АмьдралСекс

Хүн төрөлхтний сексийн эрин дуусаж байна

shutterstock_423653119

Их хотын секс киноны 1998 оны цуврал дээр Мирандагийн хэлснээр бол 50 жилийн дараа эрчүүдийн хэрэг огт байхгүй болно гэсэн. Үнэний хувьтай ч байж болох юм. Эмэгтэйчүүд эрчүүдтэй бараг ярилцахаа больсон. Хүүхэдтэй болохын тулд тэдний туслалцаа хэрэггүй болтол анагаах ухаан хөгжсөн. Сексдэхийн тулд ч тэдний хэрэг үгүй болж эхэллээ.

Үүний нэг жишээ бол төрөл бүрийн өдөөгчтэй хиймэл эрхтнүүд. Сексологичдын олж мэдсэнээр эсрэг хүйстний хүмүүс бие биеэ сонирхох хандлага улам буурч, хоорондоо ярилцахаас илүүтэй утсандаа анхаарал хандуулах болсоныг онцолж байна. Оройн хоолонд орж байхдаа утсаа оролдон суух нь хэвийн үзэгдэл болжээ.

sex-dinner-for-nadia

Секс төхөөрөмжүүдийн сэргэн мандалт эхэлж байна гэж хэлж болно. Хиймэл үтрээ, хиймэл эр бэлэг эрхтэн, хийсвэр ертөнц дэх порно кино, зэрэг нь хүний сонирхлыг өөр зүгт татаж, жирийн харилцаанаас өөр төрлөөр таашаал авах сонирхлыг өдөөж байна. 2009 онд хийсэн судалгаанаас үзвэл нийт Америкчуудын талаас илүү хувь нь хамтрагчтайгаа болон ганцаараа байхдаа хиймэл бэлэг эрхтэн ашиглахыг илүүд үзэх болсон гэх дүн гарчээ. Дэлхий даяар сексийн хэрэгсэл, тоглоомын нийт худалдаа 15 тэрбум долларт хүрсэн байна. Интернетээр худалдаа хийх үзүүлэлт ч огцом өссөн. Хиймэл ертөнц дэх секс, хиймэл хүүхэлдэй, секс робот зэрэг нь хүчээ авч байна.

2016 оны 12 сард хийсэн судалгаанаас харвал хиймэл ертөнцөд хийх сексийн хандалт 38 саяд хүрсэн гэх тооцоо байна. Хиймэл дүрслэлээр харуулдаг нүдний шил нь илүү өргөн дэлгэцээр харуулдаг болсон нь хэрэглэгчдэд туршиж үзэхийг хүсэх эрмэлзлэл төрүүлж байгаа нь гарцаагүй.

shutterstock_433161205

Сайн мэдээ гэвэл хиймэл чичиргээтэй эрхтэн хэрэглэх дуртай эмэгтэйчүүд ариун цэврийн хувьд илүү найдвартай байдаг. Үүнээс гадна хиймэл эрхтэн хэрэглэдэг эмэгтэйчүүд сексийн хувьд илүү туршлагажиж, мэдрэмжтэй хандаж, дур тавих боломжоо нэмэгдүүлдэг болох нь ажиглагджээ. Хиймэл эрхтэн нь эмэгтэйчүүдийн хэлүүг гэмтээдэг гэсэн цуурхал байдаг хэдий ч  мэргэжилтнүүд үүнийг эрс няцааж байна. Хүүхдийн тоглоомонд хэрэглэгдэх хуванцар, химийн гаралтай бодисуудыг хэдийнэ хориглож эхэлсэн. Гэхдээ секс тоглоомд ашиглагддаг феталит нь хүний биед ямар нэг хортой нөлөө үзүүлдэг гэдгийг хараахан нотлоогүй боловч хэрэв та болгоомжилж байгаа бол бусад материалаар ч хийсэн бүтээгдэхүүнүүд байдаг.

Технологи хөгжихийн хэрээр хиймэл оюун ухаанаар бүгдийг орлуулах боломж гарч ирсэн. Роботуудын хувьд ч сэтгэл хөдлөл, үйл хөдлөлийн нарийвчилсан загвартай болох боломжтой. Хэрвээ хиймэл оюун ухаан хүн төрөлхтний сексийн орчинд нэвтэрч эхэлвэл хүмүүс хоорондын харилцаа улам хөндийрөх болно гэдгийг судлаачид анхааруулж байна.

shutterstock_210886621

Энэ талаар олон кинонд тусгаж харуулсан байдагаас 2013 онд хийсэн “Тэр эмэгтэй” кинонд нэгэн залуу хиймэл оюун ухаантай утсаар холбогдож, өдөржин түүнтэй ярилцаж, түүнд дасаж, дурладаг тухай гардаг. Эцэст нь уг хиймэл оюун ухаан ажиллагаагүй болсноор ярилцагч залуу шархалж үлддэг.

Бодит харилцаа, хайр сэтгэл нь хүний зүрхийг шархлуулдаг, гэмтээдэг, гонсойлгодогоос үүдээд хүмүүсийн сонирхол хиймэл оюун ухаанд татагдаж болохыг үгүйсгэхгүй. Ирээдүйн хиймэл оюун ухаант роботуудыг хүний зүрх сэтгэлийг гонсойлгохгүй, шархлуулахгүй бүтээхээр зорих хэдий ч магадгүй хүн төрөлхтний хувьд хэн нэгэнд хаягдаж, гологдож хоцрох нь амьдралыг утга учиртай болгодог байх. Тэгвэл ирээдүйн хиймэл оюун ухаанд энэ тохиргоог суулгах нь зөв болов уу?

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close