АмьдралСекс

Эмэгтэйчүүд урт, удаан харилцааны явцад хамтрагчаасаа уйдах нь элбэг тохиолддог

_97788700_gettyimages-665301144

Эмэгтэйчүүдийн хувьд нэг хүнтэй сексийн удаан харилцаатай байгаа тохиолдолд уйдах үзэгдэл эрчүүдийг бодвол хоёр дахин илүү ажиглагддаг гэж судлаачид үзэж байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нас ахих тусам сексийн дуршил алга болох үед эмэгтэйчүүд хамтрагчаасаа уйдах нь элбэг тохиолддог гэж үзжээ.

Эрүүл мэндийн асуудал болон сэтгэл гутрал гэх зэрэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн дуршлыг унтраадаг. Английн судлаачдын  5000 эрэгтэй, 6700 эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаан дээр үндэслээд сексийн дур хүслийг өдөөхийн тулд эм бэлдмэл хэрэглэхээс илүүтэй, хувь хүний асуудлыг хөндөж үзэх нь зүйтэй гэжээ.

Сексологичидын хэлж байгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сексийн дуршил буурах нь олон шалтгаантай бөгөөд зарим тохиолдолд жирийн явагддаг  бол заримдаа өвчтэй, далд хэлбэрээр явагддаг байна.

Судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 15 хувь нь , эмэгтэйчүүдийн 34 хувь нь жилийн гурван сараас доошгүй хугацаанд хамтрагчаасаа уйдсаны улмаас бэлгийн харилцаанд ороогүй гэж хариулжээ.

Эрэгтэйчүүдийн хувьд хамтрагчаасаа уйдах үзэгдэл 35-44 насны хооронд, эмэгтэйчүүдийн хувьд 55-64 насны хооронд илүү тохиолддог байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтээс болж хамтрагчаасаа уйдах асуудал гараагүй болохыг судалгаагаар тогтоожээ.

Үүнээс гадна бага насны хүүхэдтэй байх нь эмэгтэйчүүдийн хувьд хамтрагчаасаа уйдах шалтгаан болдог. Түүнчлэн эрүүл мэндийн хувьд сул дорой, харилцааны хувьд таарамжгүй, мөн сексийн үед хоорондоо холбогдож, ярилцдаггүй байдал нь хүмүүс бие биенээсээ уйдах шалтгаан болдог гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

_97759927_gettyimages-507250888

Сексийн дур хүслийг сэргээх дараах таван аргыг уншигчдад хүргэж байна.

  • Асуудлыг дараа гэж хойшлуулахын оронд тухай бүрт нь ярилцаж байх. Шалтгааныг нь олохын тулд ярилцах хэрэгтэй. Энэ талаар яагаад ярилцах дургүй байгаагаа ч ойлгуулах хэрэгтэй.
  • Өөр хэлбэрээр ойртож, харилцах аргуудыг ашиглах буюу гар гараасаа хөтлөх, бие биетэйгээ зөөлөн, дотно ярилцах, тэврэх, үнсэх гэх мэтийг сексээс илүүтэй хийдэг болох нь чухал.
  • Чамайг сонсохгүй байгаа мэт сэтгэгдэл нь сексийн дур хүслийг унтраадаг. Тиймээс хамтрагчаа хүндэтгэж, чухалчилдаг гэдгээ харуул.
  • Сексологич болон мэргэжлийн хүмүүс дээр очиж зөвлөгөө авахдаа хамтрагчтайгаа хамт очиж
  • Олон харилцаа сексгүйгээр сайхан үргэлжилдэг учраас тайвшраад, хамтрагчдаа хугацаа олго.

Сескийн талаар ярилцдаг хосууд бие биенээсээ уйдах үзэгдэл ховор гэдгийг судалгаа харуулсан байна. Бэлгийн ажлын хувьд асуудалтай болон харилцаандаа сэтгэл хангалуун бус хүмүүс хамтрагчаасаа уйдах нь амархан байдагыг тогтоожээ.

Эмэгтэйчүүдийн хувьд хамтрагч нь сексийн ижил сонирхолгүй байх, таалагддаг болон таалагдахгүй зүйлсээ харилцан ярилцахгүй байх нь хамтрагчаасаа уйдах шалтгаан болдог гэж тайлбарлаж байна.

Эмч, мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар зөвхөн эм, бэлдмэлээр энэ бүхнийг эмчлэх аргагүй бөгөөд сэтгэлзүйг давхар эмчлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Секс бол хосуудын хоорондох хувийн нууц харилцаа учраас олон нийтэд дэлгэх боломжгүй. Ийм учраас хосууд хоорондоо нээлттэй байх нь хамгийн шилдэг арга гэдгийг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close