ЗугаацалОдууд

20 настай загвар өмсөгч хүний наймааны золиос болох дөхжээ

ayling1

Английн загвар өмсөгч Клое Айлинг нь интернэтээр зарагдаж, хүний наймааны золиос болох гэж байсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Тэрээр цагдаагийнхны ачаар олдсон бөгөөд энэ тухайгаа өөрөө ярихдаа одоо ч итгэж чадахгүй, сэтгэл санаа нь үймэрч, цэгцтэй бодож чадахгүй байна хэмээн дурджээ.

Английн загвар өмсөгч Клое Айлинг нь Лондонд амьдардаг ба Миланд загвар өмсөгч шалгаруулах хуурамч зарын дагуу хулгайлагдаж, нэгэн жижиг байшинд хоригдож байжээ. Түүнийг хулгайлсан этгээдүүд интернэтийн хар зах дээр өндөр үнээр зарах гэж байжээ.

IMG_cnoy31

“Би аймшигтай зүйлийг туулаад ирлээ. Би амьдралдаа ингэтлээ айж байгаагүй. Агшин, хором, цаг бүрт айдас нэмэгдэж байсан” хэмээн тэрээр яриандаа дурдсан байна.

Тэрээр Итали болон Английн удирдлагуудад түүний амийг аварсанд талархаж байгаагаа илэрхийлээд, дөрвөн долоо хоногийн дараа гэртээ эсэн мэнд эргэн ирсэндээ баяртай байгаагаа хэлэв.

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close