АмьдралЭрүүл мэнд

Үргэлж гомдоллох нь тархинд сөрөг нөлөө үзүүлдэг

istock-674820814.jpg__640x360_q85_crop_subsampling-2

Хүмүүс минут тутамд нэг удаа гомдоллож, сэтгэл дундуур байдаг гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Заримдаа гомдоллох нь хорхой хүргэм таашаал өгдөг боловч энэ нь хүний тархинд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг анхааруулж байна. [inlinetweet prefix=”” tweeter=”” suffix=””]Хүний тархи байнга ажиллаж байдаг хэдий ч хэт их ачааллал даахгүй.[/inlinetweet] Хэт их гомдоллох үед мэдрэлийн эсүүд хоорондоо орооцолдож, мэдээллээр дүүрч эхэлдэг. Ингэснээр энэ дадал зуршлыг дараагийн удаа давтахад хялбар болж эхэлнэ. Та дараагийн удаа өөрийгөө гомдоллож байгаагаа ч анзаарахаа больж, хэвийн үзэгдэл болж хувирна.

Үүнд тархиа буруутгах хэрэггүй. Жишээлбэл голыг гатлах болгондоо шинээр гүүр барьж байгаатай адил гэсэн үг.  Мэдрэлийн эсүүд хоорондоо ойрхон үржиж байдаг бөгөөд тэдгээрийн хоорондын холбоос тогтвортой байдаг. Судлаачид үүнийг “Мэдрэлийн эсүүд хамтран ачааллаж, хамтдаа холбогдож байдаг” гэж тайлбарладаг.

Ахин дахин гомдоллох нь тархинд мэдээлэл үлдээж, дараагийн удаа ахиад гомдоллох шалтгааны үндэс суурийг тавьдаг. Дараагийн удаа та эргэн тойрноосоо эерэг байдлыг харахаас илүүтэй сөрөг байдлыг нэн тэргүүнд анзаардаг болно  гэсэн үг. Байнга гомдоллох нь таны дадал зуршил, зан төлөв болж хувирдаг. Ингэснээр хүмүүс таныг тэр байдлаар чинь дүгнэдэг болно.

download (15)

Стэнфордын Их Сургуулийн хэсэг эрдэмтдийн судалснаар гомдоллох нь тархины асуудал шийдвэрлэдэг, ухамсарт бодол үүсэх мэдрэлийн хэсгийг гэмтээдэг болохыг тогтоожээ. Үүнийг гэмтээх нь маш аюултай бөгөөд ирээдүйд зөнөх өвчинд нэрвэгдэх өндөр эрсдэлтэй.

Үргэлж гомдоллох нь эрүүл мэндэд муу гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Гомдоллох үед гүн стресст автах даавар ялгардаг. Кортизол нь даралт өсөх, цусан дахь сахарын хэмжээ ихсэхэд нөлөөлдөг бөгөөд ингэснээр та өөрийгөө хянах чадваргүй болно. Гомдоллох үед кортизолын хэмжээ ихэсч дархлааны системийг гэмтээдэг бөгөөд бие дэх холестрол ихэсч, чихрийн шижин, зүрх судасны өвчлөл, таргалалт үүсэх нөхцөл бүрддэг. Үүнээс гадна цус харвалт үүсэх шалтгаан болдог.

Хүн төрөлхтөн нийгэмшиж эхэлсэн цагаас тархины үйл ажиллагаа хүрээлэн буй орчноос хамааралтайгаар ачааллаж эхэлсэн. Энэ үйл явцыг мэдрэлийн эсийн толин тусгал гэж нэрлэдэг. Гомдоллох нь тамхи татахтай ижил үр дүн үзүүлдэг гэвэл хэр хортой санагдаж байна? Эргэн тойрныхоо бүх зүйлд гомдоллодог хүнээс аль болох зайгаа барих хэрэгтэй. Хэт их гомдоллодог хүн бусдыг өөртөө уруу татаж, халдварлуулснаар өөрөө тайвширдаг. Тамхичин хүний дэргэд өдөржин байж чадахгүйтэй адил байнга гомдоллодог хүнтэй хамт байж болохгүй.

Гомдолломоор санагдаад байвал дараах аргуудыг хэрэглээрэй. Эхлээд аливаа зүйлд талархаж сурах буюу хандлагаа өөрчлөн хөгжүүлэх гээд оролдоод үз. Хэрвээ та гомдол гаргамаар санагдвал ямар нэг талархууштай зүйлийн талаар бодож эхлээрэй. Юунд талархах вэ гэдгээ бодож бясалгаж сууж болохгүй. Ингэснээр илүү их стресст автана. Судлаачдын үзэж байгаагаар талархаж сурах дадал зуршлаа хөгжүүлсэн хүмүүсийн стрессийн даавар багасдаг болохыг тогтоожээ. Хэрвээ сөрөг бодолд автах гээд байвал эерэг зүйлийн талаар бодохыг хичээ. Эерэг хандлагаар аливаад хандах нь амьдралын утга учир юм.

Дараа нь үнэхээр чухал, шаардлагатай нөхцөл байдалд гомдол гаргаж бай. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд буюу тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн зүйлдээ гомдоллож бай. Энэ тохиолдолд өөрийн зорилгоо тодорхой болго. Гомдоллохоосоо өмнө юуны төлөө гэдгээ ойлгож ярих хэрэгтэй. Хэрвээ зорилгоо тодорхойлчихвол яг тухайн нөхцөл байдлыг л засаж залруулахын тулд гомдоллож байгаагаа ойлгоно. Энэ нөхцөлд эхлээд эерэг зүйлийг дурдахыг хичээ. Хүмүүсийг сөрөг бодлоор хучихгүй эхлүүлж, дараа нь гомдлоо гаргаж болно. Жишээ нь үйлчилгээний газар гомдол гаргахдаа “Би танайхаар олон жил үйлчлүүллээ. Үргэлж таатай байсан” гэх мэтээр өгүүлбэрээ эхлүүлж болно. Үүнээс цаашлаад өнгөрсөн бүх түүхийг сөхөж ярих шаардлагагүй. Яг тухайн агшинд юу болж өнгөрснийг дурдах нь зүйтэй. “Танай ажилтан надтай бүдүүлэг харьцсан” гэж хэлэхийн оронд яг юу болсон талаар тодорхой ярь. “Би танайхаар ахин хэзээ ч үйлчлүүлэхгүй” гэж хэлэхийн оронд яагаад тэднийхээр ахин үйлчлүүлэхгүй болсон учир шалтгаанаа тайлбарла. “Би танай үйлчилгээг сайжраасай гэж хүсэж байна. Ингэвэл танай үйл ажиллагаа сайжрах юм шиг санагдаж байна” гэх мэт нөхөрсөг гомдол гаргаж  болно.

Гомдол гаргах нь архи, тамхи хэтрүүлэн хэрэглэж, өдөржин буйдан дээр зурагт ширтэж суухтай ижил хор уршигтай гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэхүү зөвлөгөөг дагаж, өөрийгөө стрессээс чөлөөлж, эерэг бодлоор өөрийгөө дүүргэж яваарай.

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close