АмьдралОнцлох мэдээХүн төрөлхтөн

Гэр бүл салалтыг урьдчилан таамаглаж болох 8 шинж тэмдэг

59f25eafbcf93d48008b4df3-960-720

Гэр бүл салах олон шалтгаан байдаг. Хосуудын аль аль нь тэвчээр зааж, амьдралыг туулах шаардлага хэн хэнээс нь хамаардаг гэдгийг гэрлэсэн хүмүүс анхнаасаа мэдэх хэрэгтэй болдог.  Нийгмийн шинжлэх ухааны судлаачид гэр бүл салалтыг урьдчилан таамаглаж болох шинж тэмдгүүдийн талаар тодорхойлолт гаргажээ. Энэхүү шинж тэмдгүүдийг урьдчилан анхаарч ажиглаж, хянаж чадвал гэр бүл салалтаас өөрсдийгөө хамгаалах боломжтой гэдгийг тэд дурдаж байна. Дараах шинж тэмдэгээр хамтын амьдрал салалтанд хүрэх боломжтой эсэхийг таамаглаж болно.

58a24f5f6e09a869148b53e1-750-563

  1. Өсвөр насандаа эсвэл 32-оос хойш гэр бүл болсон хосууд

Гэрлэх нас гэдэг нь хамтын амьдралыг хүлээн зөвшөөрч, өөрт тохирсон хүнээ олсон гэж бодсон цагтаа шийдвэр гаргах насыг хэлдэг. Өөрийгөө хүчлэх, сэтгэлийн хөөрлөөр шийдэх хэрэггүй. Өсвөр насандаа болон 32 наснаас хойш гэрлэсэн хосуудын хувьд бусад 20-30 насны хооронд гэр бүл болсон хүмүүсээс илүү салах өндөр магадлалтай байдаг гэж дүгнэжээ. Ялангуяа энэ нь өсвөр насандаа гэр бүл болсон хосуудад түгээмэл ажиглагддаг байна.

Үүнд 32 наснаас хойш гэрлэсэн хосуудын гэр бүл цуцлуулах хувь жил бүр 5 хувиар өсөж байгаа гэдэг судалгааг гаргажээ.  Харин 20 насны сүүлээр гэр бүл болох нь хосуудыг бат бөх харьцаатай байх үндэс болдог гэж үзжээ.  Үүнд мөн насны ялгаа нөлөөлдөг болохыг хэлээд нэг насны зөрүүтэй хосуудын гэр бүл салалт 3 хувь байхад 5 насны зөрүүтэй хосуудын салалт 18 хувьтай байдаг. Харин 10 насны зөрүүтэй хосуудын салалт 39 хувьтай байгааг харуулжээ.

59f258ed3e9d257c6d8b50ee-750-562

2.Нөхөр нь бүтэн цагийн ажил хийдэггүй байх

2016 онд Харвардаас гаргасан судалгаагаар хосуудын гэр бүл салалтын шалтгаан санхүүгийн асуудалтай холбоотой биш харин ажил эрхлэлтийн тэгш бус байдлаас илүүтэй хамаардаг гэдгийг тогтоожээ.  Эр нөхөр нь бүтэн цагийн ажил хийдэггүй гэр бүл салах магадлал 3,3 хувьтай байхад эр нөхөр нь бүтэн цагийн ажил хийдэг гэр бүлийн салах магадлал 2,5 хувьтай гэсэн үзүүлэлт гарчээ. Харин эхнэрийн ажил эрхлэлт гэр бүл салалтад тийм ч их нөлөө үзүүлдэггүй болох нь ажиглагджээ.

591327ac73f2f351008b5230-750-563

3.Дунд сургуулиа дүүргээгүй байх

Боловсрол өндөртэй хосуудын гэр бүл салах хувь бусдаасаа харьцангуй бага байдаг гэж судлаачид үзэж байна. Дунд сургуулиа дүүргээгүй гэрлэсэн хосуудын гэр бүл салалтын хувь өндөр байдаг бөгөөд дунд сургуулиа дүүргэсэн хосуудаас 30 хувиар илүү байгааг тогтоожээ. Үүнээс харахад доогуур боловсролтой байх нь амжиргаанд нөлөөлдөг бөгөөд  энэ нь амьдралд дарамт үүсгэдэг нь нэг үндэслэл болдог гэж үзжээ. Мэдээж амьдрал хэцүү , ажил олдохгүй, бага орлогтой байх нь хүмүүсийн сэтгэлзүйд дарамт үүсгэж, гэр  бүлийн уур амьсгалд нөлөөлдөг гэж тодорхойлжээ.

56ba8bd52e526554008b61f2-750-563

4.Нэгийгээ басамжлах

Вашингтоны Их Сургуулийн сэтгэл судлаачийн хэлж байгаагаар хүмүүсийн харилцааны гол хэмжүүр болсон үл хүндэтгэл нь салалтад нөлөөлдөг гэжээ.

