АмьдралОнцлох мэдээСекс

BBC-ээс явуулсан судалгаанд оролцогсдын тал хувь нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэжээ

_98464645_gettyimages-491786484

Англи эмэгтэйчүүдийн тал хувь нь, харин эрэгтэй ажилчдын таван хүн тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэсэн судалгаа гаргажээ. Ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан эмэгтэйчүүдийн 63 хувь нь энэ талаар хэн нэгэнд хэлж байгаагүй бөгөөд эрэгтэйчүүдийн 79 хувь нь нууц хэвээр үлдээдэг гэжээ. BBC Радио5 сувгаар явуулсан судалгааны үеэр кино найруулагч Харвей Уэнстоны дуулианы дараагаар ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан түүхээ ярихыг хүссэн олон хүмүүс ханджээ. Ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан хохирогчид олон нийтийн цахим сүлжээгээр “би ч бас” гэсэн хаштагтайгаар асуудлаа хуваалцсан байна. Холливуудын кино найруулагч уг хэргийг өөрөө үгүйсгэж байгаа хэдий ч олон жүжигчид, эмэгтэйчүүд хохирогч хэмээн зарлаад байгаа юм. Радио5 сувгийн явуулсан судалгаанд Английн насанд хүрсэн 2031 иргэн оролцсоноос эмэгтэйчүүдийн 53 хувь, эрэгтэйчүүдийн 20 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан гэдгээ хэлжээ. Судалгаанд оролцогсдын 2\3 хэсэг нь бүдүүлэг наргиа болон өдөж хоргоох явдалд өртөж байсан ба долоон хүн тутмын нэг нь зөвшөөрөлгүйгээр биед нь хүрсэн тохиолдолд өртөж байсанаа ярьжээ. Эрэгтэйчүүдээс илүүтэй эмэгтэй хүмүүс дарга болон дээд албан тушаалтны бэлгийн дарамтад өртдөг тухайгаа ярьсан бөгөөд 10 эмэгтэй тутмын нэг нь ажлаасаа гарахаас өөр аргагүй байдал хүрч байжээ.

_98464641_de49

Сара Килкойн гэгч эмэгтэй Кеймбриджийн Их Сургуульд сурч байхдаа бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Зарим оролцогчид бага насандаа сургуулийн хөвгүүдийн дарамтад өртөж байсан тухайгаа ярьсан бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа мэдэгдэхийг хүсдэггүй гэжээ. “Би ч бас өртсөн” хэмээх аяныг эхлүүлсэн Тарана Берк нь бэлгийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах аян эхлүүлжээ. Тэрээр бэлгийн хүчирхийллийн эсрэг дорвитой арга хэмжээ авах болсон гэдгийг хэлж байлаа. Хүн бүр дуу хоолойгоо нэгтгэж, энэ асуудлыг нуун дарагдуулж болохгүй гэдгийг анхааруулав. Тэрээр бэлгийн дарамтад өртсөн хүмүүс болсон явдлыг дэлгэн ярихаас бүү ич. Үүнийг ил болгосноор бид зогсоож чадна хэмээн уриалж байна.

Уг шууд ярилцлагын үеэр нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эр өөрийн эмэгтэй даргынхаа бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа ярьжээ. Тэрээр дарга нь үргэлж түүний гадаад төрхийн талаар ямар нэг үг хэлж,  үсний засалт болон ямар эмэгтэй таалагддаг талаар асуудаг байсан гэжээ. Эмэгтэй ажилтны ийм байдлын тухай хүн бүр хошигнож хүлээж авдаг боловч энэ нь түүнд муухай, таагүй мэдрэмж үлдээсэн гэдгийг дурдаж байжээ. Тэрээр үүнээс болж сэтгэл санааны гутралд автаж, шаналж эхэлсэн гэдгээ ч хэлжээ.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close