигээрээ амьдралаа өнгөрүүлнэ. Энэ чинь чиний ажил, амьдрал, зан суртахуун, бүхий л зүйлд чинь тогтоно. Хэмжээ хязгаар гэж байдаггүй юм. Аливаа зүйлд хүрэх тавцан гэж бий. Гэхдээ тэндээ үлдэж болохгүй. Түүнээс давж цааш явах хэрэгтэй. Хэрэв энэ нь чамайг мохоож байгаа бол чи мохоо чигээрээ үлдэнэ. Хүн үргэлж өөрийн хэмжээнээс давуулж байх хэрэгтэй” хэмээжээ.  Өдөр бүр бага багаар ахихгүй юм бол ирээдүйд бага багаар уруудах болно. Ийм амьдралыг хэн ч хүсэхгүй.

target_0

Үр дүнг хүс

Өсөлттэй сэтгэлгээтэй хүмүүс цаг үргэлж уналт угтаж байдаг гэдгийг мэддэг хэдий ч үр дүнг нь үзэхээс хэзээ ч татгалздаггүй. Үр дүнг нь үзэх нь таныг урагш хөтөлж, хүчирхэг байдлыг удирдах жолоо чинь болно.  Энэ бүхний эцэст та амжилтанд хүрнэ гэж бодохгүй л юм бол яагаад хийж байгаа юм.

Уян хатан бай

Хүн бүр гэнэтийн саад тотгорыг тооцоолох боломжгүй байдаг. Төрөлхийн өсөлттэй сэтгэлгээтэй хүчирхэг хүмүүс саад тотгорыг хүч чадлаа өргөтгөх боломж хэмээн угтан авдаг. Ингэснээр тэднийг унагах зүйлийн эсрэг хүчээ төвлөрүүлдэг. Төлөвлөгдөөгүй нөхцөл байдалтай тулгарсан хүчирхэг хүмүүс үр дүнг нь үзэх хүртлээ уян хатан чанараа гээдэггүй.

Чиний хүслээр болоогүй зүйлд бүү гомдолло

Гомдоллож, гоншигнох нь тогтсон сэтгэлгээтэй хүмүүсийн хийдэг зүйл. Өсөлттэй сэтгэлгээтэй хүмүүс бүх зүйлээс боломжиыг олж хардаг. Ингэснээр гомдоллох орон зай тэдэнд үлдэггүй.

Бүх зүйлийг анхаарч үзэх

Өчүүхэн жижиг хэсгүүдэд ч яаж хандаж байгаагаар та амжилтаа бататгаж чадна. Өдөр бүр асуудлын эерэг талуудыг өөртөө хадгалж бай.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close