АмьдралУран зохиол

Хорватын хүүхдэд зориулсан үлгэрт анх удаа ижил хүйстэн эцэг эхийг дүрслэн харуулжээ

_99638805_ddde3767-e267-41f5-8efa-47a50d2aa77e

Хорватын нэгэн зохиолч Зринка Знидаркик өөрийн хоёр настай хүү Патриктаа зориулж бичсэн үлгэрийн номондоо онцгой зургуудыг оруулжээ. Тэрээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг энэ номондоо багтаахыг хүссэн байна.

_99638804_9b63a835-7c77-4aa7-950a-a8adce26ab74

Зохиолч хэлэхдээ түүний хүү уг номын зургийг харсан даруйдаа “Энэ чинь нэг л танил дүр зураг байна” хэмээжээ. Номын нэрийг “Миний солонгон гэр бүл” гэж өгсөн бөгөөд гадна хавтаснаас нь харахад жирийн л хүүхдийн номуудын адил өнгөлөг, тод том үсэгтэй. Гэхдээ энэ номонд зарим онцгой зүйл өөрийн эрхгүй анхаарал татаж байв. Анхлан уншигчид энэ номыг эхний нүүрнээс болон арын хуудаснаас уншиж явсаар номын дунд үлгэрүүд нийлнэ. Номын зураг дээр дүрсэлсэн дүрүүд тун өвөрмөц ба хоёр аав охиноо дагуулан явах, хоёр ээж хүүгээ хөтлөн алхах гэх мэт зурагтай. Анх удаа ижил хүйстэн эцэг эхчүүдийг дүрслэн харуулсан уг номын зохиолч болох Зринка нь өөртэйгээ адил олон эцэг эхчүүдийг төлөөлүүлэн ийнхүү номын зургаа гаргажээ.

_99638806_102d4977-6b58-4ed3-8c6e-538aa20cfe51

Тэрээр энэ талаараа “Бид маш их баяртай байгаа. Патрик хүү маань унтахын өмнө номоо өөрөө сонгодог. Тэр энэ номыг авснаас хойш энэ номыг хоёр гурван удаа сонгож уншуулсан. Бид энэ талаар түүнд юу ч тайлбарлаж хэлээгүй. Тэр өөрөө л номоо сонгодог. Би өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай ном уншихыг хүсэж байна гэж тэр хэлсэн” гэв. “Миний солонгон гэр бүл” номыг ижил хүйстнүүдийн ухуулга хэмээн үзэж, сургуулийн насныханд үзүүлэхгүй байх талаар Хорватын боловсролын сайдад шаардлага хүргүүлсэн ч одоогоор энэ талаар тус яамны зүгээс ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна.

_99655481_daniel_martinovic-1

“Миний солонгон гэр бүл” номыг санаачлагч Даниел Мартиновичийн хэлж буйгаар энэ ном нь хүмүүст маш том итгэл найдвар өгч байгаа гэжээ. Номоо ердөө 500 хувь хэвлүүлсэн нь зөвхөн ижил хүйстнүүдэд зориулагдана гэж төлөвлөж байсан боловч номын талаар олон нийт мэдсэнээс хойш захидал ирэх нь ихэсчээ. Захианд ижил хүйстэн биш олон эцэг эхчүүд энэ талаар ойлгож, хүлээж авахад бэлэн байгаагаа дурдсан байна. Ижил хүйстэн биш эцэг эхчүүд хүүхэддээ энэ номыг үзүүлж, тэдэнд зөв ойлголт төрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

_99649953__ana

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээлэл
Close
Back to top button
Close
Close