НийтлэлОнцлох мэдээ

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн цахим сүлжээгээр хэрхэн тархи угаадаг вэ

4d240b08-c4fe-4386-b753-bd989a54e2ebЗургийг Al Margen

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр хүмүүсийн тархийг угаах нь хамгийн аюултай үр дагавар авчирдаг. Тархи угаалт буюу туйлшрал бидний өнөөгийн нийгэмд маш хурдтай түгэж, тахал адил халдварладаг болжээ. Телевизийн сувгууд, хэвлэл сонин сэтгүүл нь тухайн сувгийг эзэмшигч эздийнхээ эрх ашгийн төлөө  ажилладаг. Тэд иргэдийг худал хуурмаг мэдээгээр тэжээж, нөлөө үзүүлж, хуурамч мэдээлэл цацдаг.  Энэ бол хамгийн амархан ажил бөгөөд учир нь тэд хэнийг хуурахаа сайн мэддэг. Ихэнхи хүмүүс телевизээр гарч байгаа юм чинь үнэн л байж таараа гэж боддог. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь томоохон компани, хувь хүний мэдэлд байгаа цагт тэдгээр нь ихэвчлэн улс төртэй холбогдсон байдаг. “Чи миний нурууг маажиж өгвөл би чиний нурууг маажиж өгье” гэх хэлц үг нь улс төрийн зорилгоор томоохон корпораци, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглахыг хэлж байгаа юм. Сэтгүүлчид болон улс төрчид хамтдаа тоглоомын дүрмээ зохиодог. Нөхцөл байдлыг хар ба цагаан гэсэн хоёр л талаас харуулдаг. Нэг хэсэг нь төвийг барьсан, шударга, ухаалаг  байхад нөгөө тал нь өшөөтөн дайсан, тэнэг гэх мэт. Мэдээллийг нууцлах болон хайхрахгүй орхих боломжгүй. Учир нь ивээн тэтгэгч нь мэдээллээ тасралтгүй өсгөн томруулж, дахин давтаж байдаг. Бидний ихэнхи нь энэхүү тархи угаалтын хохирогч болдог. Олон нийтийн цахим сүлжээнээс л харахад хэн нэгэн хүнээс эсвэл сэтгүүлчээс сонссон мэдээллээ ямар ч шүүлтүүргүйгээр ам дамжуулан ярьж, бичиж, түгээдэг.

Тухайн мэдээллийг олон нийтийн дунд урт, нээлттэй байлгахаас илүүтэй хязгааргүй маргаантай зөвлөлдөх сэдэв болгож, аль болох олон хүнийг хамруулж, цар хүрээг нь нэмэгдүүлэхийг зорьдог. Харилцан санал солилцох, хамтаар санаа зовинох зэрэг нь ердөө л цаг авч байгаа хэлбэр юм. Ихэнхи хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэн нэгэнд харьяалалтай байдаг учраас тэд тухайн нөхцөл байдлыг энгийн аргаар танилцуулаад дараа нь хоёрдмол байдал үүсгэдэг. [inlinetweet prefix=”” tweeter=”” suffix=””]”Нэг бол энэ , нөгөө бол тэр” гэх үзүүр дээр авчирдаг. Бид тэр хоёрын тэг дундуур нь сонгох сонголтыг тэд олгох аргагүй болгоно. [/inlinetweet]“Хар ба цагаан” гэх энэ арга барил нь маш хүчтэй бөгөөд бодол санааг эргүүлэхүйц хүчтэй арга юм.

Европын ихэнхи мэдээллийн хэрэгслүүд цагаачллын талаархи туйлшралаар  маш өргөн хүрээнд асуудлыг босгосон. “Бүх хүн Европ уруу чөлөөтэй нэвтэрч болно “ гэх эс бөгөөс “Бид хэнийг ч оруулахгүй ба энд байгаа бүх цагаачдыг хөөж гаргана” гэж харуулдаг. Ийм нөхцөл байдалд хүмүүс тархиа маш амархан угаалгадаг. Учир нь ийм тулгамдал нөхцөлд сонголт байхгүй. Үүнээс боломжит нөхцлийг сонгох ямар ч бололцоогүй болохоос гадна хэлэлцэх аргагүй болдог. Үр дүнд нь бид нэгэн хэв загварт баригдаж төсөөлнө эсвэл хүмүүсийг ялгаварлан гадуурхах болно. Зарим тохиолдолд дүгнэлт нь буруугаар эргэдэг. “Хэрэв тэр хүн цагаачллыг дэмжихгүй байгаа бол арьс өнгөөр ялгаварлагч “ хэмээн дүгнэдэг. Монголчуудын дунд ч энэ байдал ихэд ажиглагддаг. Сүүлийн үед урд хөршийн асуудлыг ноцтой босгож ирсэнээр олны дунд дуусахгүй маргаан үүсгэсэн. Хэрэв хэн нэгэн Хятадыг өмөөрвөл тэр хүн Хятад бөгөөд эх орноо худалдсан болж дуусах, өмөөрөхгүй бол эх орондоо хайртай, баатарлаг нэгэн болж хувирах болсон.

01 television-brainwashing

Мэдрэмжин дээр тулгуурласан  үзэгчдийн дэмжлэг

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тухайн сэдэв бүрт үзэгчдийг хамруулахыг хүсдэг нь мэдээж. Энэ бол телевиз үзэгчдийн тухай асуудал болж хувирдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрээс хэтэрсэн туйлширал болон ач холбогдол өгөхдөө гарамгай. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл таны сэтгэл хөдлөл болон айдас дээр тулгуурлаж өөртөө татдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэж, үнэмших нөхцлөө бид өөрсдөө бий болгож, тэдний хэтрүүлэгтэй нотолгоонд ороогддог.

Тэд мэдээллээ “тархи угаагдах” хүртэл ахин дахин давтдаг

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тухайн мэдээллийг ахин дахин, тогтмол давтаж байдаг. Дэлхий дахины томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч энэ байдал ихээхэн ажиглагддаг. Тэд хүн төрөлхтний юу идэх, хэрхэн биеэ авч явахыг заах хүртлээ биднийг удирдаж эхэлдэг.

Бид одоо яах ёстой вэ

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн суртал ухуулга нь илт тодорхой, ойлгомжтой байдаг бөгөөд уншигч, үзэгч та бүхэн өөрийн оюун ухаанаараа юмыг ойлгож, эрэл хайгуул хийж, ялгаж салгах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж байгаа бүхэн баталгаа агуулдаггүй гэдгийг сэтгүүлч миний бие өөрийн гараараа бичиж суугаадаа харамсаж байна. Гэсэн хэдий ч үнэнийг болон бодит байдлыг хүмүүст хүргэх нь сэтгүүлчдийн үүрэг билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаа зүйлийг өөрийн биеэр баталж, мэдэхийн тулд заримдаа олон жил шаардагдана. [inlinetweet prefix=”” tweeter=”” suffix=””]Томоохон компани, улс төрчтэй хутгалдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иргэдээ өндөр боловсролтой, мэдээлэлтэй, олон талаас нь бодох чадвартай байлгахыг хүсдэггүй. [/inlinetweet]Өөрийн дуу хоолойгоо хүргэж, аливаа асуудлыг өөрийн ухаанаар шүүн тунгаах болон бусадтай тухайн сэдвийн талаар харилцан санал солилцох гэдэг бол таны хамгийн сайн зэвсэг билээ. Хүн бүр туйлшрал, тархи угаалтын нөлөөгөөс өөрийгөө хамгаалах чадвартай байх нь чухал юм.

nud.mn

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close