АмьдралЗурхайОнцлох мэдээ

2017 оны 12 жилийн зурхайн зурлага

shengxiao

Хулгана жил

1912, 1924, 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020, 2032…

Азын тоо: 2, 3

Азын өнгө: Алтлаг, хөх, ногоон

Азын цэцэг: Сараана, Африкийн хөх цэцэг,

Азын зүг: Зүүн өмнө, зүүн хойд

Тохиромжгүй тоо: 5, 9

Тохиромжгүй өнгө: Шар, хүрэн

Тохиромжгүй зүг: баруун

2017 онд хулгана жилтнүүдийн хувьд жирийн л байх болно. Хувийн амжилтын хувьд тааламжтай. Урсгалаараа өөдөө ахина. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас татгалз. Учир нь тогтвортой орлого чинь таны амьдрах нөхцөл боломж болох юм. Хамтран ажиллагсадтайгаа харилцаа хэвийн байна. Хайр дурлалын хувьд урвалт тохиож болзошгүй. Ажлын ачааллаасаа түр ч болов салахгүй бол сэтгэл санааны болоод бие эрхтний өвчлөл хүндрэх төлөвтэй.


Үхэр жил

1913, 1925, 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021, 2033…

Азын тоо: 1, 9

Азын өнгө: Улаан, хөх, нил ягаан

Азын цэцэг: Алтанзул, шилмүүст мөнх ногоон мод, тоорын цэцэг

Азын зүг: Хойд болон өмнө , зүүн өмнө зүг

Тохиромжгүй тоо: 3,4

Тохиромжгүй өнгө: цагаан, ногоон

Тохиромжгүй зүг: баруун хойд

Үхэр жилтнүүд 2017 онд бүх зүйл урагш ахисан амжилттай жил байх төлөвтэй. Тогтвортой зан төлөв нь амжилт болон эд баялаг олоход нөлөөлнө. ЭНэ жил гайхалтай ашиг орлоготой жил байх бололтой. Тэдний хайр дурлалын асуудал сайхан байх болно. Гэрлэсэн үхрүүд ялангуяа романтик болзоо хийж гэр бүлтэйгээ харьцаагаа сэргээгээрэй. Эрүүл мэнддээ анхаарахын тул эрүүл хооллох, архи тамхиа багасгах хэрэгтэй.


Бар жил

1914, 1926, 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022, 2034…

Азын тоо: 1,3,4

Азын өнгө: Саарал, хөх, цагаан, улбар шар

Азын зүг: Зүүн, өмнө зүг болон зүүнөмнөд зүг

Тохиромжгүй тоо: 6,7,8

Тохиромжгүй өнгө: Алтлаг, мөнгөн, бор, хар

Тохиромжгүй зүг: Баруун хойд

Бүх жилийн турш азын тэнгэр бар жилтнүүдийг ивээх бололтой. Ажил ихтэй, завгүй жил байхаас гадна тушаал дэвших болоод цалин өсөх хандлагатай. Ажлын шугамаар аялал хийх боломж гарвал боломжыг бүү алд. Энэ нь ирээдүйд тань ашиг тусаа өгнө. Хөрөнгө мөнгөний хувьд ч аз дагуулах бололтой. Эрсдэлтэй зүйлд бүү хөрөнгө оруул.


Туулай жил

1915, 1927, 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023…

Азын тоо: 3,4,9

Азын өнгө: Улаан, хөх, ягаан, нил ягаан

Азын цэцэг: луун хээт цэцэг, таван салаа сараана,

Азын зүг: Зүүн, өмнө

Тохиромжгүй тоо: 1,7,8

Тохиромжгүй өнгө: хар хүрэн, бор шар, цагаан

Тохиромжгүй зүг: баруун хойд

Туулай жилтнүүд 2017 онд өөрчлөлттэй жил байх төлөвтэй. Тэдний зурхайн төөрөг тийм ч сайнгүй бөгөөд ажлаа өөрчлөх, гэрлэтээ цуцлуулах ч магадлалтай. Эрүүл мэндийн хувьд гадуур их явахгүй байхыг зөвлөж байна. хэрвээ эдгээр хүндрэлийг давчихвал төлөвлөгдөөгүй гайхалтай зүйлс тохиолдох болно.


