АмьдралЗурхай

11 сарын 27-11 сарын 30 хүртэл ордуудын зурхай

daily-horoscope-aries

Хонины орд 
ДАВАА, 2017 ОНЫ 11 САРЫН 27
Зөн билэг, мэдрэмж мэдэгдэхүйц хурцдана. Тиймээс залхуурч халшралгүй ажиллаж. эхэлсэн зүйлээ заавал дуусгах нь чухал. Мэргэ төлгө тавьбал чухал зүйлийг мэдэж авна. Худалдаа наймаа одтой, мөнгө авах, огоход сайн. Шинэ эд зүйл худалдан авбал ашигтай.

МЯГМАР, 2017 ОНЫ 11 САРЫН 28
Шинэлэг бүхэн дээд хүчний дэмжлэгийг хүлээнэ. Эргэлзэж тээнэгэлзэлгүй шинэ ажлаа эхэлбэл, хэрвээ та санаачлагатай, тууштай байж чадвал бүх юм санаснаар бүтнэ. Холын аянд гарах, албан томилолтоор явахад ашигтай. Эргэлзээ, ганцаардлаас зайлсхий.

ЛХАГВА, 2017 ОНЫ 11 САРЫН 29
Идэвхитэй өдөр. Залхуу хүрмээр санагдаж байлаа ч энэ өдрийг хий дэмий өнгөрөөхгүй байхыг хичээ. Үдээс өмнө ажилдаа арай налгар хандаж болох хэдий ч үдээс хойш идэвхитэй байж, чухал ажлаа амжуул. Шинэ хүнтэй танилцах, түншийн харьцаагаа өргөжүүлэхэд сайн.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 11 САРЫН 30
Маш сайн өдөр. Баяр баясгалан, ажлын амжилт, сэтгэл ханамжийг авчирна. Шинээр ажил төрөл эхлэх, ажлаа солих, нүүдэл хийх, шинэ газар очиход сайн. Холын замд гарвал олз омогтой.

daily-horoscope-taurus

Үхрийн орд 
ДАВАА, 2017 ОНЫ 11 САРЫН 27
Мөнгөтэй холбоотой аливаа ажил хэрэг бүтэмжтэй байна. Шинэ эд зүйл худалдан авах, худалдаа наймаа хийхэд нэн сайн. Шашин судлал, түүх гээд нийгмийн шинжлэх ухааны салбарт ажиллагсад үр бүтээлтэй байна.

МЯГМАР, 2017 ОНЫ 11 САРЫН 28
Бүтээн байгуулалтын өдөр. Ургамал, газар шороотой холбоотой ажил үр ашигтай. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, сайн сайхныг зөгнөн бодож, ирээдүйгээ төлөвлө. Шинэ ажилд орох, засвар үйлчилгээ хийж эхлэвэл сайн. Худалдаа арилжааны ажил ашигтай.

ЛХАГВА, 2017 ОНЫ 11 САРЫН 29
Урьдны амьдрал, улирсан учрал, хуучны нөхөд гээд өнгөрсөнтэй холбоотой бүхэн сэргэх өдөр. Хуучин найз нөхөд, эсвэл амраг таныг хайж ирж магад. Зарим хүний амьдралд нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал арай өөр хувилбараар давтагдаж болно.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 11 САРЫН 30
Хүнд өдөр. Сэтгэл санааны эмзэглэл, тогтворгүй байдал нэмэгдэнэ. Бүх чухал ажлаа хойшлуул, ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг. Өөрийн мэдэлгүй шийдвэр гаргах хандлага ихсэх тул хянуур ухаалаг байгаарай.

daily-horoscope-gemini

Ихэрийн орд
ДАВАА, 2017 ОНЫ 11 САРЫН 27
Харилцаа холбоонд ч, ажил үйлст ч ээлтэй. Аливаа зүйлийн үндэс суурийг тавихад, засвар хийж эхлэхэд, шинэ ажил эхлэх буюу шинээр байгууллага байгуулахад сайн. Аян замд явбал санхүүгийн ашигтай.

МЯГМАР, 2017 ОНЫ 11 САРЫН 28
Ямар ч зүйлийг төлөвлөх хэрэггүй. Азаа сорих, шинээр ажил төрөл эхлэхэд муу. Шинэ тавилга, хувцас хунар худалдаж авбал удаан эдлэгдэхгүй. Хэл ам, хэрүүл, маргаанд бүү оролц.

