Онцлох мэдээСониуч

Улс орон бүрийн өвлийн өвөө ямар байдаг вэ

5a282a7e3339b037278b45b5-1334-1001

Өвлийн өвгөнийг Монголчууд хэрхэн төсөөлдөг вэ? 2000 оноос өмнөх үеийнхэн өвлийн өвгөнийг орос улсын жишгээр буюу цагаан өмсгөлтэй, цагаан сахалтайгаар төсөөлөх эсвэл цэнхэр нөмрөгтэй, цал буурал өвгөн гэж боддог. Харин сүүлийн үед өвлийн өвгөн ихэнхидээ улаан өмсгөлтэй буюу АНУ-ын Санта Клаусын өмсгөлтэй байх нь элбэг тааралддаг болжээ. Тэгвэл дэлхийн улс орнуудын хувьд шинэ жилийн баяраар өвлийн өвгөн, бэлэг өгдөг шидтэнийг хэрхэн дүрсэлдэгийг сонирхуулая.

5a2828293339b055018b45b5-750-563

Их Британийн өвлийн өвгөн ногоон өмсгөл өмсдөг уламжлалтай боловч та Англи улсын гудамжаар улаан өмсгөлтэй өвлийн өвгөнтэй олон тааралдана. Уламжлалт өвлийн өвгөн ногоон нөмрөгтэй байдаг.

5a2828293339b03a028b45b1-750-563

Франу улсад өвлийн өвгөн урт улаан юүдэнтэй хувцас өмсдөг. Энэ улсад зул сарын үдэш хүүхдүүд гутландаа хүслээ бичээд зуухныхаа дэргэд үлдээдэг. Эрт дээр цагт зул сараар франц өвлийн өвөө нар тэр жил муу байсан хүүхдийг саваагаар зоддог байсан гэнэ.

5a2828293339b041028b45a6-1334-1004

Словаян гаралтай жавар өвөө гэгддэг өвлийн өвгөн нь ОХУ болон Украйны бэлэг тэмдэг юм. Эрт дээр үед жавар өвөө үгэнд ордоггүй хүүхдүүдийг хулгайлдаг заншилтай байжээ. Харин энэ заншил цаг хугацааны явцад арай зөөлөрчээ.

5a2828293339b0cd0d8b45a5-1334-1001

Томте буюу Жултомтен нь Швед өвлийн өвгөний дүр бөгөөд хашаандаа байршуулдаг одойн дүрснээс санаа авсан байна. Энэхүү одойг муу зүйлээс хамгаалдаг гэж үздэг байжээ. Зул сарын баяраар гэр бүлийн хамгийн ахмад нь Жултомтен болж зүсээ хувиргаад хүүхдүүддээ бэлэг тараадаг уламжлалтай.

5a2828293339b020008b45aa-1334-1001

Норвеги өвлийн өвгөн Жуленнисен нь Швед өвлийн өвгөнтэй тун төстэй. Урьд цагт норвегичууд энэхүү өвлийн өвөөг эдлэн газрыг муу зүйлээс хамгаалдаг гэж билэгшээдэг байжээ. Орчин үед энэ өвлийн өвгөн хойд туйлаас ирж хүүхдүүдэд бэлэг тараадаг болсон нь Санта Клаустай адил юм.

5a2828293339b060018b45a9-1334-1001

Синтерклаас буюу Нидерланд Санта Клаус нь Гэгээн Николасын дүр буюу хүүхдүүдийг хамгаалагч гэж үздэг. Синтерклаас нь цагаан морь унан, ур нөмрөг нөмрөөд эрдэнэсийн шигтгээ бүхий малгай өмсдөг. Дээр үед тэд сайн байсан хүүхдэд бэлэг өгч, муу байсан хүүхдийг хулгайлдаг байжээ.

5a2828293339b0441a8b459f-1334-1006

Австри, Швейцарь, Германд Христийн хүүхдүүд гэх дүр нь зул сарын баярын үдэш хүүхдүүдэд бэлэг түгээдэг. Тэд өөрсдийгөө өвлийн өвгөний элч гэдэг. Тэд титэм зүүсэн буржгар үстэй байдаг. Энэ дүр нь Христийн сахиусан тэнгэрүүд гэгдэх бөгөөд Санта Клаусын оронд ажлыг нь хийдэг байна.

5a2828293339b051028b45a2-1334-1001

Испани улсад сайн байсан хүүхдүүд дээр гурван өвлийн өвгөн зочлон ирдэг. Энэ нь Христийг төрөхөд гурван хүн эх барьж авсантай холбоотой гэж үздэг. Зул сарын өмнөх шөнө хүүхдүүд өвлийн өвөө болон түүний тэмээнд зориулж чихэр тавьж хонодог. Мөн гутлаа хажууд нь үлдээнэ. Маргааш нь чихэрнийхээ оронд гутланд нь бэлэг хийсэн байдаг.

5a2828293339b033278b45a3-1334-1001

9556f3977f96c5690cea036f088e30d5

Финланд улсын зул сарын бэлэг тэмдэг нь Юле ямаа юм. Эрт дээр үед Скандинавын орнуудад ямааны дүрд хувилан бэлэг тараадаг уламжлалтай байжээ. Тэдгээр ямаан хувцастнууд айлын хаалгыг тогшингоо “Энд сайн жаалууд байна уу?” гэж асуудаг байжээ. Орчин үед тэд хажуудаа цаа буга дагуулан явдаг болсон байна.

5a2828293339b023008b45a9-1334-1001

Каталины орнуудад зул сараар модон хүүхэлдэй хийж тавьдаг. Хүүхдүүд түүнийгээ гацуурынхаа доор тавиад самар болон хатаасан жимсээр хооллож байна гэж тоглодог. Ийнхүү зул сарын өдөр түүний дэргэдээс бэлгээ олж авдаг.

5a2828293339b0b6078b45b2-750-563

Исланд улсад 13 дэггүй Элфүүд хүүхдүүдтэй нааддаг. Хэрэв хоолоо гүйцэд идэхгүй бол 13 элф ирээд хулгайлчихна гэж үздэг. Мөн дүрсгүй хүүхдийг хулгайлдаг гэдэг. Зул сар болохоос 13 хоногийн өмнө Исланд хүүхдүүд гутлаа гацуурын дэргэд үлдээж Элфүүд бэлэг хийнэ гэж найддаг. Дүрсгүй хүүхдүүдийн гутланд бэлэгний оронд төмс хийдэг байжээ.

5a2828293339b021008b46bd-1334-1001

Улаан хувцастай цагаан сахалтай өвгөн бэлэг өгдөг уламжлалаас өмнө Италид шүүр унасан гурван хүн бэлэг тараадаг уламжлалтай байжээ. Энэ уламжлал Итали улсад 8-р зууныг хүртэл хадгалагдаж иржээ.

5a2828293339b036278b45aa-1334-1001

АНУ-д улаан хувцастай урт цагаан сахалтай, хөгжилтэй инээдтэй, бүдүүн гэдэстэй өвлийн өвөөд хүн бүр дуртай. Энэ нь 3-р зууны үеийн Гэгээн Николас хэмээх ламтаны дүрийг илэрхийлдэг.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close