АмьдралОнцлох мэдээХүн төрөлхтөн

Бидний амьдралыг удирддаг сэтгэлзүйн 10 хуурмаг үйлдэл

  1. “Чанагдаж буй мэлхий”

15862860-9446060-7-12ImageOther-article-0-1504022858-1504022878-0-1504536929-0-1504553124-1504553126-650-1-1504553126-650-04f9ebaa03-1504678431

Энэ нь бодит байдлаас үндэслэн гаргасан бөгөөд мэлхий нь хүйтэн цустай амьтан. Түүнийг халуун усанд чанах үед тухайн усны хэм ихсэх тусам мэлхий биеийн хэмээ тухайн усны хэмтэй тохируулан суусаар байдаг. Ус буцалж байхад ч мэлхий тэндээ биеийн хэмээ тохируулан сууж л байдаг. Нэг ёсондоо дасан зохицож байгаа хэлбэр юм.

Хүн үүнтэй адил дасан зохицох сэтгэлзүйн чадвартай болдог. Тухайн нөхцөл байдалд тохирч, сэтгэлзүйгээрээ уг байдлыг хэвийн үзэгдэл мэт хүлээж авсаар яваандаа үүндээ дасаж, уусдаг. Хүнд хэцүү харилцаа болон дааж давшгүй ажлын ачааллыг тоохгүй явсаар эцэст нь үүндээ уусаж, өөрийг нь сүйрүүлэх хүртэл анзаарахгүй байж чаддаг.

2. Уламжлалт сэтгэлгээ

Бидний тархи хуучин дадал зуршил, уламжлалт сэтгэлгээнээс салах дургүй учраас шинэ зүйлийг хүлээж авахыг хүсдэггүй. Бүтэн зууны турш хүмүүс дэлхий хавтгай гэдэгт итгэж явсан гэдэг бол үүний нэг жишээ юм. Уламжлалт сэтгэлгээгээр бодох нь хамаагүй амар байдаг учраас зарим хүн шинэ зүйлийн талаар бодохыг ч хүсдэггүй. Хүмүүс хуучин мэдээлэл болон дасал болсон мэдрэмжиндээ баяртай гэж хэлж чаддаггүй.

3. Цацагт хяруулын үйлдэл

       15862960-9446260-5-12ImageOther-article-0-1504022410-1504022413-0-1504536988-0-1504553177-1504553179-650-1-1504553179-650-8bf6fb0cc5-1504678431

Бүх зүйл буруугаар эргэх үед бид тухайн асуудлынхаа талаар ихийг бодохыг хүсдэггүй. Яг л цацагт хяруул толгойгоо элсрүү шааж орхидогтой адил. Бид өөрсдийгөө бухимдуулах зүйлсээс зайлсхийж, аль болох асуудлаас зугатахыг хичээдэг. Асуудлаас зайлсхийхийг ийнхүү цацагт хяруулын үйлдэл хэмээн нэрлэдэг.

4. Үл үзэгдэх  хар цэг

Бид өөрсдийгөө танин мэдэх чадваргүй болдог. Үл үзэгдэх цэг гэдэг нь хүн бусдын алдааг шүүмжлэх хэрнээ өөрийн алдааг үл ухамсарлахыг хэлж байгаа юм. Үүнийг Монголчууд хүний толгой дээрхи тэвнийг харчихаад өөрийн толгой дээрхи тэмээг харахгүй хэмээн егөөдөж хэлдэг. Өөрийгөө үл анзааран бусдыг шүүмжлэхийг зарим хүн байнга давтамжтай хийдэг.

5. Өөрт тустай зүйлийг үгүйсгэх чадвар

Бид ихэнхидээ мэдээллийн үнэ цэнийг хэтрүүлдэг. Ялангуяа шийдвэр гаргах үедээ энэ байдал ихээр ажиглагддаг. Хорт зуршлаасаа салахыг хүсэхгүй учраас хорт зуршлынхаа талаар сайн жишээ олж хэлэх хүн ч бий. Тамхи татах нь хортой гэж хэлвэл тамхи татаад 100 насалсан хүн байж л байна гэх мэт ямар нэг хариу бодож олж чаддаг. Тархи энэ үед өөрийгөө онцгой хэмээн харагдуулах ямар нэг хариулт бодоод олчихдог. Өөрийн дутагдалтай тал болон муу зуршлыг хамгаалах ямар нэг арга заавал олохыг ийнхүү нэрлэдэг.

