НийтлэлОнцлох мэдээ

Цагаан сар ба хар пи-ар

maxresdefault-1

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон импортлогч компанийн менежер залуучуудад хандаж дайх цөөн хэдэн үг байна.

Сүүлийн арав гаруй жил увайгүй гэмээр нэг үзэгдлийн гэрч болж суусаар сүүлдээ залхаад бичье гэж шийдэв. Эхэн үедээ бид бүгд хууртдаг байсан энэ явдал одоо газар авахгүй болжээ. Учир нь нийгмийн сүлжээ хүчтэй хөгжиж буйн хэрээр хүмүүсийн мэдээлэл авах хурд нэмэгдэж, үнэнийг мэдээлэх хэн нэгэн өрсөн гарч ирдэг болсонтой холбоотой.

Монголчуудын үндэсний цөөн хэдэн баярын сезон эхлэхээр дотоодын үйлдвэрлэгч, импортлогч компаниудын зүгээс өрсөлдөгчөө гутаах гэсэн оролдлого хийхдээ гүтгэдэг, өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүнийг онилж байгаад харлуулдаг арга технологи өргөн дэлгэрчээ. Хамгийн их хар пи-ар хийдэг баяр бол цагаан сар билээ. Цагаан сар дөхөхөөр олон тооны “хулхи” архи гарсан тухай мэдээнүүд ар араасаа цуварч эхлэнэ. Гэр хорооллын хашаанд савлаж буй тухай, хүмүүс хордсон тухай, урд хөршөөс бөөнөөр нь оруулж ирж байгаа тухай элдэв мэдээнүүдийг эх захгүй зохион бичиж, хэрэглэгчдийг будилуулах гэж оролдоно. Тэр дунд ганц нэг компанийн бүтээгдэхүүний нэр огтоос дуулддаггүй нь хачирхалтай.

width2x_AaBCprk6IYeLTEu

Харин дараагийн хар пи-арын өрсөлдөөн нь дотоодын хэдэн гурилын компанийн өрсөлдөөн юм. Энэ өрсөлдөөн явуургүй бас барьцгүй. Тэдний гурилнаас амьтан гарлаа, өнгө нь бараан, цавуулаггүй гэх мэт аль байдаг муу бүхнийг тоочиж, гоочилно. Гол төлөв Алтантариа компанийг дайрч байгаа мэдээлэл сүүлийн жилүүдэд анзаарагдаад байгааг нуух юун. Гурил нь түүхий эд буюу тухайн жилийнхээ буудайны чанараас хамаардаг. Тэр жилдээ тааруухан буудай гарсан бол бүх компанийн гурил тааруухан байна гэсэн үг. Чухам яг тэр тааруухан гурилыг хэрэглэсэн айл өө энэ компанийн гурил чинь муу юм байна, хойтон тэдний гурилыг авна гэж зар тараана. Хойтон нь буудай сайн гарвал өнөөх шинэ сонгосон компанийх нь гурил сайн гарч л таарах биз. Тэгэхэд хэрэглэгч тухайн сонголтондоо сэтгэл хангалуун байснаар асуудал шийдэгдэх нь тэр.

201319-06022017-1486364987-1627295901-benzin

Түүнээс гадна шатахуун түгээх станцуудын пи-ар гэж байна. Нийлүүлэгч нь адилхан  байгаа монголын хэдэн компаниуд, нэг л газраас шатахуун авчирч борлуулдгийг тэр бүр хэрэглэгч мэдэхгүй. Тийм ч учраас тэр компанийнх муу, энэ компанийнх сайн гэж яриаг өөрсдөө олон дунд нэвтрүүлсээр иргэдийг дасгасан. Нэг ёсондоо хэрэглэгчээр сонголт хийлгэх үр дүнтэй боловч явцуу аргыг ашигладаг. Хэрэв Роснефтээс 100 вагон шатахуун оруулж ирвэл гуч нь Петровисын агуулах руу, 20-г МТ-н агуулах руу, 20 нь Шунхлай руу гэж тэрүүхэн Толгойтод хуваарилагддаг. Тэр агуулахууд нь төрийн агентлагуудын лац ломбоор битүү гавлагдсан савнууд л байгаа юм. Зүйрлэвэл, хэрэглэгч та  тунадастай шар айраг таарчихаар нь “Өө муу Номингийн пиав ийм шүү дээ” гэж шүүмжилдэггүйтэй адил. Тэгэх мөртлөө шатахуун дээр жижиглэнгийн худалдаачдын нэг нэгэндээ зориулж дэвссэн хар пи-арт нь итгэж жижиглэн борлуулагчийг нь шүүмждэх нь мэдээлэл дутуу байгаагийн гай л гэлтэй.

Ер нь үүнээс дүгнэхэд аливаа баярын уур амьсгал орж эхлэх үед өөрийн бүтээгдэхүүн нь давуу талгүй, эсвэл давуу талаа сурталчилаад зарж чаддаггүй, илүүрхэх зүйлгүй, сурталчилгааны утга санаагаа олоогүй нөхдүүд ийм арга сонгодог юм байна гэдэг нь харагдаж байна. Ингэхээр өнөөх гүтгүүлсэн, хар пиарт өртсөн компанийн хувьд илүү давуу юм байна гэсэн ойлголт ч төрж эхлэнэ. Энэ бол нэг талаараа муулуулж байгаад нь ашигтай байж болохоор болчихож байгаа юм. Эндээс харахад хэрэглэгчийн боловсрол дээшилж байгааг компанийн пи-ар менежерүүд мэдэх цаг болжээ. Дэлхий нийтээр тарсан интернэтийн хурд, мэдээллийн эрин зуунд хэнийг ч хуурч болохгүйг ойлгочих аваас цэвэр өрсөлдөж чадсан нь цаашид бизнесээ авч үлдэнэ гэсэн зах зээлийн дүрэм үйлчилдэг гэдгийг мэргэжилтнүүд минь тунгаана биз ээ.

Э.Одбаяр

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

2 Comments

  1. Харин тийм шүү хэт их тулширдаг гэх юм уу даа. Тэр тусмаа гурилын хэдэн үйлдвэрүүдийг манай ээж аав Алтан тариа идэж л байсан одоо ч гэсэн би идэж л байгаа. Сөрөг сэтгэгдэл төрж байгаагүй.

  2. Зөв сэдэв хөндсөн байна. Янз бүрийн хар хэл ам, хэрүүл шуугианаас залхаж байна. Амар тайван, эрүүл саруул амьдармаар байна. Мэдээж өнөө үед мэдээлэл сайн хөгжсөн болохоор хүмүүс сонголтоо зөв хийх байх. Хувдаа манайх Алтан тариаг хэрэглэдэг.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close