НийтлэлОнцлох мэдээ

Aureus-Монгол брэнд, Герман технологи

24174499_515078905529434_3200640986628597479_n

Дэлхийд Монгол Улсыг төлөөлдөг олон зүйлсийн нэгт чацаргана зүй ёсоор нэрлэгдэнэ. Учир нь энэ жимсийг газрын дээрх алт хэмээдгээс үүдээд олон орны эрдэмтэн судлаачид чацарганы ашиг тус, амин дэмийн талаар судалгаа хийж, эрүүл мэндэд нэн тустайг нь нотолсон байдаг. Чацаргана жимсэнд Омега3, Омега6, Омега7, Омега9 зэрэг хүний биед нэн чухал бөгөөд байгаль дээр ховор тосны хүчлүүд агуулагддагийг нээгээд байна.

25371049_1869740946387240_484286614_o

Манай улсад сүүлийн арав гаруй жил чацарганаар төрөл бүрийн ундаа, эм бэлдмэл, тосноос гадна гоо сайхны олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг болсон. Эдгээр аж ахуйн нэгжүүдээс онцолж, Монголд анх удаа чацарганаар оргилуун дарс хийсэн Цэс Хайрхан компаниар зочиллоо. Тус компанийн үйлдвэрлэлийн үйл явц болоод бүх технологийн дамжлага нь ХБНГУ-ын орчин үеийн дарс үйлдвэрлэлийн техник, тоноглолоор бүрэн хангагджээ. Анх энэ компани чацарганаар дөлгөөн дарс үйлдвэрлэсэн нь 2015 онд Япон Улсын зах зээлд нэвтрэх өндөр шаардлагыг хангаж чаджээ. Ийнхүү герман технологиор монголдоо анх удаа чацарганы хөөстэй дарс буюу оргилуун дарс үйлдвэрлэснээ Aureus хэмээн нэрлэсэн нь эртний Грекийн нэршлээр АЛТАН гэсэн учиртай. Монголын Алтайн нурууны Hippophae rhamnoides Mongolica сортын зэрлэг чацаргана жимсийг 11-р сард уламжлалт гар аргаар хураан авч, ХБНГУ-ын чацаргана боловсруулах тусгай тоног төхөөрөмжөөр жимсний шүүс болон тосыг ялган авч хийдэг учраас энэ бүтээгдэхүүнийг онцлохоос аргагүй.  Оргилуун дарсаа хийхдээ чацарганы цэвэр шүүсийг дэлхийд дарс боловсруулалтаар тэргүүлэгч Германы Франкен бүс нутгийн тусгай сортын хөрөнгөний тусламжтай исгэдэг нь энэхүү  дарсны чанарыг бүрэн илтгэнэ.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явц

Монгол чацарганы онцлогоос хамаарч исгэлтийн үеийн гадна ба дотно хэмийг маш нарийн хяналтан доор явуулдаг. Учир нь хэт халалтаас хамаарч тухайн дарсны жимслэг сайхан амт үнэрүүд устах аюултай бөгөөд  исгэлтийн хэмийг орчин үеийн электрон хяналтаар гүйцэтгэж байгааг сонирхлоо. Энд хийдэг дарсны хувьд хөрөнгө нь бүтээгдэхүүнийхээ хамгийн чухал түүхий эд болдог. Хөрөнгөний ажиллах орчныг хэдий хэмжээнд сайн бэлдэж өгснөөр амт чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна, үр бүтээлтэй, урам зоригтой ажиллах нэг хүчин зүйл болж өгдөг гэдгийг онцолж байлаа.  Хөрөнгөний идэвхийг сайтар ажиглаж, зөв цагт нь нэмэлт тэжээл, витаминаар дэмжин ажилуулахаас гадна хөрөнгөний тусгай амин дэм хүртэл бий болохыг харлаа.

26132751_497545250639208_1112430741_o

26132991_497545520639181_455766735_o

Дарс исгэлт гэдэг бол хамгийн энгийнээр тухайн жимсэнд агуулагдаж буй Глюкоз буюу сахар /C6H12O6/ нь хөрөнгөний тусламжтай  нүүрсхүчлийн хий CO2 болон этанол С2Н5ОН болж задрахыг хэлдэг. Мөн исгэлтийн явцад олон төрлийн дайвар нэгдлүүд ч үүсэн бий болдог.

Чацаргана жимсний хувьд ойролцоогоор 1-р исгэлт нь гурван долоо хоногийн дотор бүрэн дуусдаг. Энэ үед нийт сахарын 80% орчим хувь задарч дуусдаг байна. Хөрөнгөний таатай ажиллах орчинг бүрдүүлэхийн тулд, өөр ган танканд шилжүүлэн авах ба, шинэ орчинд дахин хоёр долоо хоног ажилласанаар бүрэн исгэлт дуусах юм.

26001420_527879390916052_1543616054338480036_n

Aureus- анхны монгол чацарганатай оргилуун дарс

AUREUS оргилуун дарсны исгэлтийн ган танк нь Герман улсын Speidel брендийн бүтээгдэхүүн бөгөөд, хөрөнгө, хөрөнгөний суулт, электрон халаалт, хөргөлтийн системээр бүрэн тоноглогджээ.

Дарсаа ахин хоёр долоо хоног амраана, энэ үед исгэлтийн ажлаа дуусгасан хөрөнгө аажмаар савны ероол хэсэгт суудаг.