Луу жил

1916, 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012, 2024…

Азын тоо: 1,6,7

Азын өнгө: Алтлаг, мөнгөлөг, буурал

Азын цэцэг: бэр цэцэг, хэлгий цэцэг, зүрхэн улаан ороонго

Азын зүг: баруун, хойд

Тохиромжгүй тоо: 9,8,3

Тохиромжгүй өнгө: улаан, ногоон, нил ягаан, хар

Тохиромжгүй зүг: Зүүн өмнөд

Луу жилд төрсөн хүмүүс 2017 онд тогтвортой байх төлөвтэй. Гэхдээ дунд нь зарим нэг савлагаатай үе байх болно. Хувийн амжилт болоод мөнгө санхүүгийн хувьд зарим нэг хэлбэлзэл байх боловч ихэнхи нь танд амжилт авчирч, асуудлаа шийдэж чадна. Луу жилтэй эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдээс илүү азтай байх төлөвтэй. Илүү их тэвчээртэй байж, гэр бүлийн гишүүдээ ойлгохыг хичээгээрэй. Эрүүл мэндийн хувьд дасгал хөдөлгөөн хийхгүй, ямар нэг алхам хийхгүй бол зарим нэг шалгууртай тулгарч болзошгүй


Могой жил

1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013, 2025, 2037…

Азын тоо: 2,8,9

Азын өнгө: улаан, цайвар шар, хар

Азын цэцэг: цахирмаа, кактус

Азын зүг: баруун урд, зүүн хойд, өмнө зүг

Тохиромжгүй тоо: 1,6,7

Тохиромжгүй өнгө: цагаан, алтлаг, хүрэн

Тохиромжгүй зүг: баруун хойд

Могой жилд төрөгсөд энэ жил тааламжтай байх болно. Ялангуяа тэдний хувийн ажлын амжилт маш тааламжтай. Тэдний гайхалтай чадвар болон нягт нямбай, хичээнгүй зан чанар хөгжил дэвшилд хүрэхэд гол нөлөө үзүүлнэ. Орлого нэмэгдэж, цаашид ашиг орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөө, санаа гаргах хэрэгтэй болно. Үүнээс гадна тэд гайхалтай хайр дурлалтай учирах бөгөөд гэр бүлийн бат бөх амьдрал хүлээж байна. гэрлэсэн хосууд сайхан, халуун дулаан хайраар дүүрэн байх бөгөөд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, тэвчээртэй байгаарай. Эрүүл мэндийн хувьд илүү анхаарал шаардах хэрэгтэй болох юм.


Морь жил

1918, 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014, 2026…

Азын тоо: 2, 3, 7

Азын өнгө: Бор, шар, гүн ягаан

Азын цэцэг: Лили, Жасмин

Азын зүг: зүүн хойд, баруун урд, баруун урд

Тохиромжгүй тоо: 1, 5, 6

Тохиромжгүй өнгө: Цэнхэр, цагаан, алтан шар

Тохиромжгүй зүг: Зүүн урд

Морь жилтнүүдийн хувьд гарч буй жил сайн сайхныг амлаж байна. Тэдний амьдралын бараг бүх зүйлд ахиц дэвшил гарна. Зарим нь магадгүй сайн ажилласнаасаа болж албан тушаал дэвшиж байхад зарим нь хөрөнгө чинээгээ нэмэгдүүлнэ. Хайр дурлалын харилцааны хувьд хэрэв өөрөө хүлээцтэй, эерэг хандаж чадвал насан туршийн хайртай хүнтэйгээ учрах нь. Ерөнхийдөө бол морь жилтнүүд 2017 онд эрүүл мэнд сайн, эерэг, өөдрөг сэтгэлтэй байна.


Хонь жил

1919, 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015, 2027, 2039, 2051…

Азын тоо: 3, 4, 9

Азын өнгө: Ногоон, улаан, гүн ягаан

Азын цэцэг: Сарнай, лиш, удам бор

Азын зүг: зүүн, зүүн урд, урд

Тохиромжгүй тоо: 6, 7, 8

Тохиромжгүй өнгө: Алтан шар, бор, хар

Тохиромжгүй зүг: баруун

Гарч буй тахиа жил бол хонь жилтнүүдийн хувьд туйлын сайн гэж хэлэхээргүй жил байх нь. Ажил, амьдралын олон хүчин зүйлс олон даваа нугачаан дундуур өрнөх нь. Ажил төрлийн хувьд тийм ч сайнгүй жил болох тул ихээхэн чармайлт шаардах юм байна. Томоохон хөрөнгө оруулалт хийхэд туйлын тохиромжгүй жил байна. Хайр дурлалын асуудал дээр харин аз тохиох хэдий ч болгоомжтой хандахгүй бол зүрх сэтгэл болон гэр бүлээ нураахад хүргэж магадгүй. Эрүүл мэндээ сайтар анхаарч, спортоор хичээллэх болон эрүүл хооллолтын дэглэм барихыг зөвлөж байна.