6. “Крюгерийн сануулга”

Бид шинэ зүйлтэй нүүр тулах үед өөрсдийгөө дөвийлгөж эхэлдэг. Ашигтай зөвлөгөө өгсөн хүнийг хайхралгүй, өөрийгөө хэт үнэлж, бусдыг дорд үзэж эхэлдэг. Туршлага хуримтлуулах, илүү ихийг суралцах ёстой гэх санаа илрэх үед хүний өөртөө итгэх итгэл үүнийг ухамсаргүйгээр үгүйсгэж эхэлдэг.

7. Эрсдэлгүй сонголт

      15863160-9446560-3-12ImageOther-article-0-1504021975-1504021979-0-1504537081-0-1504553256-1504553259-650-1-1504553259-650-548a201fdf-1504678431

Судалгаанд оролцсон  хүмүүст бага зэрэг эрсдлийг огт эрсдэлгүй болгож бууруулах, эсвэл томоохон эрсдлийг алгасахыг санал болгоход дийлэнхи нь эрсдэлгүй байдлыг сонгожээ. Онгоцны ослын эрсдлийг үл тоомсорлох, машины ослын тоо баримтыг багасгаж бодох гэх мэт үйлдлүүд тархинд ухамсаргүйгээр үйлдэгдэж байдаг.

8. “Хувин дүүрэн хавч”

                                 crabs-in-a-bucket-300x238

Хавчыг бариад хувинд олноор нь хийсэн тохиолдолд тэр хувингаас нэг л хавч дээш авиран гарах гэж оролдох үед бусад хавчнууд зугатах гэж оролдсон хавчыг доош нь чангааж эхэлдэг. Үүнийг монголоор “Тамын тогооны үлгэр” гэж ч нэрлэдэг. Тамын тогоонд чанагдаж байгаа хүмүүс нэгнийгээ тогооноос гарах гэж авирахад нь адилхан үхэхийн тулд доош чангааж эхэлдэг гэсэн үлгэр байдаг. Үүний адил хүмүүс бусдыг өөрөөсөө илүү гарах вий гэхээс үргэлж айж байдаг. Учир нь өөрийгөө бусдаас дор гэж харьцуулахыг хүсдэггүй. Өөртөө хүсдэг зүйлээ бусдад хүсдэггүй байх нь үүний нэг жишээ юм.

9. “Үнэг эмч”

Энэхүү үйлдэл нь өнөөг хүртэл аюултайд тооцогддог. Энэ бол худал мэдээллийг олон нийтэд тараах үзэгдэл юм. Ихэнхи тохиолдолд бусдыг татахын тулд хийдэг үйлдэл юм. Уран цэцэн үгээр ярих хэн нэгний сайхан үгэнд итгэх нь үнэг эмчийн арга заль гэж нэрлэгддэг. Тэрхүү үг нь ихэвчлэн худал мэдээлэл, хуурмаг үгс байдаг. Орчин үед шинжлэх ухааны худал мэдээлэл олон нийтэд тархах нь элбэг болсоноор үүнийг жишээлж болно.

10. Сэтгэл хөдлөлийн зөн совин

       15863310-9586510-kfmbjj5gfd-0-1504610785-1504610790-650-1-1504610790-650-d34810b74e-1504678431

Энэ нь хайр дурлалын харилцаанд илүүтэй тохиолддог. Шинэ танилцсан хүнтэйгээ тохирч байгаа мэт мэдрэмж төрөх үед үүнийг хайр хэмээн андуурах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд түүнтэй хуримаа хийгээд, гайхалтай сайхан амьдрах мэтээр төсөөлж эхэлдэг. Тэрхүү сайхан мэдрэмж устаж алга болсоны дараа бид сэтгэлээр унаж эхэлдэг. Таны төсөөлж байсан шиг зүйл болохгүй гэдгийг мэдэх үед хүлээлтээс үүссэн сэтгэл гутрал илэрдэг.  Аливаа зүйлээс хүлээх хүлээлтээ өндөр байлгах тусам сэтгэлээр унах нь илүү байдаг. Хүлээж байсан зүйл бүтэхгүй, цаг гарзадсан мэт санагдахад бид маш ихээр гутардаг.

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close