АмьдралХүн төрөлхтөн

Хүмүүсийн анхаарлыг татах болон бусдад таалагдах 9 арга

Бусдын анхаарлыг татах нь тийм ч хэцүү биш ба таныг тойрон хүрээлж буй хүмүүсийн анхааралд өртөхийн тулд хэдхэн аргыг ашиглахад хангалттай. Мэдээж гадаад үзэмж, биеэ авч яваа байдалдаа анхаарвал бусдад таалагдах нь гарцаагүй. Гэхдээ өдөр тутам болоод, өнөө орой очих газартаа тойрон хүрээлж буй хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуулахыг хүсвэл дараах аргуудыг ашиглавал үр дүнтэй. Доорх 9 арга нь таныг бусдад аятайхан харагдуулах энгийн аргууд юм.

smile-more

  1. Инээмсэглэ

2014 онд “Сэтгэл хөдлөл болон танин мэдэхүй” сэтгүүлд бичсэн нийтлэлд Швейцарь судлаачдын хийсэн нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгджээ. Үүнд хүмүүсийн хоорондын харилцааны хамгийн хүчтэй зэвсэг бол инээмсэглэл хэмээжээ. Судлаачид инээмсэглэж буй хүн хамгийн сэтгэл татам харагддаг гэсэн дүгнэлтийг гаргажээ. Таныг инээмсэглэж байгааг харсан хэн нэгэн өөрийн эрхгүй инээмсэглэдэг бөгөөд сулхан мушилзан инээмсэглэх нь ч тодорхой хэмжээний үр дүнтэй гэж дурджээ. Инээмсэглэх үед нүүрний булчин ажилласанаар химийн урвалууд явагдаж, тархинд эерэг дохиолллыг өгдөг.

wear-red

2. Улаан хувцас өмс

2010 онд Сэтгэл судлалын сорилт сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн нийтлэлд Хятад, Англи, Герман болон АНУ-уудад хийсэн судалгааны дүгнэлтийг нийтэлжээ. Үүнд эмэгтэй хүн улаан хувцас өмсвөл илүү анхаарал татахуйц харагддаг гэсэн байна.

Өөр нэгэн судалгаан дээр 55 эмэгтэйчүүдийг оролцуулжээ. Тэдний өмнө нэгэн эрийн улаан болон ногоон цамц өмссөн зураг харуулах сорилт явуулахад улаан цамц өмссөн үеийн зургийг илүү аятайхан гэж бүгд хүлээн зөвшөөрчээ. Түүнчлэн өөр өнгийн цамц өмсүүлэн улаантай харьцуулах үед улаан цамцтай зургийг илүүтэй таашаажээ.

make-people-laugh

3. Бусдад инээд бэлэглэ

Олон судалгаанаас харахад эмэгтэй хүн өөрийг нь инээлгэж чаддаг эр хүнд илүүтэй татагддаг нь ажиглагджээ. Францад хийсэн нэгэн бичил судалгааг Сэтгэлзүйн нөлөөлөл сэтгүүлд хэвлэсэнээс уншихад нэгэн эр уушийн газар ороод эмэгтэй хүн ойрхон байгаа үед хамт яваа найздаа хошин зүйл ярьж өгчээ. Дараа нь хошин зүйл ярьсан залуу эмэгтэйн утасны дугаарыг асуужээ. Харин үүнийг эсэргээр нь туршиж, хошин яриаг сонсож суусан найз нь хажуугийн ширээний эмэгтэйн утасны дугаарыг асуух гэх мэт  туршилтыг 60 удаа явуулжээ. Эрчүүдийг уушийн газраас гарч явсаны дараа судалгааны багийнхан эмэгтэйгээс тэдгээр залуусын хэн нь илүү ухаалаг, сэтгэл булаам буюу хэнтэй нь удаан хугацаанд болзохыг хүсэж байгаа талаар асуухад хошин зүйл ярьсан залуу найзаасаа гурав дахин илүү анхаарал татсан гэдэг нь тодорхой болжээ. Түүнээс гадна хошин зүйл ярьсан залуу илүү ухаантай, дур булаам гэдэг тодорхойлолтыг өгсөн байна.

wear-a-scented-deodorant

4. Үнэртэн агуулсан хөлс дарагч түрхэх

Хүмүүс шинэ үнэртэн түрхэх үедээ өөртөө итгэлтэй болдог гэж үздэг бөгөөд бусдад илүү таалагддаг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Нэгэн туршилтаар оролцогч эрчүүдийн заримд нь үнэртэй ус бүхий, анхилам тостой хөлс дарагч түрхүүлж, зарим хэсэг эрчүүдэд огт үнэргүй хөлс дарагч түрхэх даалгавар өгчээ. Дараагийн хэдэн өдөр үнэртэн бүхий хөлс дарагч түрхсэн эрчүүд өөртөө илүү итгэлтэй, өөрийгөө дур булаам гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь судалгаагаар эмэгтэйчүүд нь үнэртэнтэй хөлс дарагч түрхсэн эрчүүдийг илүү дур булаам гэж үзсэн ба хөлс дарагчынх нь үнэр сайн ялгарахгүй байгаа хэдий ч тэд өнөөх л дүгнэлтэндээ үнэнч хэвээр байжээ. Үүнээс харахад үнэртэнтэй хөлс дарагч түрхсэн эр хүн өөртөө итгэлтэй зан байдал гаргадаг ба энэ нь тэднийг илүү дур булаам харагдуулдаг гэж тодорхойлж байна.

