АмьдралЭрүүл мэнд

Нярай хүүхдийг тайвшруулах цэгэн иллэг

Нярай хүүхдийг уйлах үед юу өвдөж байгаа болон яагаад тавгүйтээд байгааг ойлгох аргагүй байдаг. Дараах хөл болон улын цэгэн иллэгээр тавгүйрхэж, уйлсан хүүхдийг тайвшруулдаг. Нярай хүүхдийн ул тавхай хавтгай байдаг учир тэдэнд массаж хийхэд хялбар байдаг. Хүүхэд алхаж эхэлсэн цагаас буюу 2-3 наснаасаа хөлийн тавхайд нум үүсдэг.

1.

19312260-14178310-596054-0-1517397848-1517397855-1500-1-1517397855-650-d23b135168-1517920087

Толгой болон шүд нь хөлийн хуруунуудтай холбогддог. Тиймээс хөлийн хуруунд иллэг хийснээр шүдний өвдөлтийг намжаадаг. Хүүхдийнхээ хөлийг зөөлөн атгаад хуруу бүрийг нь тойрог маягаар илж, базаж өгнө. Хоёр хөлийн бүх хуруунд нь ээлжлэн иллэг хийгээрэй. Түүнчлэн хөлийн хурууны доод хэсгүүдэд бага зэрэг даралттай иллэг хийж болно.

2.

19312210-14211010-596057-0-1517399675-1517399687-1500-1-1517399687-650-d23b135168-1517920087

Хөлийн хуруу бүрийн төв цэгт дарах иллэг. Энэ цэгэнд иллэг хийснээр битүүрсэн болон нус гоожсон хамрын өвчлөлийг арилгана. Хүүхдийн хөлийг нэг гараараа зөөлөн барьж байгаад нөгөө гарын эрхий хуруугаар хөлийнх нь хурууны гол цэг дээр дарж, эргэлдэх хөдөлгөөнөөр зөөлөн иллэг хийнэ. Хоөр хөлийн бүх хурууг мөн адил иллэг хийнэ.

3.

19312110-14260360-599874-0-1517403852-1517403860-1500-1-1517403860-650-d23b135168-1517920087

Дээрхи зурагт харуулсан цэг нь уушгины цэг гэж нэрлэгддэг. Цээжний өвчлөлийг энэхүү цэгээр эмчилж болно. Ингэснээр уушгины эргэн тойрон дахь чухал хэсгүүдийг тайвшруулдаг. Хөлийн энэ цэгийг мушгиа хэлбэрээр илж хийнэ. Бага зэрэг даралттайгаар хуруугаараа доороос нь дээш чиглэлээр гүйлгэж илнэ.

4.

19312060-14261360-599875-2-0-1517403971-1517403981-1500-1-1517403981-650-d23b135168-1517920087

Энэ цэг нь хүнийг тайвшруулдаг бөгөөд мэдрэлийн олон сүлжээ, судлууд оршдог. Хөлийн өсгийний доод хэсэг дэх энэ цэгт дарж, иллэг хийснээр хийг арилгана. Хүүхдийн хөлийг хоёр гараараа барьж эрхий хуруугаараа уг цэг дээр дарж, тойрог хэлбэрээр илнэ.

5.

19312010-14261910-599877-2-0-1517404205-1517404212-1500-1-1517404212-650-d23b135168-1517920087

Хөлийн төв хэсэгт иллэг хийснээр өтгөн хатах, хоолны шингэц муудах зэргийг анагаадаг. Энэхүү иллэгийг хүссэн үедээ хийж болох бөгөөд хөлийг нь хоёр гартаа барьж, зүүн хөлнөөс нь эхэлж иллэгээ хийнэ. Гарын хуруугаа зүүн доод хэсэгт байрлуулж, зөөлөн даралт өгснөөр дээд хэсэгрүү гулгуулан баруун талруу хуруугаа гүйлгэж илнэ. Ийнхүү нөгөө хөлөнд мөн адил хийнэ. Дараа нь доод хэсэгрүү шилжүүлэх гэх мэт аргаар хийнэ.

