ЗугаацалОнцлох мэдээУрлаг

“Хаан ширээний тоглоом” шоуны хулгайд алдсан материалыг хадгалж буй этгээдүүдийг баривчилж эхэллээ

_97332926_49b7eb0e-ca49-4d1c-a771-9258a53fd1fd

Энэтхэгийн цагдаа нар “Хаан ширээний тоглоом” киноны гараагүй ангиудыг тараахыг завдсан дөрвөн хүнийг сэжигтнээр баривчилжээ.

Тэдгээр этгээдүүдийн гурав нь Прайм Фокус технологийн ажилчид байсан бөгөөд үлдсэн нэг нь өмнө нь энэ компанид ажиллаж байжээ.

Прайм Фокус нь Мумбайд байдаг компани ба Энэтхэгийн Хотстар хэмээх хулгайн киноны сувагт уг шинэ ангиудыг худалдахаар төлөвлөж байжээ. Энэхүү шоу нь телевизийн түүхэнд хамгийн ихээр зохиогчийн эрх зөрчигдсөн киногоор тодроод байгаа юм.

Долдугаар бүлгийн дөрөвдүгээр ангийг олон нийтэд үзүүлэхээс хэд хоногийн өмнө буюу наймдугаар сарын дөрөвний өдөр тараажээ.

_97333071_game-of-thrones-eastwatch-jon-snow-05

HBO сувгаар дамжуулан хүргэдэг уг шоуны өмнөх ангиудыг ч цацагдахаас өмнө олонд хулгайгаар тарааж байсан түүх бий. Сүүлийн ангиудыг хакердсан этгээдүүд 1,5терабайт материал хулгайлсан бөгөөд үүнд “Baller” , “104-р өрөө”, “Хаан ширээний тоглоом” кинонууд багтаж байна. Өнгөрөгч даваа гаригт тэд зарим цацагдаагүй материалуудыг олонд дэлгэжээ.

Баривчлагдсан дөрвөн хүнд байгаа материалууд тараагдсан ангиуд байсаныг албаныхан мэдээлж байна.

Баривчлагдсан дөрвөн хүнийг хуулийн дагуу шийтгэл хүлээлгэж, наймдугаар сарын 21 хүртэл хорих болно гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close