АмьдралУран зохиол

Хэлд ороогүй хүүхдэд квантын физик зааж болно

dc5716be-8bc4-4eb4-b346-d555c1b00d87

Цагаан толгойн үсгийн дараалал заах үед К үсэг дээр ирэхээр ямар үг ашиглахаа мэддэг үү? Энэ тохиолдолд та бага насны хүүхэддээ квантын онолын талаар зааж болно гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Хэлд ороогүй хүүхэд амьтдын зургийг дуу авиагаар илэрхийлэн сурдаг. Үхэр үмбүү, нохой хав хав, муур миу гэх мэт. Харин нугас куак куак гэж зааж өгч болно. Математикч, физикч Крис Ферри “Бяцхан жаалуудад зориулсан квантын физик” гэдэг ном бичжээ. 2013 онд тэрээр бяцхан хүүхдүүдэд зориулсан ном бичих талаар санаагаа хэлэхэд түүний гэр бүлийнхэн болон найзууд нь дэмжиж байжээ. Түүний номын санааг Марк Цукерберг дэмжиж эхнэр болон дөнгөж төрсөн хүүхэдтэйгээ уг номыг уншиж байгаа мэт зургаа авхуулжээ. Түүнээс хойш Ферри “Бяцхан хүүхдүүдэд зориулсан пуужингийн шинжлэх ухаан”, Бяцхан жаалуудад зориулсан харьцангуйн онол”, “Бяцхан жаалуудад зориулсан Ньютоны физик”, “Бяцхан жаалуудад зориулсан гэрлийн физик” гэх мэт олон ном бичсэн нь бага насны хүүхдэд зориулсан хялбаршуулсан бүтээлүүд юм.

ab66ba0d-0095-4fa1-a0d8-fcac809408b5

2017-08-25_16.20.02

Бяцхан жаалуудын анхны физикийн номнууд яг л нэр шигээ байх болно. Эдгээр номонд физикийн онолуудын ойлгоход төвөгтэй зүйлүүдийг ямар ч насны хүүхэд ойлгох хэмжээнд тайлбарлан бичжээ. Эдгээр ном бүрийн эхэнд “Энэ бол бөмбөг” гэдэг өгүүлбэрээр эхлээд бүгд нэгэн ижил зургаар нүүрээ чимжээ. Үүнээс цааш ном бүр өөрийн гарчигтаа тохирсон агуулгатай. Жишээ нь харьцангуйн онолын талаар номын дараагийн өгүүлбэрт “Энэ бөмбөг масстай” гэх мэт. Мэдээж энэ ном нь квантын физиктээ гол биш бөгөөд  хүүхэддээ ирээдүйд өөрт нь хэрэгтэй мэдээллийг багаас нь сануулж өгөхийг чухалчилсан гэж зохиолч хэлжээ. Хүүхэд энэ номыг ойлгохгүй ч гэлээ та үүнийг уншаад ойлголт авах ч юм билүү. Хэрвээ та өөрөө ч ойлгохгүй байвал хүүхдээ том болсон хойно түүнээс асууж мэдэж аваарай.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close