Онцлох мэдээСониуч

Хамгийн шилдэг,хамгийн хямд 10 цахим сургалт

Сүүлийн үед завгүй амьдралын хэв маяг, технологийн хөгжил дэвшилтэй уялдаад цахимаар боловсрол эзэмшихийг хүсэгчид багагүй болсон. Үүнтэй холбоотойгоор салбар бүр дэх цахим сургалтуудаас хамгийн шилдэг басхүү хямд зардалаар сурч болох боломжийг танилцуулая. Интернетэд байгаа 59 мянган цахим сургалтад та ердөө 9.99 ам.доллараар суралцах боломжтой. Доорхи холбоосууд дээрээс өөрийн сонирхож буй салбарыг сонгож, сургалтанд хамрагдах боломжтой.

1.Цахим хуудас хөгжүүлэгч сургалт

the-web-developer-bootcamp

Энэхүү 42,5 цагийн сургалт, хичээлд HTML болон CSS, Javascript зэргийг багтаажээ. Уг хичээлээр та цахим хуудас хэрхэн хийж сурах, блог болон хөтөч программ дээр суурилсан тоглоом хийж сурах болно.

2.Криптовалютын арилжааны сургалт-2017

cryptocurrency-trading-course-2017-make-profits-daily

Энэхүү сургалтаар та криптовалютыг хэрхэн арилжаалах талаар суралцах ба өөрийн ашгаа хэрхэн нэмэгдүүлж, алдаглаа багасгахад суралцах болно.

3.Тоглоом бүтээх код бичих сургалт

learn-to-code-by-making-games-complete-c-unity-developer

Уг сургалтаар тоглоом бүтээнгээ хэрхэн кодлох аргад суралцана. Оюутан залуус энэхүү сургалтын чанар болон зааварчилгаанд үнэхээр дуртай.

4.Хөгжмийн онолын цогц нийлэмж сургалт-4,5,6-р хэсэг

music-theory-comprehensive-combined-part-4-5-and-6

Энэхүү хөгжмийн онолын сургалт хичээл нь хөгжмийн зохиолчид, продюссерууд болон хөгжимчдэд үр өгөөжтэй сургалт юм.

5.Зургийн сургалт- Анхан шатнаас ахисан түвшин хүртэл

the-ultimate-drawing-course-beginner-to-advanced

Энэ сургалтаар хүний биеийн нарийн бүтцийг зурж сурахаас гадна гэрэл сүүдэр хэрхэн гаргахад суралцаж, төгс зурах аргад суралцахад үр дүнтэй сургалт юм.

6.Excel сургалт- Excel программыг анхан шатнаас ахисан түвшин хүртэл

microsoft-excel-excel-from-beginner-to-advanced

Өдөр тутмын ажилд Excel программ үргэлж шаардлагатай байдаг. Энэхүү сургалтаар Exce дээр анхан шатнаас нь ахисан түвшин хүртэл суралцах боломжтой.

7.Мэдрэмжтэй бичих урлагт суралцах-Хэрхэн бусдаас онцгой бичдэг болох вэ

writing-with-flair-20-how-to-become-an-exceptional-writer

Wall Street сэтгүүлийн редактор байсан хүний зааварчилгааны дагуу дөрвөн хэсэгт багтаасан сургалтын явцад та бусдаас өөрөө сэтгэж бичих урлагт суралцах болно.

8.Фото зураг авч сурах сургалт-Фото зураг авалтын төгс хөтөч
photography-masterclass-your-complete-guide-to-photography

Үнэтэй, сайн камертай байлаа гээд сайн зураг авдаг гэсэн үг биш юм. Зураг авахад дасгал, сургуулилт, заавар зайлшгүй шаардлагатай.

9.Google зар сурталчилгааны сургалт

ultimate-google-adwords-course-2017stop-seo-and-win-with-ppc

Энэ нь онлайнд өөрийн бүтээгдэхүүнээ хэрхэн танилцуулах, борлуулах, зар сурталчилгааг хэрхэн ашиглах талаар сургалт юм. Фэйсбүүк болон блог, цахим хуудсаа ашиглан хэрхэн хүмүүсийн анхаарлыг өөрийн бүтээгдэхүүнд татах аргад суралцана.

10.Программ хангамжийн сургалт

aws-certified-solutions-architect-associate-2017

Хэрэв танд программ хангамжийн мэргэжлийн зэрэг байхгүй бол энэхүү батламжлагдсан сургалтанд хамрагдснаар программ хангамжийн талаар суралцахаас гадна батламж авч болно.

 

 

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close