Бич жил

1920, 1932, 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016, 2028…

Азын тоо: 1, 7, 8

Азын өнгө: Цагаан, алтан шар, цэнхэр

Азын цэцэг: Удвал, багваахай

Азын зүг: хойд, баруун хойд, баруун

Тохиромжгүй тоо: 2, 5, 9

Тохиромжгүй өнгө: Улаан, хар, саарал, гүн хүрэн

Тохиромжгүй зүг: зүүн

Бичин жил өндөрлөснөөр бич жилтнүүдийн хувьд нөхцөл байдал зөөлөрч, аж амьдрал хэвийн хэмнэлээр өрнөж эхэлнэ. Гарч буй Тахиа жилд тэдний хувьд ажил болон мөнгөн орлогын олз омог сайтай жил болно. Хэрэв тэд хуучин шигээ хичээвэл тэдний гарт хүссэн бүхэн нь ороод ирнэ. Санхүүгийн нөхцөл байдал сайжирснаар хадгаламжаа ч зузаатгаад амжиж магад. Их ажлын хажуугаар эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй.


Тахиа жил

1921, 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017, 2029…

Азын тоо: 5, 7, 8

Азын өнгө: Алтан шар, бор, бор шаргал, шар

Азын зүг: баруун, баруун урд, зүүн хойд

Тохиромжгүй тоо: 1, 3, 9

Тохиромжгүй өнгө: цагаан, ногоон

Тохиромжгүй зүг: зүүн, хойд

Тахиа жилтнүүдийн жил орж буй учир сэрэмж болгоомжтой байх хэрэгтэй он эхэлж байна. Аж амьдралын бүх асуудалдаа туйлын няхуур хандаж, ихээхэн хүчин чармайлт гаргах ёстой жил ажээ. Ажил төрөл болон санхүү, орлогын хувьд ч бас төдийлөн сайн биш байх хэдий ч ухаалгаар зохицуулж чадах аваас гарз хохиролгүй даван туулж болно. Хайр дурлалын асуудал дээр харин тахиа жилтнүүдийн төрөлх уян зөөлөн шинж чанараас шалтгаалж төдийлөн муу зүйл тохиолдохгүй. Эрүүл мэндээ тогтмол хянуулж, спортоор тогтмол хичээллэж байх хэрэгтэй


Нохой жил

1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018, 2030, 2042…

Азын тоо: 3, 4, 9

Азын өнгө: Ногоон, улаан, гүн ягаан

Азын цэцэг: Сарнай, цахирмаа цэцэг

Азын зүг: зүүн, зүүн урд, урд

Тохиромжгүй тоо: 1, 6, 7

Тохиромжгүй өнгө: Цэнхэр, цагаан, алтан шар

Тохиромжгүй зүг: хойд, баруун

Гарч буй тахиа жил нь нийт нохой жилтнүүдийн хувьд эерэг, үр өгөөж дүүрэн сайхан жил болох нь. Ажилдаа чармайлттай байх аваас илүү өндөр албан тушаал хүлээж байх бөгөөд санхүүгийн хувьд эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй байх аваас тогтвортой жил байх болно. Бусдыг сайтар сонсож чадваас энэ онд харилцааны аливаа таарамжгүй асуудал үүсэхгүй. Эрүүл мэндийн хувьд жижиг сажиг зовиурууд байх хэдий ч аюулгүй. Анхаарал сэрэмжтэй байж спортоор тогтмол хичээллэхийг зөвлөж байна.


Гахай жил

1923, 1935, 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019, 2031, 2043…

Азын тоо: 2, 5, 8

Азын өнгө: Шар, саарал, бор, алтан шар

Азын цэцэг: Өтгөн шимтэглэй, балжингарма

Азын зүг: зүүн урд, зүүн хойд

Тохиромжгүй тоо: 1, 3, 9

Тохиромжгүй өнгө: Улаан, цэнхэр, ногоон

Тохиромжгүй зүг: зүүн, баруун

Гарч буй Тахиа жил нийт гахай жилтнүүдэд хэвийн жил болж өнгөрнө. Бизнес эрхэлдэг гахай жилтнүүдийн хувьд шинэ төлөвлөгөө, шинэ санаануудыг нэвтрүүлснээр нөхцөл байдал бага зэрэг сайжирч байгааг мэдрэх болно. Хувийн харилцааны хувьд харин анхаарууштай жил болох нь байна. Эс тэгвээс ганцаардлыг мэдэрч болзошгүй. Хайртай хүндээ илүү цаг зарцуулж, халамжлах хэрэгтэй. Эрүүл мэндийн тал дээр тогтмол дасгал сургуулилт болон зөв хооллолтын дэглэм сахиваас аюул үгүй сайн.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close