  • Басамжлах- Хамтран амьдрагчаа өөрөөсөө доогуур үзэх
  • Шүүмжлэх- Хамтран амьдрагчийнхаа зан ааш болон үйлдлийг байнга шүүмжлэх
  • Өөрийгөө хамгаалах- Ямар нэг асуудлын үеэр хохирогчийн дүрд тоглох
  • Хүйтэн хандах- Хамтрагчийнхаа яриаг таслах

Судлаачид 14 жилийн турш 79 хосод хийсэн туршилтын үр дүнд дээрхи үйлдлүүд нь гэр бүл салалтын нэг шалтгаан болдог гэж тогтоожээ.

584191d08a4565ee51bfbab6-750-375

5.Дөнгөж гэрлэсэн хосууд шиг үргэлж халуухан байх

Хэрэв та хамтрагчаа тэвэрдэггүй, үнсдэггүй, гараас нь хөтөлдөггүй бол мэдээж асуудалтай гэсэн үг. Гэхдээ үргэлж дээрхи үйлдлийг хийдэг бол бас л асуудал гарна гэж судлаачид үзжээ.  Сэтгэл судлаачийн 13 жилийн турш 168 хос дээр үндэслэж гаргасан судалгаанаас харвал хосуудын гэрлэсэн цагаас хойш хийсэн ярилцлагадаа салсан хосууд эхний долоон жилийн турш дөнгөж гэрлэсэн хосууд шиг халуухан байсан гэж хэлжээ. Хайр дурлалын уярам түүхтэй, халуухан хосууд бусад гэр бүлийг бодвол салах нь илүү байдаг бөгөөд гэр бүл болохдоо кинон дээр гардаг шиг романтик байхаас илүүтэй ирээдүйн баталгаатай байдлыг амлах нь чухал гэж үзжээ.

5aa2b22a53425a3d2a8b463f-750-563

6.Өдөр тутмын стрессдээ дарагдах

Өдөр тутмын стрессээ гэр бүлийн харилцаандаа нялзаахгүй байх хэрэгтэй. Судалгаанаас харвал гэр бүл салалтын нэг томоохон шалтгаан нь өдөр тутмын сэтгэлзүйн хямрал, ажлын дарамтаа гэр бүлийн харилцаандаа нэвтрүүлдэг байдал хэмээжээ.  Гэр бүл салалтад хүрсэн хосуудын хэлж байгаагаар өдөр тутмын стрессээс болж өөр хүнтэй харилцаатай болох, хамрагчдаа биеийн хүчирхийлэл үзүүлэх зэрэг асуудлууд үүссэнээр салалтад хүрдэг гэжээ.

57d31161077dcc6b138b4957-750-563

7.Харилцан ойлголцохыг хүсэхгүй байдал буюу ярилцахаас татгалзах

Хамтрагчаа танд хандаж үг хэлэх үед бүдүүлгээр таслах нь муугийн дохио юм. Ялангуяа нөхрийн зүгээс эмэгтэйгийн үгийг таслаж, ярилцахаас зайлсхийх нь гэр бүл салалтын шалтгаан болдог гэж үзжээ.  Түүнчлэн ярилцахыг оролдох үед хэн нэг нь яриад нөгөө талд амаа хамхиж суух нь аз жаргалгүй харилцааны эхлэл болдог байна.  Бие биедээ хүндэтгэлгүй харьцсанаас үүдэж гэр бүл салах шалтгаан үүсдэг гэж судлаачид үзжээ.

563002bbbd86efa15c8ba22f-750-563

8 .Гэр бүлийн харилцаагаа таагүй хэмээн дүгнэх

Хосуудын дунд хийсэн ярилцлагад гэрлэсэн хосуудаас хувийн харилцаагаа хэрхэн дүгнэж байгаа талаар асуужээ. Ингэснээр тэдгээр хосуудын гэр бүл салалтыг урьдчилан таамаглахыг оролдсон байна. Хосуудаас асуусан асуултад тэднийг гэр бүлийн харилцаагаа хүчтэй эсвэл сул байгаа талаар дурдахыг хүсжээ. Үүнд дараах шинжээр дүгнэлтүүдийг хийсэн байна.

  • Бие биедээ хайртай эсэх
  • Хамтдаа гэдэг үгийг илүүтэй ашиглах буюу гэр бүлийн амьдралдаа хамтын үйл ажиллагааг дэмжиж байгаа эсэх
  • Биеэ барих чадваргүй- Хосууд бие биенийхээ хэлж байгаа үгийг сайтар бодож, тунгаадаг эсэх
  • Сөрөг байдалп
  • Гэрлэлтэндээ сэтгэл хангалуун бус байдал
  • Гэр бүлийн харилцаагаа хэр маргаантай гэж үздэг эсэх
Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close