АмьдралЭрүүл мэнд

Хэрхэн бэртэхгүй унаж сурах вэ

aid44510-v4-728px-Survive-a-Long-Fall-Step-3-Version-2

Цастай, бороотой ямар ч  улиралд хүүхэд хөгшид гэлтгүй олон хүн унаж бэртдэг. Хөл алдах, гэнэтийн аюул осол тохиолдох, санамсаргүй буруу хазгай гишгэн унахдаа хүмүүс ихэвчлэн сандарч, тэвдсэнээсээ болж гараараа тулж, яс болон зөөлөн эдээ гэмтээх тохиолдол гардаг. Энэ нөхцөлд хэрхэн бэртэхгүй байх аргыг уншигчиддаа хүргэх гэж байна. Гэнэт халтирч, хазгай гишгэж унах тэр хооронд бодох ч хугацаа гарахгүй гэж та хэлэх байх. Гэхдээ тухайн нөхцөлд ямар арга хэмжээ авахаа дадал зуршил болгож, тархиндаа суулгавал хүн хэдхэн секундэд ч сэтгэж чадна. Зөв унаж сурах буюу бэртэл гэмтэлгүйгээр унаж сурах хэрэгтэй. Халтирч унаж буй гурван хүн тутмын нэг нь бэртэл авдаг байна. Жилд 7,9 сая хүн халтирч унаснаас үүдэж бэртэл авснаар эмнэлэгт очдог гэсэн тооцоо гарчээ. Энэ нь автомашины осолд орохоос ч их тоо. Ахимаг насныхан болон 65-аас дээш насны хүмүүсийн хувьд энэ тоо илүү бөгөөд тэдгээр насны хүмүүсийн 70 хувь нь халтирч унаснаас болж эмнэлэгт хүргэгддэг. Тэдгээр эмнэлэгт хүргэгдэж буй хүмүүсийн таван хүн тутмын нэг нь ноцтой бэртэл, гэмтэл авсан байдаг ба толгойндоо гэмтэл авахаас гадна ясны хугарал бэртэл илүүтэй авдаг гэсэн судалгаа байна. Мөн халтирч унаснаас үүдэх нас баралт нь автомашины ослын дараа орохуйц тоо баримт бүртгэгджээ. Та ямар ч нөхцөлд унаж болзошгүй. Мөс цастай халтиргаатай зам болон дөнгөж угаасан нойтон шал, буруу гишгих гээд амьдрал дээр асуудал мундахгүй гардаг. Хэрэв та биеийнхээ зөв хэсгээр унаж сурвал гэмтэж бэртэхээс өөрийгөө хамгаалж чадна. Наад зах нь хөнгөхөн бэртэл авах боломжтой.

aid44510-v4-728px-Survive-a-Long-Fall-Step-2-Version-2

Хэрхэн унаж сурах вэ

Гал сөнөөгччид, цагдаагийн ажилтан, орлон тоглогч, тайзны жүжигчид гэх хүмүүс хэрхэн биеэ гэмтээхгүйгээр унаж сурсан байдаг. Тэд дараах аргуудыг хэдийнээ эзэмшсэн байдаг.

Эсэргүүцэл үзүүлэхгүй байх

Бага насны хүүхдүүд унасан тохиолдолд тэдний ихэнхи нь бэртэж, гэмтдэггүй. Учир нь тэдэнд аливаа зүйлээс айх айдас байдаггүй. Насанд хүрсэн хүмүүс үргэлж айж, болгоомжилж байдаг. Хэрэв та унаж байгаагаа мэдэрч эхэлсэн л бол биеэ суллаж, зөнгөөр нь орхих хэрэгтэй. Ингэхдээ биеийнхээ аль зөөлөн булчинтай хэсгээр эргэж унах нь зүйтэй. Энэ нь хүчийг саармагжуулна.

 Биеийнхээ зөөлөн хэсгээр унах

Өгзөг нь ташааны ястай холбоотой байдаг. Гэдэс нь өвдгийг хамгаалдаг. Унахдаа биеийнхээ аль хэсгээр унавал бэртэхгүй байх магадлалтайг олж тогтоох нь чухал. Унах үедээ тэр хэсгээрээ хурдан, шаламгай эргэж унах хэрэгтэй. Биеийнхээ булчин, гуя хэсгүүдэд жингээ жигд хуваарилаж, хөлөө атийлгаж, нураагаараа өнхөрч унах нь хамгийн зөв арга байдаг.

aid44510-v4-728px-Survive-a-Long-Fall-Step-12-Version-2

Толгойгоо дотогш хумиж болно гэхдээ гараараа түшиж унаж болохгүй

Унаснаас үүдэж бэртсэн хүмүүсийн 60 хувь нь тархиндаа гэмтэл авсан байдаг. Түүнчлэн гар болон мөрөө гэмтээх нь бүх насныханд элбэг тохиолддог. Гараа дэлгэж тэнийлгэн унах нь илүү дээр. Ташааны ясаа гэмтээж байснаас гараа гэмтээх нь мэдээж арай дээр санагдаж болох хэдий ч аль алийг нь гэмтээхгүйгээр унах арга бий. Хэрэв та урагшаа унаж байгаа бол маш хурдан унадаг. Харин арагш унаж байгаа тохиолдолд гараараа тулахгүй байхыг анхааруулж байна. Үүний оронд толгойгоо цээжрүүгээ шахаж, нурууныхаа аль болох том талбайгаар унахыг хичээх нь чухал бөгөөд унах үедээ амьсгалаа гаргаарай. Мөн гараа элгэндээ аван нурууныхаа том талбайгаар унаж болно.

2503027_orig

Урьдчилан сэргийлэхэд суралцах

Аливаа өвчин, эрсдлээс урьдчилан сэргийлнэ гэдэг хамгийн сайн эм гэж зөвлөдөг. Тиймээс гэртээ ч бас унаж бэртэх элдэв эд зүйлүүдийг анхаарч, хөдөлдөг хивсийг хурааж, нойтон шалыг үргэлж арчиж, угаалгын өрөөний шал, онгоцыг үргэлж хуурай байлгахад анхаарах гэх мэт зүйлийг хэрэгжүүлж байгаарай. Гадагш гарахдаа өөрт тохиромжтой гутал, хувцас сонгон өмсөхөөс гадна алхаж байхдаа гар утсаараа оролдохгүй байж, гараа халааснаасаа гаргаж явахыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close