АмьдралЗурхай

Таны ордод ямар амттан зохицох вэ?

enhanced-26782-1423169986-7

Хонины орд (3 сарын 21- 4 сарын 19 )

Гадил жимстэй амттан

Бадрангуй, эрх чөлөөг эрхэмлэгч хонины ордныхонд гадил жимстэй амттан тохиромжтой. Хэтэрхий нялуун харагдаж болох хэдий ч амт нь харагдаж байгаа шигээ салахын аргагүй. Үүнийг та ганцаараа идэж дуусгахыг хүсэх болно.

enhanced-16506-1423170133-21

Үхрийн орд (4 сарын 20- 5 сарын 20 )

Та өөрийгөө эрхлүүлсэн, хамааралтай байх тийм л амттан идэх хүн. Бага зэрэг залхуу үхрийн ордныхон удаан хүлээх тэвчээргүй учраас шарах шүүгээнд хийхгүй бэлэн болох амттан л танд тохирно. Үүнд шууд бэлдэж болдог жигнэмэг гэх мэт.

enhanced-526-1423170232-22

Ихрийн орд (5 сарын 21- 6 сарын 20 )

Энэ ордныхон шийдэмгий бус. Тэгэхээр тэдэнд ямар нэг сонголт хэрэггүй. Ердөө л төрөл бүрийн амттай резинэн чихэр байхад болно. Тэдний хүүхэд мэт занг өдөөж, хүч чадал өгөх амттан юм.

enhanced-32403-1423170374-12

Мэлхийн орд (6 сарын 21- 7 сарын 21 )

Хурц араншинтай, сэтгэлийн хөдлөл ихтэй мэлхийн ордныхон хэрчим бяслагтай бялуу идэхээс буцахгүй.  Донтуулагч, өег байлгагч, сэтгэл санааг өргөгч амттан шүү дээ.

enhanced-17324-1423170508-4

Арслангийн орд (7 сарын 23- 8 сарын 22 )

Тэд крем бүхий амттанаас татгалзахгүй. Хатуу чанга арслангийн ордныхонд халуун бас зөөлөн амттан тохирно. Гоёмсогоос гадна, сайхан амттанд дургүй арслан гэж байхгүй.

enhanced-24862-1423170629-10

Охины орд (8 сарын 23- 9 сарын 22 )

Тэднийг бага зэрэг ганцаараа байх дуртай. Зарим нь бас уймраа ч байж магадгүй. Тиймээс охины ордныхныг бүрэн удирдаж чадах амттан чухал. Төрөл бүрийн чимэглэлээр чимсэн зөөлөн хүйтэн урсамтгай зайрмаг. Үүнтэй адил та бага зэрэг хүйтэн хөндий боловч хүмүүст боломж олгох дуртай.

enhanced-23528-1423170818-1

Жинлүүрийн орд (9 сарын 23-  10 сарын 22 )

Та бол сайхан зүйлсийг таашаагч. Тиймээс төрөл бүрийн амттан савласан хайрцаг авахаас буцахгүй. Учир нь та сонголт хийхдээ тааруу учир төрөл бүрийн шоколаднаас амсаж үзэж сонголтоо хийнэ.

enhanced-23694-1423170896-1

Хилэнцийн орд (10- сарын 23- 11 сарын 22 )

Эрх чөлөөтэй байх дур хүсэлтэй, уламжлалт сэтгэлгээг дээдэлдэг таны хувьд алимтай бялуу яг тохирно. Яг энэ амттан шиг та олон давхрагатай бас бага зэрэг исгэлэн хүн дээ.

enhanced-24738-1423171124-14

Нумын орд (11 сарын 23- 12 сарын 21 )

Будааны амттан

Хатуу, зажлууртай энэ амттан шиг та бол шулуун шударга хүн. Юу харж байгаа түүнийгээ авч чаддаг. Сэтгэлийн хэт хөөрөл байхгүй. Бага зэрэг үл ойлгогдом нумын ордныхон бяцхан үдэшлэгт ч дуртай.

enhanced-3413-1423171249-16

Матрын орд (12 сарын 23- 1 сарын 19 )

Хариуцлагатай, бага зэрэг зарчимч мартынханд бодит нөхцөл байдлыг мэдрүүлэх амттан хэрэгтэй. Багахан хэрчим үл исэлдэгчтэй хар шоколад таны зан араншинд гайхалтай зохицоно.

enhanced-2417-1423171492-10

Бумбын орд (1 сарын 20- 2 сарын 18 ) 

Торт болон амттай, лемонтой хэсэгхэн амттан. Гайхамшигтай эдгээр амттантай адил та ч бас таамаглашгүй бас өөрийнхөөрөө байдаг хүн юм.

enhanced-17227-1423171624-16

Загасны орд ( 2 сарын 19- 3 сарын 20)

Уран зөгнөл, бодит орчноос таслах тийм л амттан танд тохирно. Гэгээлэг өнгөтэй, өнгө өнгийн аяган бялуу бол таны амттан. Үүнийгээ та хэнтэй ч хуваалцахыг хүсэхгүй.

 

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close