ЛХАГВА, 2017 ОНЫ 11 САРЫН 29
Өдрийн энергийг өөртөө шингээж аюул заналаас өөрийгөө хамгаал. Ганцаардалд автах, гуньж гутрах, мөн залхуурах нь бие махбодын өвчлөлийн шалтгаан болно. Харилцаа холбоогоо өргөжүүлж, хамтын ажиллагаа эрчимжүүл.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 11 САРЫН 30
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Өдрийн эерэг, сөрөг нөлөө ээлжлэх тул тодорхойлох боломжгүй байна. Та өөрөө ч мэдэлгүй гэнэтийн шийдвэр гаргаж бусдыг гайхшруулна. Энэ нь хувийн амьдралын юмуу, ажил албаны хүрээнд хамаарч болно. Аливаа шийдвэр олон эрсдлийг араасаа дагуулдаг болохоор сайтар бодож тунгаа.

daily-horoscope-cancer

Мэлхийн орд
ДАВАА, 2017 ОНЫ 11 САРЫН 27
Аливаа бүхний жинхэнэ мөн чанар тодорно. Шударга үнэнийг эрхэмлэдэг хүнд хувь тавилан бэлгээ барина. Энэ нь албан тушаал ахих, шагнал урамшуулал авах, сэтгэлд нийцтэй хүнтэй учрах, орлого ашиг олох гээд амьдралын аль ч хүрээг хамарч мэднэ.

МЯГМАР, 2017 ОНЫ 11 САРЫН 28
Санаачлагатай байх өдөр. Үдээс өмнө амжиж чухал, том ажлынхаа эхлэлийг тавигтун. Учир нь үдээс хойшхи үйл ажиллагаа ямар үр дүнтэй байхыг таамаглахыг аргагүй юм. Хэрүүл маргаанд бүү оролц.

ЛХАГВА, 2017 ОНЫ 11 САРЫН 29
Идэвхитэй эрэл хайгуул хийвэл санасандаа хүрэх боломжтой. Хариуцлага, их хүч шаардсан ажлыг халшралгүй барьж авбал хурдан дуусна. Бие султай хүмүүс эрүүл агаарт гарч, бие сэтгэлээ сэргээ. Худалдаа арилжаа хийхэд таатай өдөр.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 11 САРЫН 30
Хүнд өдөр тул сэтгэл санаагаа түвшин байлга. Хэрвээ танд шийдвэрлэж чадахгүй хүнд асуудал байгаа бол шийдвэрлэх арга зам заавал олдоно. Залхуурахаас зайлсхий. Хоол хүнсэндээ анхаарахгүй бол хордлого авах магадлалтай. Үдшийг гэр бүлдээ өнгөрөө. Өчүүхэн зүйлд уурлан бухимдах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий.

daily-horoscope-leo

Арслангийн орд
ДАВАА, 2017 ОНЫ 11 САРЫН 27
Мэдээлэл цуглуулах, нууцад нэвтрэх өдөр. Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг хүсдэг хүнд сайхан боломж гарна. Харилцаа холбоо бүх талаар ашигтай. Үдээс хойш ажлаа дүгнэхэд тохиромжтой байна. Зарга эхлүүлэх, чухал асуудлыг шийдвэрлэхэд сайн.

МЯГМАР, 2017 ОНЫ 11 САРЫН 28
Ажлын ачаалал ихсэнэ. Урьдчилан таамаглаагүй нөхцөл үүснэ. Энэ нь гэрийн цахилгаан хэрэгслийн эвдрэлээс эхлээд ажил албан дээр нэгэнт дууссан ажил буцах, төлөвлөгөө өөрчлөгдөх гээд юу ч байж болно. Сандарч бухимдалгүй, хувь тавилангийн шалгуур гэж үз.

