Сониуч

Лондоны амьтны хүрээлэнгийн шинэ төрсөн Окапиг Меган Мерклийн нэрээр нэрлэжээ

1749985693001_5713754610001_5713752729001-vs

Окапи гэдэг нь зэрлэг анааш буюу тахин судалт анааш юм. Лондоны амьтны хүрээлэнд өнгөрөгч оны 12 сард мэндэлсэн Окапиг Меган хэмээн нэрлэсэн нь ханхүү Харригийн сүйт бүсгүй болох гүнж Меган Мерклийн нэрийг өгсөн хэмээжээ. Түүний эхээсээ төрөх үйл явцыг амьтны хүрээлэнгийн хяналтын камерт 30 минутын турш бичиж авсан байна. Окапи нь анаашны төрөл боловч тэдэнд урт хүзүү байдаггүй юм. Тэд хөлнийхөө гуравны хоёр хэсгээр тахь адил судалтай төрдөг.

4221396001_5713611572001_5713602285001-vs

Эх нь дөнгөж төрсөн зулзагаа унтаж байх хойгуур нь хэрхэн долоож цэвэрлэдэг талаар амьтны хүрээлэнгийнхэн ярьж байлаа. Окапи нь ховордсон амьтны жагсаалт буюу улаан номонд бүртгэгдээд байгаа бөгөөд одоогоор зэрлэг байгальд байгаа окапитай нийлээд дэлхий дээр 25 мянган тоо толгой үлдээд байна.

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close