АмьдралЭрүүл мэнд

Бактерийн эсрэг саван эрүүл мэндэд хортой

image

Гар ариутгагч нь 70% спирт агуулдаг бөгөөд гаранд наалдаад 30 сек болон түүнээс дээш удаан тогтсон бактерийг устгахад зориулагдсан. Зарим гар ариутгагчид спирт агуулаагүй байдаг. Гэвч нүдэнд ил харагдах бохир хог шороотой гарыг цэвэрлэхэд зөвхөн гар ариутгагч хангалтгүй гэдгийг хүмүүс мэдэх хэдий ч бактери устгагчтай гэх хатуу саван ч мөн сайн биш болохыг судлаачид зөвлөж байна.

hand-soap-clipart-hand-washing-with-soap-c-6K0csV-clipart

Австралид хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн зарим нь жирийн саван хэрэглэж хүйтэн усаар 40 сек угаах, мөн 61,5 хувийн спирт агуулсан савангаар 20 сек угаах, зарим нь 70 хувийн спирт агуулсан бактерийн эсрэг шингэнээр 20 сек орчим угаах, үлдсэн хэсэг нь юу ч хэрэглэхгүй угаах гэх аргуудыг хэрэглэжээ. Шинжилгээгээр жирийн саван хэрэглэж хүйтэн усаар угаасан гар бага бактеритай байгаа нь илэрсэнээс гадна гар ариутгагч нь вирусыг устгадаг бол саван хэрэглэж усаар угаах нь вирусыг арилгадаг байна. Үүнээс гадна усны хэм гар угаахад нөлөөлөх үү? гэдэг асуултад 99,98с халуун усанд бактери устана гэж хариулж байгаа боловч гараа шалзлах гээгүй л бол хүний арьс ийм халуунд тэсэхгүй.

http-prod.static9.net.au_mediaNetworkImages201609060958antibacterial-soap-16096

Тэгэхээр хүйтэн усанд жирийн саван хэрэглэж угаах нь үр дүнтэйгээс гадна ус хэмнэх ашиг тустай гэдгийг хэлж байна. Бактерийн эсрэг хатуу саван хэрэглэж болох хэдий ч бактерийн эсрэг саванд агуулагдах химийн бодис нь жирийн савангаас бага үр нөлөө үзүүлдэг  болохыг тогтоожээ. Түүнээс гадна бактерийн эсрэг саванд агуулагдах бодис  нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хортой гэдгийг судлаачид хэлж байна.

Дэлгэрэнгүй

Холбоотой мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
Close
Close