ЗагварЗугаацал

Харри Поттерийн “галзуу” фен Хогвард загвараар байраа тохижуулжээ

harry potter canongate luxury apartment scotland 3

Харри Поттерийн үнэнч фен Юү Гао Грифиндорын загварын том унтлагын өрөө болон жижиг унтлагын өрөө бүхий Хогвард загварын тансаг байшинг танилцуулж байна.

Уг байшинд зохиолч Роулингийн хэрэглэж байсан эд зүйлээс ч байршуулсан гэдгийг тэрээр хэлжээ. Гао дэлхийг тойрон аялах явцдаа түүх дурсгалын ховор сонин зүйлсийг цуглуулдаг бөгөөд энэхүү байшинг тохижуулахын тулд нийт долоон сарыг зарцуулсан байна. Тэрээр хэлэхдээ “Би энэ байшингаа зүгээр нэг киноны хямдхан хуулбар болгохыг хүсээгүй. Тиймээс энэ байшин бол Харри Поттерийн үнэнч шүтэн бишрэгчдийн гэр байх болно.Миний бодлоор энэ байшин Харри Поттерийг уншиж өссөн бүх насны хүмүүсийн дурсамжийг хадгалсан газар байна гэдэгт итгэж байгаа” хэмээжээ.

Том унтлагын өрөөнд өргөнөөс өргөн ор байхаас гадна алтлаг улаан хөшиг нь Грифиндорын бэлэг тэмдэг гэлтэй.harry potter canongate luxury apartment scotland 2

Зочны өрөөнд Грифиндорын өрөөг илтэд санагдуулам чулуун хана, ил зуух, зөөлөн буйдан сандлууд байрлуулжээ.harry potter canongate luxury apartment scotland 5

 

Уг байшинд зохиолчын эд зүйл байдагаас нэгэн толийг байрлуулсан нь нэгэн цагт Роулингийн шатны хашлагад байсан хэсгийг толь болгон засаж авчээ. harry potter canongate luxury apartment scotland 4

 

Байшинд эртний нэгэн ширээ байдаг нь Гаогийн эртний эдлэлээс худалдан авсан ширээ гэнэ. Уг ширээг худалдсан хүний хүү нь Харри Поттерийн зохиолч Роулингийн охинтой нэг сургуульд сурдаг байжээ.harry potter canongate luxury apartment scotland 6

 

Энэ байшинд орж ирсэн зочид хонгилын хэсгээр явахдаа хананд өлгөөтэй зургуудыг харвал эдгээр нь яг л Хогвардын ханан дээрхи хөдөлдөг зургуудтай ижил байхыг анзаарах болно. harry potter canongate luxury apartment scotland 9

 

Жижиг унтлагын өрөөг Хогвард хүрэх галт тэрэгний тасалгаатай адил тохижуулжээ.harry potter canongate luxury apartment scotland 10

 

Энэ тасалгаат унтлагын өрөөний чийдэн нь хүртэл яг л Хогвардын галт тэрэгт байдагтай ижил юм.harry potter canongate luxury apartment scotland 11

 

Зочлон ирэгсэд хоол идэхийн тулд гадагш гарах шаардлагагүй. Учир нь энэ байшингийн гал зууханд хүний хэрэгцээнд тохирсон бүх зүйл бий. Угаалгын машин, хатаагч, хөргөгч, шарах шүүгээ, данх, талх шарагч, кофе чанагч, хийн зуух, шарах зуух, гал тогооны хэрэгслүүд бүгд байгаа. harry potter canongate luxury apartment scotland 8

 

Гал тогооны хэрэгслүүдийн ихэнхи нь Харри Поттерийн зураг болон дүрс тэмдэгнүүдтэй.harry potter canongate luxury apartment scotland 7

 

Угаалгын өрөөнд сахлын татуурга, шүршүүрийн малгай, зүү утас байх бөгөөд тав тухтай бие засах суултуур, шүршүүр зэргийг суурилуулжээ.harry potter canongate luxury apartment scotland 12

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close