Үүний дараа дарсыг тунгалагжуулах үйл явц эхэлнэ. Исгэлтийн явцад үүссэн зарим нэр төрлийн шаардлагагүй дайвар бүтээгдэхүүнийг тусгай байгалийн гаралтай, шавар болон туслах түүхий эдээр тунгааж авдаг. Гурав хоногийн дотор тунгалагжилтийн 30 хувь бүрэн хангагддаг байна.

24058996_513271785710146_2265421226517021811_n

Aureus оргилуун дарсны шилэн хундаганд гялтганах  энэхүү тунгалаг өнгийг гурван удаагийн Дарсны зориулалтын шүүлтийн төхөөрөмжөөр дамжин бий болгодог. Дарсны өнгө, биеийн бүтцийг гэмтээхгүйн тулд урсгалын хугацаа болон хурдыг нарийвчлан тодорхойлдог гэж тайлбарлаж байлаа.

Савлахад бэлэн болсон дарс Импрегнир Технологиор тусгай зориулалтын хөргөх процессоор нүүрс хүчлийн хийтэй нэгдэг юм байна.

25348714_521253401578651_2058637748228412598_n

Алт мэт гялалзах амтлаг оргилуун дарс

Aureus брэндийн сав баглаа боодол нь орчин үеийн баруун европ болон Япон Америкт трэнд болж буй, Электро Плейт /толин эффект бүхий/ Супер флинт төрлийн шилтэй, мөн уламжлалт үйсэн бөглөө, төмөр хэрээстэйгээр хийжээ. Энэ нь гадаад үзэмжээрээ хүний анхаарлыг зайлшгүй татах нэг онцлогоос гадна бүтээгдэхүүнийхээ чанарыг илтэд илэрхийлэх нь анзаарагдаж байв.

Aureus дарсны нэг онцлог нь 23 каратын 994,9 сорьц бүхий цэвэр алтыг хүний биед уусах боломжтой болгон боловсруулсан, хүнсэнд хэрэглэхийг бүрээн зөвшөөрсөн Герман улсад үйлдвэрлэгдсэн алтаар баяжуулсан явдал юм.

Дээр дурдсанчлан чацаргана жимсийг эрүүл мэндийн онцгой ач холбогдолтой гэж үздэг учраас тэд энэ жимсийг сонгож ийм тансаг, амтлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь худалдаанд гарсан даруйдаа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна. Чацаргана жимс өөрт агуулагдаж буй амин дэмийн нэгдлээр, жимсний хаан хэмээн өргөмжлөгддөг ба, алтан шаргал өнгөөрөө ч эрүүл мэндэд тустай байдлаараа ч  билэгшээн газрын дээрх алт гэж нэрийддэг.

26104740_1883500028344665_1212554603_o

26102361_1883500055011329_242268061_o

AUREUS брэнд нь газрын дээр болон газрын доорх алтыг хамтад нь нэгтгэсэн, дахин давтагдашгүй өвөрмөц тансаг амт бүхий дэлхийд цорын ганц Чацарганы оргилуун дарс болжээ. Цэс Хайрхан компани нь европын дарс үйлдвэрлэлийн шат дамжлагын дагуу бүтээгдэхүүнээ хийдэг нь хамгийн өндөр чанарыг шаарддаг, хил гааль, мэргэжлийн хяналт, лабораторийн өндөр зэрэглэлтэй Япон улсын босгыг давсан гэхээр ямархуу хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь тодорхой харагдаж байна. Уг компанийн бүтээгдэхүүний тухай Японы үндэсний телевизийн суваг болох NHK сувгаар гаргаж байсныг сонсоод үнэхээр бахархаж байлаа.  Монголчууд өөрсдөө дарс үйлдвэрлэж, тэр ч байтугай өөрсдөө оргилуун дарс үйлдвэрлэж чаддаг болохыг энэ үйлдвэр дээр ирээд харлаа, амталлаа. Аманд орохдоо чацарганы онцгой час хийсэн амт нь хэлэнд зөөлөн мэдрэгдэхийн сацуу дарсны охь тагнайд амтагдах нь чамин гэж хэлж болохоор амтыг гагцхүү энэ бүтээгдэхүүнд шингээж чаджээ. Aureus оргилуун дарснаас уламжлалт чацаргана жимсний амтнаас гадна, анхилам элдер цэцэг, мөн цитрус төрлийн жимсний амт мэдрэгдэнэ. Аливаа хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгчийнхээ сэтгэлийг анхны сэтгэгдлээрээ татаж чадваас цаашид үргэлж авах дур хүслийг өдөөдөг гэж үзэж болдог. Харин цаашид амт чанараа хадгалж чадах чанартай технологи нь эдгээр хүмүүсийн гарт байна.

26047098_527880924249232_7012745201222893610_n

Aureus-ийн амжилт

Уг бүтээгдэхүүнийг гадаад дотоодын мэргэжилтнүүд  өндөрөөр үнэлсэн бөгөөд, Монгол орноо төлөөлөн ОУ-ын дарсны уралдаан BIWC-д оролцохоор хүлгийн жолоо залаад байна.

Aureus оргилуун дарсыг задалснаар ирж буй 2018 оны хамгийн эхний хормуудыг алтаар оргилуулан угтах ба, энэ нь бидний ирж буй жилийн амжилт бүтээлийг урин дуудах болно хэмээн ерөөн билэгшээсээр энэхүү аялалаа өндөрлөлөө.

 

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close