6.

19311910-14266760-599880-2-0-1517404445-1517404455-1500-1-1517404455-650-d23b135168-1517920087

Түүнчлэн өтгөн хатах, хавдах үед дээрхи зурган дээрхи цэгт иллэг хийдэг. Энэ хэсэг зөөлөн иллэг хийх, мушгиа, тойрог хэлбэрээр зурж иллэг хийх нь үр дүнтэй.

7.

19311810-14229660-596061-0-1517401443-1517401448-1500-1-1517401448-650-d23b135168-1517920087

Хөлийн өсгийн энэ цэгт аарцаг, гэдэсний цэгүүд байрладаг. Хүүхдийн хөлийг гартаа барьж өсгийг зөөлөн дарж иллэг хийнэ. Доороос нь дээш чиглэлтэйгээр илнэ.

Үндэсний Эрүүл Мэндийн институтээс гаргасан зөвлөгөөгөөр энэхүү цэгт иллэг хийснээр хүүхдийг бөх нойрсох, өвдөлт болон сэтгэл санааг нь тайвшруулах нөлөөтэй гэж үзжээ. Хүүхдийн хөл маш эмзэг тул болгоомжтой дарж, илэх нь чухал гэдгийг бүү мартаарай. Нэг цэгт дээд 1-2 минут иллэг хийнэ. Хэрэв хүүхэд тань эсэргүүцэж, тавгүй байгаа нь анзаарагдвал түр орхиод дараагийн удаа дахин оролдож үзээрэй. Хөлийн иллэг нь өөрөө гэртээ хийж болох хамгийн аюулгүй энгийн эмчилгээний арга юм.

Нэмэлт иллэг буюу гарын алганы цэгэн иллэг

19879160-631639-0-1519154384-1519155858-650-dbe3e7037d-1519224325

Цэгэн иллэг нь хүүхдийг тайвшруулахаас гадна төрөл бүрийн өвдөлтийг намдаах, уламжлалт арга юм. Тухайн цэгүүд дээр ямар өвчлөлөөс шалтгаалж зөөлөн дарах, тойрог хэлбэрээр илэх маягаар хийнэ.

  • Хэрэв таны хүүхэд ходоод гэдэсний хямрал, ханиалгатай байгаа бол гарыг нь барьж алганы төв хэсэгт эрхий хуруугаараар дарж, тойрог хэлбэрээр иллэг хийнэ.
  • Хэрэв хүүхэд зогисуулах, огих шинж тэмдэг илэрвэл эрхий хуруугаараа гарынх нь бүх хуруунд зөөлөн дарж, тойрог хэлбэрээр иллэг хийхдээ нэг цэгт дарж хийх нь илүү үр дүнтэй.
  • Нүд нь улайсан үед долоовор хуруунд иллэг хийдэг.
  • Хэрэв хүүхэд халуурч байвал дунд хуруунд иллэг хийнэ.
  • Ханиад болон амьсгалын замын өвчлөлтэй үед ядам хуруунд нь иллэг хийж өгөөрэй.
  • Хүүхдийн шүд өвдөх үед чигчий хуруу болон бугуйнд цэгэн иллэг хийнэ. Энэ нь гарын алганы чанх доор байрлах цэг юм.
  • Чигчий хуруунд зөөлөн иллэг хийснээр хүүхэд шөнө орой хөлрөх байдлыг намжаадаг.
  • Долоовор хуруунд дээш нь гүйлгэсэн чиглэлтэй иллэг хийснээр хүүхдийн гүйлгэлтийг зогсоох, өтгөн хатахыг болиулдаг.

Хүүхэддээ дээрхи иллэгийг өдөр тутам хийж өгч болно. Гэхдээ эдгээр нь эмчилгээний зөвхөн энгийн аргууд гэдгийг санаарай. Мэдээж мэргэжлийн эмчид хандахыг чухалчлах хэрэгтэй.

 

 

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close