pay-attention-to-your-partner

5.Хамтрагчдаа анхаарал халамж тавь

Австрали улсад явуулсан нэгэн судалгаагаар 90 эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд хурдан болзоо явуулжээ. Энэхүү болзооноос ямар эрэгтэй хүнийг эмэгтэйчүүд илүү таашааж байгааг ажиглажээ. Судалгааны эцэст эмэгтэй хүнд анхаарал тавьж байгаа эрэгтэйг илүүтэй таашааж байгаа нь ажиглагджээ. Эмэгтэй хүний яриаг анхааралтай сонсдог эрэгтэйчүүд харилцаандаа илүү ахиц гаргадаг болох нь ажиглагджээ.

walk-a-dog

6.Нохой хөтөлж явах

Израйл эмэгтэйчүүдийн дунд гудамжинд яваа эрчүүдийг ажиглах судалгаа явуулахад заримыг нь эрээ цээргүй гэсэн бол зарим эрчүүдийг халамжтай аав гэсэн дүгнэлтийг өгчээ. Эрээ цээргүй эрчүүд гэдэг нь араар тавьж, хэрүүл маргаан хийх эрчүүд бол халамжтай эцэг гэдэг нь ажлаа сайн хийдэг, үр хүүхдээ сайтар асардаг эрчүүд гэсэн тодорхойлолт өгсөн байна. Гэхдээ эрээ цээргүй эрчүүдийн дундаас нохой дагуулж яваа эрчүүдийг бусад нохойгүй эрчүүдээс илүүтэй аятайхан гэж дүгнэсэн нь сонирхолтой ба нохойтой эртэй удаан хугацааны харилцаа тогтоох хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ. Үүнээс үзвэл амьтан тэжээдэг эрчүүд халамжтай, урт хугацааны харилцаа тогтоох чадвартай гэж үнэлэгддэг байна. Энэ нь мөн эмэгтэй хүнийг тайван амгалан, анхаарал халамжтай, аз жаргалтай байлгаж чадах нэг байдал гэж дүгнэжээ. Тиймээс нохой дагуулж явах нь таныг илүү дур булаам, хүсэмжит хүн болгож харагдуулдаг байна. Нэгэн судалгаагаар 20 настай эр 100 эмэгтэйгээс утасны дугаарыг нь авах оролдлого хийхдээ нохойтой болон нохойгүй туршилт хийжээ. Тэрээр нохой дагуулсан үедээ илүү олон дугаар авч чадсан байна.

play-with-a-baby

7.Бага насны хүүхэдтэй тоглох

Хүүхэдтэй эвлэгхэн харьцдаг эр хүн эмэгтэйчүүдийн нүдэнд дур булаам харагддаг байна. 20 настай нэгэн эр өөрийн эгч болон түүний бяцхан хүүтэй хамт цэцэрлэгт сууж байхдаа эхний гучин минутад эгчийнхээ хүүхдийг өхөөрдөн тоглож, анхаарал халамж тавьж, дараагийн гучин минутад хүүхдийг тоож харахгүй байх туршилт явуулжээ. Эгчийгээ явсаны дараа уг залуу эмэгтэйчүүдтэй ойрхон очоод эгчийнхээ хүүхдийг эрхлүүлж, хамтдаа тоглож эхэлсэн байна. Энэ үед эмэгтэйчүүдийн 40 хувь нь түүнд анхаарлаа хандуулж, танилцаж, утасны дугаараа өгчээ. Харин хүүхдийг ойшоохгүй, хайхрахгүй байсан үед эмэгтэйчүүдийн 12 хувь нь түүнтэй танилцаж, утасны дугаараа өгсөн байна. Эмэгтэйчүүдээс залуугийн тухай асуухад хүүхэдтэй тоглож байхдаа тэр залуу дур булаам харагдаж байсан гэж хэлжээ.

wear-high-heels

8.Өндөр өсгийтэй гутал өмс

Эмэгтэй хүн өндөр өсгийтэй гутал өмссөн үед эрчүүдийн анхаарлыг илүүтэй татдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Нэгэн эмэгтэй уушийн газар орохдоо өндөр өсгийтэй гутал болон намхан өсгийтэй гутал өмсөж орох туршилт явуулжээ. Эмэгтэйг өндөр өсгийтэй гутал өмссөн үед эрчүүдийн анхаарал түүн дээр илүү тусаж байгаа нь ажиглагджээ. Үүнээс гадна өндөр өсгийтэй гутал өмссөн эмэгтэйчүүдийн хүсэлт, гуйлтыг эрэгтэйчүүд илүүтэй биелүүлэх дуртай болох нь ажиглагдсан байна.

make-yourself-look-good-by-comparison-or-association

9.Өөрийнхөө давуу байдал, дур булаам гадаад төрхөө ашиглах боломж

Сэтгэлзүйн заль мэх гэж хэлж болох энэхүү арга нь нилээн үр дүнтэй гэж хэлж болно. Та хэрвээ гадаад төрх болон бусад байдлаараа өөрөөсөө илүү хүмүүсийн дунд орох гэж байгаа бол хажуудаа өөрөөсөө гадаад үзэмж, бусад зүйлээр дутуу гэж хэлж болох хүнийг дагуулж явбал бусдын анхааралд та өртөх боломжтой. Мэдээж өөрөө гялалзан гялтагнаж, хажуудаа нунж дорой нэгнийг дагуулж явна гэдэг өөдгүй арга ч гэлээ энэ нь үргэлж бусдын анхаарлыг татдаг болохыг сэтгэлзүйчид ажиглажээ.

 

 

 

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close