ЛХАГВА, 2017 ОНЫ 11 САРЫН 29
Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа эрхлэх, шинэ эд зүйл худалдан авахад тохиромжтой. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл туршлага солилцох аялалд явах, шинэ мэдлэг мэргэжил эзэмшихэд ээлтэй. Бусдад муу санах, шүүмжлэх нь танд гай болно.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 11 САРЫН 30
Санаачлагатай байх өдөр. Үдээс өмнө амжиж чухал, том ажлынхаа эхлэлийг тавигтун. Учир нь үдээс хойшхи үйл ажиллагаа ямар үр дүнтэй байхыг таамаглахын аргагүй юм. Хэрүүл маргаанд бүү оролц.

daily-horoscope-virgo

Охины орд
ДАВАА, 2017 ОНЫ 11 САРЫН 27
Ажлынхаа цар хүрээг өргөжүүлж, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Та сурч боловсрох төлөвлөгөөтэй байгаа бол энэ өдөр бичиг баримт бүрдүүлж, шалгалт ярилцагад ороорой. Харин санхүүгийн аливаа асуудалд хянуур бай. Оюуны чадавхи нэмэгдэнэ.

МЯГМАР, 2017 ОНЫ 11 САРЫН 28
Идэвхитэй эрэл хайгуул хийвэл санасандаа хүрэх боломжтой. Хариуцлага, их хүч шаардсан ажлыг халшралгүй барьж авбал хурдан дуусна. Бие султай хүмүүс эрүүл агаарт гарч, бие сэтгэлээ сэргээ. Худалдаа арилжаа хийхэд таатай өдөр.

ЛХАГВА, 2017 ОНЫ 11 САРЫН 29
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Өдрийн эерэг, сөрөг нөлөө ээлжлэх тул тодорхойлох боломжгүй байна. Та өөрөө ч мэдэлгүй гэнэтийн шийдвэр гаргаж бусдыг гайхашруулна. Энэ нь хувийн амьдралын юм уу, ажил албаны хүрээнд хамаарч болно. Аливаа шийдвэр олон эрсдлийг араасаа дагуулдаг болохоор сайтар бодож тунгаа.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 11 САРЫН 30
Эхлэл шинэчлэлийн өдөр. Аливааг үндсээр нь өөрчлөх, шинээр эхлүүлэхэд ээлтэй. Ажил албаны хүрээнд зарим нэг өөрчлөлт гарч, хамт ажиллагсдаас халагдах, солигдох магадлалтай. Та зарим нэг зүйлийн талаар төөрөлдөж явснаа мэдрэнэ. Санхүүгийн байдал сайжирна.

daily-horoscope-libra

Жинлүүрийн орд 
ДАВАА, 2017 ОНЫ 11 САРЫН 27
Оюун ухаан, мэдлэг боловсролыг дээдлэх өдөр. Сарны сайн нөлөөгөөр шинжлэх ухааны болон шашин, зан үйлийн судалгаа амжилттай. Эндээс далдлагдсан мэргэн санаа, нууц ухааныг олж авна. Санхүү сайжирна.

МЯГМАР, 2017 ОНЫ 11 САРЫН 28
Санаачлагатай байх өдөр. Үдээс өмнө амжиж чухал, том ажлынхаа эхлэлийг тавигтун. Учир нь үдээс хойших үйл ажиллагаа ямар үр дүнтэй байхыг таамаглахыг аргагүй юм. Хэрүүл маргаанд бүү оролц.

ЛХАГВА, 2017 ОНЫ 11 САРЫН 29
Хүнд өдөр тул сэтгэл санаагаа түвшин байлга. Хэрвээ танд шийдвэрлэж чадахгүй хүнд асуудал байгаа бол шийдвэрлэх арга зам заавал олдоно. Залхуурахаас зайлсхий. Хоол хүнсэндээ анхаарахгүй бол хордлого авах магадлалтай. Үдшийг гэр бүлдээ өнгөрөө. Өчүүхэн зүйлд уурлан бухимдах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 11 САРЫН 30
Мэдээлэл цуглуулах, нууцад нэвтрэх өдөр. Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг хүсдэг хүнд сайхан боломж гарна. Харилцаа холбоо бүх талаар ашигтай. Үдээс хойш ажлаа дүгнэхэд тохиромжтой байна. Зарга эхлүүлэх, чухал асуудлыг шийдвэрлэхэд сайн.

daily-horoscope-scorpio

Хилэнцийн орд
ДАВАА, 2017 ОНЫ 11 САРЫН 27
Бүх ажлаа дуусгах өдөр. Өнөөдөр олон нийтийг хамарсан хариуцлагатай арга хэмжээ зохион байгуулахад сайн. Хүндрэл учруулах асуудал нь шийдвэр гаргах сонголт хийх явдал юм. Сайтар бодож нягтласны эцэст шийдвэрээ гарга.

