АмьдралСекс

Харилцаанд ордог ч гэлээ хааяа гар хангалга хийхийн ашигтай талууд

why-you-should-masturbate-in-relationship

Гар хангалгыг зөвхөн ганц бие байхдаа хийдэг гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Та хэн нэгэнтэй сексийн харилцаатай байх үедээ ч гар хангалга хийж байх нь эрүүл мэнд болоод сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг. Гар хангалга хийхийн ашигтай талуудаас дурдвал:

  1. Сексийн унасан харилцааг сэргээх хүчин зүйл болно

Нэг хамтрагчтайгаа удаан хамт байхаар секс хийх давтамж буурч, дур хүсэл, сонирхол аажмаар буурах тохиолдол байдаг. Магадгүй завгүй, ажил ихтэй, амьдралын хэмнэлээс болоод хамтрагчтайгаа секс хийх нь багассан бол гар хангалга хийх нь тустай. Ганцаараа байхдаа гар хангалга хийх нь таныг секс хийх хүсэлтэй болгож, сэргээх болно. Их хийх тусам илүү их сексийн дуршилтай болох хандлагатай.

02-why-you-should-masturbate-in-relationship

2. Сексийн идэвхитэй байх чөлөөт сэтгэлгээг дэмжиж өгдөг

Тачаангуй жүжигчиныг төсөөлөн бодож, хэн нэгэн хүсэмжит эртэй тааралдан нялуурч байгаагаар төсөөлөн ургуулан бодох нь таны сексийн идэвхийг сэргээж өгдөг. Таны төсөөлөлд хязгаар байхгүй. Энэ төсөөллөө хамтрагчтайгаа хэрэгжүүлж болно. Гар хангалга хийхдээ ямар нэг сексийн галзуу зүйлийг төсөөлөн бод. Хэн ч таны төсөөлөлд саад болохгүй учир энэ таны нууц болж үлдэнэ. Хэрвээ энэ төсөөллөө хэрэгжүүлэхийг хүсвэл хамтрагчтайгаа ярилцаад үзээрэй.

3. Хамтрагчаасаа шалтгаалахгүйгээр аз жаргалтай мэдрэмж өгнө

Хамтдаа удаан байсан хосуудын сексийн дур таашаал авах мэдрэмж заримдаа унах тохиолдол байдаг. Гар хангалга хийх үед өөртөө таашаал мэдрэмж өгч, өөрийгөө хангах гайхалтай боломж гарч ирнэ. Энэ нь танд өөрийгөө аз жаргалтай байлгаж чадна гэсэн итгэл үнэмшил суулгах юм.

04-why-you-should-masturbate-in-relationship

4. Ядаргааг тайлах шидтэй

Харилцаандаа стрессгүй байхыг хүн бүр хүсдэг. Хамтрагчтайгаа, нөхөртэйгээ, эхнэртэйгээ үл ойлголцох, ажлын, амьдралын өдөр тутмын дарамтаас салах гайхалтай арга бол гар хангалга юм.  Гар хангалга хийхэд сэтгэл санаа өргөгдөж, бие тавирч, амран, ядаргаа арилдаг. Гар хангалга хийсэнээр допамин ялгардаг. Энэ нь хүний биеийг тайвшруулан, амраах зориулалттай.

5. Өөрөө өөрийнхөө биеийг таньж мэдэх тустай

Гар хангалга хийсэнээр өөрийн бие эрхтнийг таньж мэдэж ойлгох болно. Таны биеийн аль хэсэг илүү мэдрэмтгий болоод юунд дургүй, юунд дуртай байгаагаа олж мэдэх боломж юм. Үүнийг олж мэдсэнээр хамтрагчтайгаа ойлголцоход амар болно. Нас ахих тусам хүний биеийн мэдрэмжтэй хэсгүүд өөрчлөгдөж байдаг. Өнгөрсөн хугацаанд мэдэрдэг байсан зүйлдээ одоо дургүй болсон эсэхээ гар хангалга хийсэнээр мэдэх боложмтой. Гар хангалга нь хүнд үргэлж шинэ, сонин зүйлсийг туршиж үзэх, хувийн орон зайг олгож байдаг.

06-why-you-should-masturbate-in-relationship

6. Сарын тэмдэг ирэх үеийн зовиурыг намжаана

Сарын тэмдэг ирэхээс өмнөх үеийн зовиуртай үед гар хангалга хийвэл бие тайвширч, өвдөлт намждаг. Сарын тэмдэг ирэхээс өмнө эмэгтэйчүүд бие болоод сэтгэлзүйн хувьд тогтворгүй болдог. Энэ тохиолдолд гар хангалга хийсэнээр үүнийг намдааж болдог. Гэрлээд удсан хосууд эмэгтэй хүний энэ үед ихэвчлэн секс хийхгүй болсон байдаг. Энэ нөхцөлд та өөртөө таашаал өгч болох юм.

07-why-you-should-masturbate-in-relationship

7. Нүдний доор хөх туяа орохоос сэргийлнэ

та сексийн хамтрагчтай байдаг ч гэлээ шөнө унтахын өмнө хааяа гар хангалга хийгээд тайван нойрсох боломжтой. Гар хангалга хийсэнээр та тайвширч, гүн нойрсох юм. Энэ нь нойрны эм ууж унтахаас илүү үйлчилгээ үзүүлэх болно.

08-why-you-should-masturbate-in-relationship

8.Төсөөлөн мөрөөд

Гэрлээд удсан ч гэлээ өөр хэн нэгнийг мөрөөдөж, төсөөлж бодож болохгүй гэж хэн ч хориглоогүй. Өөр хэн нэгнийг төсөөлөн бодож гар хангалга хийх нь эрүүл бөгөөд дур хүслийг сэргээх болно. Хамтрагчтайгаа сексийн цагийн хуваарь тохирохгүй, физиологийн цагийн хуваарь тохиромжгүй болох үе гэрлэсэн хосуудад тохиолддог. Энэ үед өөр хэн нэгнийг төсөөлж гар хангалга хийхэд таны сэрэл мэдрэмж эргэн ирэх болно.

09-why-you-should-masturbate-in-relationship

9. Залуужсан мэт мэдрэмжийг өгнө

Өөртэйгээ сексдэх нь танд эрч хүч өгдөг. Хэрвээ та хамтрагчтайгаа олон жил сексийн харилцаанд орсон бол одоо өөртэйгээ буюу гар хангалга хийж үзэх хэрэгтэй. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, тархийг сэргээдэг. Та амралтын өдрөө өдөржин гар хангалга хийж хэвтсэн ч болно.

10-why-you-should-masturbate-in-relationship

10. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг

Удаан хугацаанд хамтдаа байсан хосуудын сексийн харилцааны нэг асуудал нь аль нэг нь гоо сайханы хувьд өөрчлөгдөх явдал юм. Хэн нэг нь жин нэмж, өвдөж, царай зүс гундаж болно. Энэ үед өөртэйгээ “ажиллаж” эхлэх нь өөртөө итгэх итгэлийг тань эргэн сэргээх юм. Өөрийгөө сэргээж гар хангалга хийсэнээр хамтрагчтайгаа хийхэд өөрийн биеийн нөхцөл байдлыг мэдэрч хийх мэдрэмжийг нэмэж өгдөг.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close