АмьдралХүн төрөлхтөн

Випашяна бясалгалын 2018 оны хуваарь

Монголын Випашяна бясалгалын төв нь жил бүр Найрамдал зуслангийн дэргэд байрлах байрандаа бясалгалын 10 хоногийн дамжаа хичээллүүлдэг. Энэхүү бясалгалын талаар бид ярилцлага буландаа тус төвийн тэргүүн Д.Ширэндэвтэй ярилцаж байсан юм. Энэхүү бясалгалаар дамжуулан бурхан багшийн айлдсан, 2500 жилийн өмнө түгээн дэлгэрүүлсэн гэгээрэл ариуслын тэр л арга замыг ариунаар нь хадгалан ирсэнээ заан сургадаг билээ. Энэ бясалгалд хүссэн хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд ахин давтан сууж, өөрийн дотоод мэдрэмжээ хөгжүүлэхийг хүсэгчид ч олон байдаг хэмээн төвийн тэргүүн Д.Ширэндэв ярьж байна. Уншигчид та бүхэн өөрийн сэтгэл оюунаа цэгцэлж, амар амгаланг мэдрэхийг хүсвэл доорхи хуваарийн дагуу өөрийн хүссэн өдрөө бүртгүүлээд хамрагдах боломжтой. Хүний тоо хязгаартай тул бүртгэл нээгдсэн өдрөөс эхлэн өдрөө сайтар товлож, бүртгүүлээрэй.

18620458_1495231180516486_5769446427435394508_n (1)

Монголын Випашяна бясалгалын ” Дхамма-Махаана” төвийн 2018 оны бясалгалын хуваарь
10 хоногийн курс:/ 19-ээс дээш насны хүн хамрагдана
5 сарын 6-17, 5 сарын 20-31, 6 сарын 2-13, 6 сарын 16-27, 6 сарын 28-7 сарын 9, 7 сарын 13-24,
8 сарын 2-13, 8 сарын 16-27, 9 сарын 2-13, 9 сарын 15-25, 9 сарын 27-10 сарын 8
8 хоногийн Сатипаттхана курс:/ 10 хоногийн бясалгалд 3 удаа, номын үйлчилгээнд 1 удаа хамрагдсан хуучин бясалгагчид хамрагдана/ 7 сарын 24- 8 сарын 1
20 хоногийн уртын бясалгал:/ 10 хоногийн бясалгалд 5 удаа, сатипаттхана курсэнд 1 удаа, номын үйлчилгээнд 1 удаа хамрагдсан байх/ 10 сарын 10-10 сарын 30
30 хоногийн уртын бясалгал:/ 10 хоногт 5-аас дээш, сатипаттхана 1+, номын үйлчилгээнд 1+, 20 хоногийн бясалгалд 1 удаа хамрагдсан байх/ 10 сарын 10-аас 11 сарын 10 хооронд явагдана
Хуучин бясалгагчдад зориулсан 1 болон 2 өдрийн бясалгалуудыг тухайн үeд бясалгалын дундуур зарлан явуулна…
1000 ХУУЧИН БЯСАЛГАГЧ ОРОЛЦСОН НЭГ ӨДРИЙН МЭГА КУРС -2018 оны 7 сарын 16-нд Дорноговь аймгийн хамрын хийдэд зохион байгуулагдана….
3 сараас бясалгалуудын бүртгэлийг www.byasalgal.mn вэбээр эхлэнэ…

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл

  1. Бясалгал.мн рүү орж болохгүй бхын бүртгэл нь хэзээ вэ?

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close