МЯГМАР, 2017 ОНЫ 11 САРЫН 28
Оюунлаг өөрчлөлт хувьсал, дотоод бясалгалын өдөр. Өнөөдөр аливаа төрлийн эмчилгээ муу нөлөөтэйг анхаар. Эрч хүчээ барж дуусах аюултай. Үр хүүхэддээ санаа тавьж анхаар, тэдний санал хүсэлтийг сонс.

ЛХАГВА, 2017 ОНЫ 11 САРЫН 29
Идэвхтэй, энерги ихтэй өдөр. Цаг хугацаа үүрэг хариуцлагад захирагдалгүй чөлөөтэй ажиллах нь ашигтай. Чухал арга хэмжээ зохион байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой. Байшин барилгын суурь тавих, засварын ажил эхлэхэд ээлтэй.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 11 САРЫН 30
Та бусад хүнд ямар сэтгэгдэл төрүүлдгээ мэдэж авна. Магадгүй та зөвхөн ажилдаа анхаарч гэр бүлээ халамжлахаа мартжээ. Тэгвэл өнөөдөр анхаарах цаг нь. Амьдралаа цэгнэж, алдаа дутагдлаа ухамсарла.

daily-horoscope-sagittarius

Нумын орд
ДАВАА, 2017 ОНЫ 11 САРЫН 27
Өнөөдөр янаг амрагийн асуудлаа шийдвэрлэхэд сайн өдөр. Хайртынхаа хамтаар баяр зугаалга зохион байгуулж, сэтгэлээ сэргээ. Бүгдийг байгаа хэвээр нь үлдээхийг эрмэлзэнэ гэдэг бол хамгийн зөв арга. Ингэж чадвал та ямар ч нөхцөл байдлыг бодитойгоор цэгнэж чадна.

МЯГМАР, 2017 ОНЫ 11 САРЫН 28
Шинэ соргог бүхэн дэмжигдэнэ. Өнөөдөр эхэлсэн ямар ч ажлыг заавал дуусгахгүй бол хүнд байдалд орно. Таны хүсэл биелэх, бусдаас дэмжлэг авахад боломжтой өдөр. Бусад хүмүүсийг баярлуулахыг хичээ.

ЛХАГВА, 2017 ОНЫ 11 САРЫН 29
Ажлынхаа цар хүрээг өргөжүүлж, харшщаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. 1а сурч боловсрох төлөвлөгөөтэй байгаа бол энэ өдөр бичиг баримт бүрдүүлж, шалгалт ярилцагад ороорой. Харин санхүүгийн аливаа асуудалд хянуур бай. Оюуны чадавхи нэмэгдэнэ.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 11 САРЫН 30
Хэрвээ та өнөөдөр ямар нэгэн зүйлийг хийхээр төлөвлөсөн бол арга замаа сайтар боловсруул. Хэрвээ та ажлаа амжилттай болно гэдэгт, мөн хүчиндээ эргэлзэж байвал ямар ч зүйлийг шинээр бүү эхэл. Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ.

daily-horoscope-capricorn

Матарын орд
ДАВАА, 2017 ОНЫ 11 САРЫН 27
Урьдны амьдрал, улирсан учрал, хуучны нөхөд гээд өнгөрсөнтэй холбоотой бүхэн сэргэх өдөр. Хуучин найз нөхөд, эсвэл амраг таныг хайж ирж магад. Зарим хүний амьдралд нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал арай өөр хувилбараар давтагдаж болно.

МЯГМАР, 2017 ОНЫ 11 САРЫН 28
Шударга үйлийн төлөө тэмцвэл амжилтанд хүрнэ. Аливааг шинээр эхлэхэд таагүй. Худалдаа арилжаа, санхүүгийн ажиллагаа ашигтай. Оюуны хөдөлмөр, шинжилгээ судалгааны ажил үр бүтээлтэй байна. Шинэ мэдлэг олж авах, хуримтлагдсан туршлагыг системчлзхзд сайн.

