АмьдралСекс

Амьдралдаа үзэх ёстой сексийн 8 төрөл

7427706_8-sex-positions-to-try-if-youre-feeling_61448261_m

Хосуудын амьдралд тохиолддог олон асуудлууд байдагаас сексийн ханамж унтрах, таашаал авахаа болих, уйдах, сексийн давтамж холдох зэрэг юм. Амьдралдаа хийж үзэх сексийн төрлүүдээс дараах төрлүүдийг онцгойлон хийж үзээрэй.

  1. Хуримын секс

Гэрлээд 10 жил өнгөрсөн хэдий ч халууханаараа байхыг хүн бүр хүсдэг. Тэгвэл энэ байдлаа хадгалахын тулд та өглөө хайртаасаа түрүүлж сэрээд халуухан үгтэй зурвас бичээд орныхоо дэргэд наагаад үлдээ. Орой ажил тарах хүртэл таны зурвасын тухай бодож өнгөрөөг. Тэр болтол хэрхэн сексдэх талаараа төсөөлөн бодож болно. Гэртээ ирсэн хойноо түүнийг хүсэж байгаагаа илэрхийлж үнсээд хэзээ ч үнсүүлдэггүй газраа үнсэхийг хүсэж болно. Хийж байгаагүй байрлалаа туршиж, хамтрагчдаа хэзээ ч өгч байгаагүй таашаалыг өгөөрэй.

2.Гэртээ яаралтай ир гэж дуудах

Хол явж байгаад гэртээ ирэхэд гэр бүлийн тань хүн эзгүй байвал утсаар ярьж, хүсэж байгаагаа илэрхийлээд хурдан гэртээ ирэхийг эелдэгээр гуйгаарай. Түүнийг гэртээ ирэхээс өмнө усанд орж, тачаангуй маягаар угтаж бүх зүйлийг сайхан үргэлжүүлнэ.

sex-positions-main

3.Хэрүүлийг намжаах секс

Урлаж бухимдах, маргалдах үе хосуудад гаралгүй яахав. Гэхдээ эвлэрэхийг хүсвэл түүнтэй секс хийж болно. Хэрэлдсэн үедээ секс хийвэл дааврын хэмжээ ихсэж, дур тавих мэдрэмж өндөрсөх магадлалтай. Уур бухимдлаа сексээр тайлах шиг зөв юм гэж хаа байхав.

4.Салахын өмнөх секс

Заримдаа харилцаа бүтэлгүйтэй, хосууд салахаас өөр аргагүй байдалд хүрэх нь бий. Гэхдээ сүүлийн удаа гэдэг үгийг хэлээд үз. Хэрвээ сүүлийн удаа сексдээд хэн хэн нь юу ч мэдрэхгүй бол салах ёстой гэдгээ аль аль нь ойлгох болно. Магадгүй сүүлийн секс чинь харилцааны чинь үргэлжлэл ч болох юм билүү. Заримдаа юмс гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг. Энэ сексийг хийхдээ хамгийн эмзэг мэдрэмтгий хэсгүүддээ анхаарал хандуулж, үнсэж таалахыг гуйгаарай.

5. Төрсөн өдрийн секс

Үдшийг онцгой сайхан газар өнгөрүүлж, хамт байхдаа түүнийг өдөж, тачаангуй байдал үзүүлж, түүнийг хүсэмжилж байгаагаа илэрхийлээрэй. Жилийн энэ өдөр төрсөн өдрийн бэлэг болгож түүнийг хүсэж байгаагаа илэрхийлвэл хамтрагч чинь баяртай байх болно.

47037838

6. Анх удаа хийж буй мэт секс

Хэн нэгэнтэй анх удаа сексдэхэд ямар байдагаа санах гэж оролд доо. Хамтрагчтайгаа анх удаа сексдэхдээ юу бодож, мэдэрч байсанаа эргэн дурсаад яг л анх удаа хийх гэж байгаа мэт аашлаарай.

7. Аялалын үеэр секс 

Нэг өдрийг амралтын өдөр болгон, агаар салхинд гарангаа хамтрагчтайгаа огт өөр секс хийхийг хичээгээрэй. Гэртээ хийдэгээс өөр мэдрэмж авахын тулд янз бүрийн байрлал туршиж болно. Амарч яваа хүмүүс юунд ч яардаггүй шиг яг л тийм байдлаар сексдээрэй.

1-main-sex-position

8. Хүүхэдтэй болохыг хүсэх секс

Ихэнхи хосууд хүүхэдтэй болохыг хүсэж сексдэх үедээ маш хичээнгүй, анхааралтай хийдэг. Энэ үедээ тэд илүү холбогдож, бие биеэ мэдэрч чаддаг. Яг ийм сексийг хийхдээ үндсэн байрлалаар хийвэл хамгийн тохиромжтой.

 

 

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Шинэ мэдээлэл
Close
Back to top button
Close
Close