ЛХАГВА, 2017 ОНЫ 11 САРЫН 29
Мөнгөтэй холбоотой аливаа ажил хэрэг бүтэмжтэй байна. Шинэ эд зүйл худалдан авах, худалдаа наймаа хийхэд нэн сайн. Шашин судлал, түүх гээд нийгмийн шинжлэх ухааны салбарт ажиллагсад үр бүтээлтэй байна.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 11 САРЫН 30
Эхлэл шинэчлэлийн өдөр. Аливааг үндсээр нь өөрчлөх, шинээр эхлүүлэхэд ээлтэй. Ажил албаны хүрээнд зарим нэг өөрчлөлт гарч, хамт ажиллагсдаас халагдах, солигдох магадлалтай. Та зарим нэг зүйлийн талаар төөрөлдөж явснаа мэдрэнэ. Санхүүгийн байдал сайжирна.

daily-horoscope-aquarius

Бумбын орд 
ДАВАА, 2017 ОНЫ 11 САРЫН 27
Танин мэдэх эрмэлзэлтэй байх нь амжилтын үндэс билээ. Өнөөдөр энэ чанар онцгой чухал байна. Юмсын учир зүйг олох гэсэн оролдлого бүхэн бүтэмжтэй байхын зэрэгцээ танд мэдлэг туршлага нэмнэ. Амраг тань сэтгэл рүү тань өнгийвөл илэн далангүй бай. Шинэ танил буюу шинэ учрал таныг хүлээж байна.

МЯГМАР, 2017 ОНЫ 11 САРЫН 28
Өөрийгөө таньж мэдэх өдөр. Тиймээс чухал ажил төлөвлөх хэрэггүй. Бүү ядар, ажил амралтаа зохицуул. Үдээс хойш найз нөхөдтэйгээ уулзах, ажил төрөл хөөцөлдөх, шинэ харьцаа холбоо тогтооход тааламжтай. Урлаг уран сайхан гээд бүтээлч салбарт ажиллагсдад бүх талаар сайн. Тэд шинэ сонин зүйл сэднэ.

ЛХАГВА, 2017 ОНЫ 11 САРЫН 29
Төөрөгдөлд орж болзошгүй. Өнөөдөр таны энерги сул байгаа тул муу хүн, хэл амнаас болгоомжил. Хоол хүнснээс хордох магадлал өндөр тул хүнд хоолноос татгалз. Хэн нэгэн танд нөлөөлөх гэж оролдоно. Эсвэл эргэлзээтэй, хачин санал тавина. Шинээр ажил төрөл бүү эхлэ.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 11 САРЫН 30
Энергийн хувьслын өдөр. Төлөвлөсөн зүйл санаснаар болохгүй тул зөн билэгтээ захирагдан аливааг шийдвэрлэ. Харилцаа холбоо тогтоох, бусадтай эвлэрэн зохицох, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахад сайн. Амьдралаа өөрчлөхийг хүсвэл зоригтой алхам хий.

daily-horoscope-pisces

Загасны орд
ДАВАА, 2017 ОНЫ 11 САРЫН 27
Идэвхи зүтгэлтэй, санаачлагатай ажиллах өдөр. Та тууштай байж чадвал эхэлсэн ямар ч ажил амжилтад заавал хүрнэ. Хүч чадлаа төвлөрүүлэн бүтээлчээр хандвал ямар ч бэрхшээлийг давж гарна. Төлөвлөснөө хэрэгжүүлэх арга замыг сонгохдоо хэнд ч бүү найд, өөрөө шийд.

МЯГМАР, 2017 ОНЫ 11 САРЫН 28
Идэвхитэй байх өдөр. Хэрвээ та бүгдийг сайтар тооцсон бол шинэ ажил алба бүтэмжтэй. Биеэ эрүүлжүүлэхийг хүсвэл спортоор хичээллэ. Санхүүгийн байдал сайжирна.

ЛХАГВА, 2017 ОНЫ 11 САРЫН 29
Хариуцлагатай өдөр. Ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандвал амжилтад хүрнэ. Бүгдийг урьдчилан сайтар бодолцсон бол шинэ ажил эхлэж оолно. Санаачлагатай, идэвхитэй байвал үнэлэмж дээшлэнэ. Ховонд өртөхөөс болгоомжил. Санхүүгийн ажиллагаанд таагүй.

ПҮРЭВ, 2017 ОНЫ 11 САРЫН 30
Оюунлаг хөдөлмөр эрхлэхэд үр дүнтэй. Судалгаа шинжилгээний салбарынхан үр бүтээлтэй ажиллана. Ажил дээр гарсан бэрхшээлийг шийдэх гэж оролдовол заавал бүтнэ. Хэт их ачаалал эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close